гэдэг биз дээ нөгөө гэртээ засвар хийж байгаа хүн. Түүн шиг л би бас бичиг баримтнаас болж 100 айл руу 100 удаа явж байна өө. Дээр Улсын бүртгэлийн газрын тухай бичиж байсан одоо бол Иргэний бүртгэлийн газрын тухай бичих гэж байна.
Хамгийн эхэнд хэлэхэд та хэрвээ 100 айлын Иргэний бүртгэл рүү ямар нэг ажлаар явах гэж байгаа бол өглөө эртээ 8 хагас магаст л гэрээсээ гараарай. Хэрвээ өдөр дундын үед очих бол машингүй яваарай гэж зөвлөмөөр байна. Тэнд ямар ч машин тавих зогсоол байтугай машин зөрөх зай ч байхгүй. Ядаж байхад Улсын бүртгэлийн 1-р байрыг бас хуучин тамганы үйлдвэр байсан байшин хоёрыг бараг тэр чигээр нь нураагаад засвар хийж байгаа юмуу дахин барьж байгаа юмуу бүү мэд барилгын ажил өрнөөстэй. Ёо тэр барилгын нуранги, багтаж ядан чихэлдсэн машинууд дундуур сүлжиж байж /явган шүү/ арай гэж цаана нь байрладаг 2-р байр луу нь очиж байгаа юм. Яг хажууд нь Арьс өнгөний больниц асар том өргөтгөл бариад гоё хашаа бариад хаачихсан атаархмаар ч юм шиг хашаандаа машин оруулахгүй ээ.
За тэр ч яахав. Ингэлээ л дээ. Сар гаруйн өмнө хүүгийнхээ гэрчилгээг солиулж шинэ гэрчилгээ авсан юм. Тэгээд сарын дараа гэхэд улсын бүртгэлийн системд өөрчлөлт нь орчихно гэсэн болохоор хүүдээ гадаад пасспорт авах санаатай энд ирж байгаа минь энэ. Гэтэл оочёрлож оочёрлож арай гэж гадаад пасспортын материал авдаг цонхон дээр нь очоод өгтөл РС-дээ нэг юм үзээд "Уучлаарай танай хүүгийн мэдээлэл хуучнаараа байна. Шинэ өөрчлөлт нь ороогүй байна" гэнээ. Одоо яанаа, аль сар гаруйн өмнө л солиулсан шд одоо болтол ороогүй байна уу гэсэн чинь дээшээ 2 давхрын ...-р цонхноос очоод лавлагаа ав гэлээ. Тэнд нь оочёрлож оочёрлож байж арай гэж өгтөл 1 цагийн дараа лавлагааны хариу нь гарна гэнэ. Тэгээд 1 цаг машиндаа сууж байгаад ирсэн чинь "Танай хүүгийн гэрчилгээг сольсон тэр Сүхбаатар дүүрэг дээр чинь өөрчлөгдсөн мэдээллийг нь систем рүү /онлайн юм шиг байгаан/ шивж оруулаагүй байна. Тийшээгээ очиж оруул гэж хэл дээ" гэнээ. Ёоо бүтэн сарын өмнө л өөрчлүүлсэн сарын дараа гэхэд орчихно гээд байсан өнөө мэдээлэл нь одоо болтол ороогүй, оруулаагүй. Салгалаад л уурандаа багтрах шахаад л СБ дүүрэг рүү нь явлөө. Бөглөрч тагларч бараг мөлхөх хурдаар нэг юм явж байж дүүрэг дээр очсон чинь уучлаарай нөгөө гэрчилгээ сольж өгсөн систем рүү шивж оруулах ёстой гэсэн хүн нь амралтаа аваад явчихсан байвал яах уу? Ядаж байхад улсын байгууллагын ээлжийн амралт чинь жилд ганц удаа бүтэн сар үргэлжилдэг учраас соорий 9 сар гарахаар л ирнэ гэнэ дээ өнөө хүн нь. Юу тэгэхэд чинь бидний өмнө гадаад пасспортоо авах визэнд орох гээд өчнөөн ажил шил шилээ даран хүлээж байхад 9 сарын 10-наас өмнө. Буцаад 100 айл явлаа. 2 давхарын лавлагаан дээрээ очоод дүүрэг дээр ийм явдал болсноо хэлсэн чинь харин хөөрхий минь арга зааж өгч байна. "Та ингэж мэдээлэл өөрчлүүлсэн гэрчилгээ солиулсан гээд дүүргээсээ албан тоот аваад ир. Тэгвэл ядаж бид нар систем рүү шивээд оруулаад өгье".
Буцаад дүүрэг рүү. Замдаа бөглөрч явсаар байгаад дүүрэг дээр иртэл 5 цаг өнгөрчихлөө. Ажил 6-с тардаг юм чинь эрхбиш байгаа байлгүй гэтэл яг байж харагдаач. Өрөө нь цоожтой. Маргааш болохоос.
