Нөхрийн найз Солонгос залуу ярьж байна. "Энд аймшигтай бороо ороод үер болж байна" гэхээр нь өөдөөс нь "Танайд бороо орж л байдаг биз дээ. Одоо яг борооны үе нь эхэлчихсэн байгаа биз дээ" гэсэн чинь "Үгүй ээ, аймаар бороо гээд байхад чинь. Бүр хүн үхээд байна за юу" гээд. Тэгэхээр нь нэт ороод харсан чинь нээрэн аймаар бороо ороод Хан мөрөн нь үерлээд байгаа юм байна шдээ.
Сая хавар даа UBS телевизээр гараад байгаа Ногоон ирээдүй зорилтот эко шоуны нэг нэвтрүүлгээр Солонгосын өөрсдийн хийсэн нэг баримтат кино үзүүлж байсан юм. Дэлхийн дулаарал уур амьсгалын өөрчлөлт улс оронд яаж нөлөөлж байгаа тэр тусмаа Солонгост яаж нөлөөлөх тухай байсан санагдана. Тэндээс миний ой тойнд хамгийн тод үлдсэн нь дэлхийн цаг уур энэ чигээрээ ингэж өөрчлөгдөөд байвал 2050 он гэхэд Сөүл хот амьд хүн амьдрах аргагүй халуун, далайн эргийн хотууд нь байн байн асар хүчтэй хар салхинд цохиулдаг улс болно гэж байсан. Саяны энэ хүчтэй бороо үерний тухай сонсонгуут шууд тэр кино санаанд ордог байна шүү.
Ер нь сүүлийн үед байгалийн гамшигийн тоо давтамж ба хүч нь 50 дахин нэмэгдсэн гэж хаанаас ч билээ уншиж байсан санаанд орчихлоо.
4 comments:
harin timee aimaar l ym bolj bh shig bn. bi seoules ireed doloo l honoj bn, nmaig garhad ug ni haluunii uye ehelj bh shig bsn. butsaad borooo orchih shig bolloo. tgeed er ni hun yaaj ch uhaantai bgaad ymar ch gaihaltai zuil buteesen baigaliin omno huchin mohosdhiimdoo.
aimar yumaa! haa saigui l baigaliin gamshig aimshigtai yumaa
Сайн байна уу?
Манайхаар зочилсонд баярлалаа.
Зузаахай минь бас л тахийгаад өндөр болоод байна. Тайрчихвал яах бол?
Өө хүн гэдэг амьтан чинь ямар ч ухаантай байсан байгалийн л амьтан юм болохоор байгаль дэлхийн өмнө аргагүй хүчин мөхөстдөг юм билээ. 2012 онд дэлхий сөнөнө гэдэгт итгэхгүй байсан ойрд итгэх болоод байгаа шүү. Энэ их байгалийн гамшиг чинь л дэлхийн сүйрлийн нэг хэсэг ч юм билүү. Байгалийн гамшгийг хүсэх ч эд биш. Энэ дэлхийн бүх ан амьтан, эх болсон 6 зүйл хамаг амьтан эрүүл энх аз жаргалтай байгаасай гэж залбирах юм даа.
Post a Comment