Wednesday, August 10, 2011

Messenger account locked

Өчигдөр нээрэн ажилдаа ирээд Yahoo messenger-тээ орох гэтэл болдоггүй. Та олон удаа буруу пасворд хийсэн тул таны аккаунт түгжигдсэн гэсэн утгатай мессеж гарч ирээд. Бүүр гайхлаа. Би 7 хоногийн өмнө л гэрээсээ зүв зүгээр орж байсан. Ажил дээрээ бол дөнгөж өчигдөр л ирж байна. Миний ажлын компыг хүн асаана гэж байхгүй. Асаах пассвордыг нь мэдэхгүй.
Хэн нэгэн намайг тагнаад байгаа юм шиг эвгүй сэтгэгдэл төрөв. Yahoo-ныхаа пассвордыг солив. Та нарт ийм явдал тохиолдож байсан уу?

6 comments:

Chandmani said...

Хэн нэгэн (голдуу таны сайн мэддэг, эсвэл таныг мэдэхийг хүссэн этгээд) таны yahoo account-г мэдээд ямарваа нэгэн байдлаар орж үзэхийг хүсвэл янз бүрээр оролдож үзсэн байж мэдэх юм. Тэгвэл ингэж "түгжигдэнэ". Ажил төрлөөс хамаарахгүй, голдуу хувийн асуудлаас үүссэн байх талтай.

Nogoohon said...

Харин тиймээ, яах аргагүй миний аядиг бичээд password-ийг нь янз бүрээр бичиж орох гэж оролдсон гэсэн үг биз дээ. Миний бүр сэжиг төрөөд болдоггүй. Хэн тэгэж оролддог байнаа.

Anonymous said...

эртээдхэн ш дээ миний нэг хаяг огт ордоггүй ээ. Би бүүр гайхаад л пасс-аа мартсан болохоор олох гэж үзлээ тэгтэл ийм хаяг байхгүй гээд ерөөсөө болдоггүй ээ. Би бүүр аргаа бараад сууж байсан. Тэгтэл нэтээр явж байтал Yahoo Messenger Locked ч билүү нэг програм байдаг юм байна лээ. Тэгсэн чинь тэр тэнэг сайтын админ нь тайлбар дээр нь жишээ болгоод миний мэйлийг бичсэн байсан. Тэгээд Yahoo-с устгачихсан байсан юм билээ. Хакар ч юмуу мэдэхгүй ээ ямар нэгэн асуудал болоод л мэдээж устгасан байж таараа л даа. Тэгээд миний уур хүрээд өөрийнхөө мэйлийг болж байна уу үгүй юу гээд Yahoo -руу орж шинээр бүртгүүлж үзтэл бүртгэчихдэг юмдаа. Би маш их гайхсан. Тэгээд тэр хаягаа бүртгүүлчихээд ороод хартал миний бүх зүйл устчихсан байсан. Миний мессэнжирийн хүмүүс ч байхгүй тэгсэн хэрнээ миний хаяг байдаг хүмүүс дээр би онлайн болж харагдаад л. Цаана чинь нэг тийм програм гарсан юм шиг байна лээ. Lock хийдэг гэсэн байхаа. Гэхдээ чинийх Lock хийсэн юм бол хэн нэгэн хүн чиний пасс-г мэдэх гэж нууц үгнүүдэд хариулаад блоклоод Lock хийчихсэн байсан байхаа. Нууц асуултнуудад буруу 5 ч билүү хариулвал Lock болчдог юм. Гэхдээ хэдэн цагийн дараа зүгээр болчихдог шиг санагдаж байна.

Chandmani said...

Хэн нэгэн таныг их л шохоорхож, судлахыг хүсэж дээ. Ер нь ийм ч учраас аливаа тэмдэглэлт өдрүүд, бусад ил тоо баримтууд, хайртай хартай хүмүүсийн нэрс, утасны дугаар, хоч зэргийг нууц үгтээ хэрэглэхийг буруушаадаг юм шүү дээ :)

uB.ToPsTaR said...

хахаха би хааж мэддэг ш дээ наадах чинь 24 цаг хаадын тэгээд 24 цагын дараа зүгээр болдын хэрэв надаас зөвөлгөө авах бол ногоохон блогын админ та uB.ToPsTaR@yahoo.com хандаж болно. Би бас бус хүмүүсын мэссэнжэр хааж өгч тус болна шүү.

uB.ToPsTaR said...

каспэр ч худлаа үнэн бурж байна даа хаха яасан гэж энэ хэдэн мянган хүний дундаас чиний мэссэнжэрийг хадын үнэмшилтэй юм яриач. WWW.NUUTSHAN.TK