Monday, August 29, 2011

Аавын бийд хүнтэй танилц агтны бийд газар үз!

Ийш тийшээ гэр бүлээрээ явах тухайгаа найз нөхөд таньдаг хүмүүстэйгээ хуваалцаж суухад "Ингэж зугаалаад байхдаа яадаг юм, хайран мөнгө" ч гэх юмуу. "Шал дэмий юманд мөнгө үрэх юм, тэгсний оронд тэгэхгүй яасын, ингэхгүй яасын" эсвэл бүр "Яасан баян юм" гэх зэрэг комментууд хэдэн удаа гарч ирэв. Тэгэхээр нь би хэллээ. "Яахав баяндаа ч биш л дээ байгаагаа л шавхаж байна, зүгээр юм үзье л гэсэн юм. Мөнгө бол олдох л байх, харин ингэж гэр бүлээрээ аялах боломж дахиад гартлаа удах байх гэж бодоод ийм шийдвэр гаргасан" гэлээ. Би тийм баян хүн биш бараг 2 жил хураасан хэдэн цаасаа одоо ингээд үрэн таран хийх гээд сууж байна. Надад бол УБ-т үнэтэй хуучин машин авч унаснаас гадагшаа аль нэг улсад очиж хэдхэн хоночихоод ирэх нь илүү сайхан бас үнэлж барамгүй санагдаад байгаа юм.
Би чинь ер нь мөнгийг олдвол хурааж мэддэггүй тэр дор нь үрээд дуусгачихдаг хүн л дээ. Тийм болохоор ийш тийшээ явахдаа мөнгө зарна гэвэл огт харамын сэтгэл төрдөггүй юм. Манай хүн л хориглоод байгаа болохоос биш би өөрийнхөө бодлоор бол сарын цалингаа аваад замын зардлаа төлөөд Бээжин ороод /хов хоосон шүү/ Хориотой хотыг нь үзчихээд ирэх санаатай хүн шүү дээ. Тэгээд би боддог юм. Ер нь хүн яагаад заавал үхэн хатан мөнгийг хураах ёстой юм бэ, насны залууд /заавал залуу малуу байх хамаагүй шд амьд л байгаа бол/ ийш тийшээ явж юм үзэж нүд тайлж байх хэрэгтэй байх. Эцсийн эцэст дансанд байгаа хэдэн төгрөг үрэгдээд зарагдаад дуусна тэр дорхноо тийшээ явж байлаа тийм юм үзэж байлаа тэнд очиж хэд хоносон сайхан байсан шүү гэвэл гоё бишүү. Гадаадын залуусыг харж байхад үүргэвч үүрээд хоосон хоноод ч хамаагүй аялж явдаг юм билээ. Явж үзээгүй газар бараг л байхгүй байх. Тэдний яриагаар бол дараагийн аяллаа аль хэдийн төлөвлөчихсөн тэр зардлаа хэдэн сар ажил хийгээд л олчихно, хэрэгцээт мөнгөө олонгуутаа амралтаа аваад аль нэг тийшээ алга болоод өгнө. Ингэж явахаар юмыг арай өөрөөр харж арай өөрөөр сэтгэдэг болдог болов уу. 
Мэдээж бидэнд хөгжингүй орны виз замын зардлын мөнгө гээд хүндрэл бий л дээ. Тэгэхдээ визгүй зорчиж болдог улс орон нилээн байгаа. Ядаж тэр улс орнууд руу аялж болно шд. Явсан хүмүүсээс нь хэр зардал гардаг юу юу үзэж сонирхож болохыг асууж болно. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг биз дээ. Алийн бүгд хорвоо дэлхийг Улаанбаатараараа сэтгэх вэ дээ тийм ээ хө.      

7 comments:

chuups said...

demjij baina yavah heregtei, manaih bas yamarch baisan ger buleeree gadaad bishiimaa gehed mongoliinhoo neg aimag ruu jil bolgon yavdag ulamjlal bii, tegeed mongoliigoo uzej duuschaad gadaadiin oron luu orno l gej bodjiigaa. gehdee bas neg uye bodhod humuus amraltaa beijin singa yavj ih amardag bolsiim shig sanagdsan shuu

Anonymous said...

yaaag unen, suusan tsetsenees yavsan teneg deer gej yostoi unen ug shuu. bolomj bval yavj uzej l bh heregtei, umig ooroor harj setgedeg bolno gedeg unen unen gsn hehe.

Gutalchin

Anonymous said...

zuv shdee muusain mongonii bool bolson yumnuud l umnuus ni haramsaj baigaa baihgui yu! muu haltar tsaasiig ureh gej l bailgadag bizdee! nasaaraa huraagaad uuruusuu uruuluus haramlaad baihin bol yu bolohiin! hairan zaluu nas! naad chin uneheer zov yum uzej nud tailj yavah l heregtei shd amid biet yum chin yamar mongonii robot bishde! zarim humuus arai heterhii!

Buyanaa said...

Би бас тэгж боддог ш дээ. Хүн ер нь энд тэнд явж юм үзэж нүд тайлж байсан цагт л сэтгэлгээ хүртэл өөр болно, сэтгэлийн, оюун ухааны таашаал эдлэнэ шүү дээ. Би мөнгөтэй бол ийш тийшээ явж юм үзсэн нь дээр гэж боддог юм.

Гэр бүлээрээ явах бол бүр сайхан

quarelle said...

яг миний боддог бодол байна шдээ. саяхан нэг найздаа аялж газар үзэж явах миний жаргал гэцэн чинь гайхаад байсан гэхдээ өөрт минь таалагддөг юмдаа

би said...

надтай адил хүмүүс нэг биш нилээн хэд байна шүү :)

zz said...

shine bichleg bku bolhoor ni xuuuchnii bichleguudiign ushjinoo..

bi bs yag ingj boddii shde..Asia n nileen hedn oron uzchihseen..odoo Europe l uzmeer bn..Paris Rom uzcheed iruul ch .. :)