Wednesday, July 13, 2011

Өмнөговь аяллын тэмдэглэл

Хэдэн сайхан зураг хуваалцая Өмнөговь явсан зурагнууд.

Аеро Монголиагийн онгоцоор
Онгоцны цонхоор харахад
Онгоцноос буугаад машинаар жирийлгэв

Уудам тал

Армаг тармаг юу гэдэг билээ дээ

Хармаг билүү энэ ургамлын жимсийг нь идэж болдог юм билээ
Хэсэг заган төгөлийн хажууд хэсэг айл байв

Зургаа авахуулах гэж мэдсэн юм шиг пооз мооз эвгүй байгаа биз дээ
Сайхан сүрлэг амьтан шүү
Аргамжаатай ботго

Говийн айл

За алдарт Хэрмэн цав дээр ирлээ

Ингээд хашаалаад хамгаалчихсан юм билээ

Үлгэрийн юм шиг
Оройнууд нь тэгшхэн
Энэ динозаврын яс мөн үү?

Бороо орсны дараа ийм зүйлс угаагдаад гараад ирдэг гэж нутгийн хүн хэлж байсан

Динозаврын өндөг шиг л харагдаад байгаа юм даа

Мөн юм шиг байгаа биз?

Тээр, энэ яс биш үү?

Ийм судал шиг зүйлс харагдах юм билээ


Бүүр ингээд цухуйгаад гараад ирчихсэн
Хажуу тийш нь мянга эргүүлээд энэ зураг болж өгөхгүй юм. Нөгөө өндөг шиг зүйл
Тал дунд л ийм гайхамшигтай газар байх юм
Цаана нь цэлийх талыг харж байгаа биз дээ
Юу юугүй борооших нь дээ. Хэрмэнцаваас эсрэг зүгт харахад
Баянзаг Хэрмэнцав минь баяртай

Элс минь сайн байна уу?

Элсэн далай
Элсэн манханы орой

Хөлийн мөр

Нутгийн иргэд жуулчид ирэх бараанаар тэмээгээ унаад давхиж ирээд өөрсдийн хийсэн сувенирээ борлуулна
Байгалийг гоо үзэсгэлэнтэй гэдэг аргагүй үнэн юм
Хараад л суугаад баймаар

Wallpaper болгочихмоор
Яг ус шиг
Хөөрхөн хөөрхөн юм хийчихсэн байсан шүү. Гадаадууд ч дуртай авах юм билээ. 
Энэ яг уран зураг шиг байна уу. Сайн харвал морьтой хүн хонь хариулж байгаа юм.
Эцэс төгсгөлгүй шонгийн мод зам
Жуулчдаа гэж
Ёлын амыг үзэхээр ирэв
Хаа сайгүй жуулчид, тэдэнд түшиглэн бизнес хийх нутгийн иргэд. Болж байна шдээ. Манайд уг нь уул уурхайгаас илүү аялал жуулчлал брэнд бизнес болох байгаа юм даа.
Ёлын ам хэмээх хавцал
Хатсан ээзгий шиг арзгар барзгар хаднууд
Ийм горхи урсаад байсан юм. Тэгсэн чинь...

Энэ нөхөр чинь хайлаад урсаад байсан юм билээ шд.
Ийм зузаан

Халуун зунаар мөс үзэх ч сонин юмаа
Бяцхан хүрхрээ

Сэрүү татаад л
Жуулчдын морь
Жуулчдын газрын зураг
Цааш явахад бороо оров
Нүдний үзүүр хүрэхгүй уудам тал нутаг

Миний эх орон ямар уудам юм бэ гэж л бодогдмоор
Талд ганц айл бас хонь нь бэлчиж байна

Орчин үеийн малчид гаднаа Портер юмуу Бонго сойдог болсон байна лээ

Талын ганц морьтон гэдэг уран зураг

Бас нэг "Ганц морьтон" гэдэг уран зураг

Энэ уудам талд чинь зоргоороо бэлчинэ биз дээ

Энэ хамгийн гайхамшигтай зураг. Яг уран зураг шиг харагдахгүй байна уу?
Бидний буусан Говь Мираж жуулчны бааз

Азарган аадар бороо + мөндөр оров

Дараа нь мэдээж солонго

Би ийм дүр зургийг Төв шуудан дотор зардаг ил захидал дээрээс л харж байсан
 Ийм сайхан байгалиараа бахархахгүй байхын аргагүй. Гадаадын жуулчдад атаархах сэтгэл төрж байлаа. Бид нарыг бодвол тэд л эх орны минь сайн сайхныг илүү мэдрээд байх шиг. Хотын бид чинь зун болгон аялаад зугаалаад байж чаддаг билүү гэж бодогдов. 


10 comments:

Anonymous said...

yasan goy zurguud avaa ve tun medremjtei avjee!
Unen shuu gadaadiinhan iluu medreed baih shigee! Gehdee bid eh oroniigoo iim saihan baigali nutagtai iim gaihaltai baihad zundaa yadaj chaddaggui yumaa gehed hoyor jild gants iimerhuu aylal hiij eh orontoigoo taniltsaj baival ih zugeer shuu te! Yamartai ch buur ochmoor setgegdel turj baina goy zurguud baina!

ЗҮРХ СЭТГЭЛТЭЙ ХҮН ШҮҮ said...

yamar goy yum beee govi yavj uzhiimsaaan

Koyuki said...

Сайхан зургууд байна.

Enkhtaivan BuBu said...

yaasan ch shn zuragnuudav hehe

Anonymous said...

Uuriin tani avsan zuragaar nutagtaa ochood irlee. Bayarlalaa.

NB, Canada

Chandmani said...

Сайхан зурагнууд байна. Өөрөө жуулчидтай хамт хөдөө нутгаар яваад байгаа бололтой догоо. Зүгээр тааварлав.

serdaram said...

wow saihan zuragnuud baina. Yolyin amruu ochoogyi udsen baina. Mos ni ulam l bagassan baina. Saihan gazar shuu. Amjilt

Duulin said...

говь гэмээнэ говь байлаа говь одоо нүүрс болсон говь удахгүй үнс болно. гэдэг үг гарсан байналээ, ийм сайхан нутаг үнс болно гэхээр харамсалтай, тэр тавантолгойн зам энэ тэр хм, сэтгэл эмзэглэмээр

Гантулга said...

Сайхан аялалаа.
Фото аялал хийлгэсэнд баярлалааа! :-)

Anonymous said...

гоё юмаав явах юмсан.