Маргааш нь дүүрэг дээр хар үүрээр давхиж ирээд өнөөх албан тоот авах хүсэлтэйгээ хэлтэл "Өнөөдөр ажил ихтэй хүн хүлээж аваад ачаалал ихтэй байна. Маргааш дотоод ажилтай байдаг юм маргааш хүрээд ир хийгээд өгье" гэнээ. За тэгэнгүүт би чинь уурандаа дэлбэрчихвээ хөөрхий. Тэр өрөөнд нь хамт суудаг /хөөрхий минь дараа нь тус болсон л доо/ хүүхэн рүү ажлаа хийхэд яадаг юм гэж баахан цамнаад гарч дарга руу нь орж танай ажлаас болж ингэлээ тэглээ тэр амраад явчихсан ажлаа хийдэггүй хүнийг чинь бид нар бүтэн сар хүлээх ёстой юмуу гэж цамнаад. Тэгсэн ашгүй нөгөө дарга нь намайг дагуулж өнөө өрөө рүү ороод чи энэ хүнд юмыг нь хийгээд өгчих одоо гэлээ. Нөгөө амраад явчихсан хэргийн эзний хажуугийн ширээний тэр хүүхэн хүүгийн гэрчилгээг авч РС-дээ хэдэн юм хийсэн болоод "За шивээд оруулчихлаа. Цагийн дараа гэхэд орчихно" гэнээ. Юун нөгөө сарын дараа орох. Энэ чинь зүгээр л тэр дороо л оруулчихаж болж байгаа байхгүй юу. Буцаад 100 айл. 2 давхар луу нь гүйгээд очтол нөгөө бичилт хийдэг байцаагч нь цайндаа гараад явчихсан. ХҮЛЭЭЛЭЭ. Цайны цаг дууслаа байдаггүй. Баахан хүмүүс хүлээгээд байдаг. 2 цаг 40 минут болж байхад ирж байгаа юм. Арай гэж нэг бичилт хийлгээд /ашгүй нөгөө системд нь хүүгийн мэдээлэл орж амжиж/ доошоо бууж гадаад пасспортын материалд өгөөд нэг юм санаа амрав.
Одоо тэгээд пасспортоо хүлээгээд сууж байна. Дараа нь Солонгосын визэнд орно. Аймаар уддаг аймаар их юм шаарддаг л гээд байна хүмүүс. Бас ямар адал явдалтайгаа учрах юм байгаан.
5 comments:
өө яг тэгдгийншд. Би ч бас сүүлийн үед цамнаж сураад байгаан, цамнахаар ааш зан нь арай наашлаад явчихдаг юм хихи.
chi ch tevcheertei 2 tiishee olon yavsan baina oo, bi baisan bol uurandaa bachuuraad nogoo ertonts ruu yavtsan suuj baihiim bn daa. solongosiin visa-d bol harin tiim ih yum shaarddagguin bn lee. yag todorhoi tiim yum heregtei gesen bicheg barimtiin zagsaalt ni site deeree baij baidag. teriig burduuleel ok
:)
Ёооё за энэ ч чинь ёстой хэцүү ажил юм байна лээ. Пээ тэр иргэний бүртгэлийнхэний ааш муутай удаан ажилаа хийхгүй алга болдог гэж. Манай ээж хотод анх регистр аваад тэгээд хөдөө шилжсэн чинь регистрийг нь сольчихсийн гэнээ тэгээд нөгөө шинэчилсэн бүртгэлд хамрагдсан чинь регистр буруу гээд 100н айлаас лавлагаа ав гээд би бүтэн 3 хоног яваад тэр регистрийг нь өөрчлүүлж чадаагүй шд сүүлдээ уур хүрээд наад хөдөөдөө өөрөө хөөцөлд хотод бол бүтэхгүйн байна гэж ээждээ хэлсэн кк
aimaar shuu...ter amraltaa avaad ayvdg hun aimaar yumaa..yosoti ngoo hund surtal gj ene bhdaa.
bodsn chn bur aimaar sanagdaad bhin..10hn minutand shiveed oruulchi yumiig yaj buten sar bolgj hoishluulj..yooh yoo
ul xodlox-s bichig avah gj bi bs 3-4n udaa 100n ail ayvsn shde..zgr neg lavlagaa avah gj tegj ih yavsndaa bur uur hureed bdini..
zgr internet r avdg bolchuul 100n ailin tugjree 50% buurna da..
1-2 udaa ochij materialaa ogno..
daraa n ted honogiin daraa irj av gn..
ugn lavlagaa gdg chn registriin dugaariig n programaas haigaad 1 yum xevleed l bolmooriin.
Post a Comment