Tuesday, November 30, 2010

Траншейны таг

Өнөөдрийн сонин дээрээс нэг таагүй мэдээ уншаад. Хэлэх гэсэн хэл ээдрээд бичих гэсэн гар салгалаад. Үр хүүхэдтэй хүмүүст сануулахад хүүхдээ таггүй траншейны нүхэнд уначихваа гэж ёстой байдаг чадлаараа анхааруулаарай.  Энэ траншей яагаад таггүй байна вэ?
1-рт траншейнд амьдрагсад орж гарч байх гээд аваад хаячихдаг байх. Энэ ч ойлгомжтой.
2-рт тэр таг нь цул төмөр байдаг биз дээ. Түүнийг нь тушаах гээд аваад явчихдаг юм гэсэн. Тэгээд л таггүй болчихдог гэнээ. Тэгсэн чинь нэг ийм компани хаягдал хуванцар сав гялгар уутыг дахин боловсруулаад хашаа, хайс, траншейны таг, машин замны хурд сааруулагч, гудамжны сандал гээд хөөрхөн хөөрхөн юм хийчихсэн байх юм.
 Тэдний хийсэн траншейны таг








Бүр эмээлийн дөрөө хүртэл хийсэн байгаа юм даа. Хашааг бол ямар л бол ямраар нь хийдэг юм байна лээ. Тэдний хийдэг траншейны тагийг хувийн компаниуд бол дуун дээр авдаг гэнэ. Учир нь эдэлгээ сайтай, бат бөх тэгээд төмөр биш учир тушаах гэж хулгайлахгүй. Харин улсын байгууллага бол авдаггүй гэнэ. Яагаад гэдгийг тэд мэдэхгүй л байна лээ л дээ. Харин төрийн байгууллагад ажилладаг манай нэг найз "Ойлгомжтой шд. Тэгэж дахин дахин хийж байх шаардлагагүй нэг насны юм аваад тавьчихвал тэр траншейны таг оруулж ирж шахдаг нөхрийн бизнес шатаа шд" гэж үү. Үнэн ч юм шиг.

4 comments:

Gegeenee said...

Өөө яг одоо л чухал мэдээ оруулсан байна. Ингээд эргэн тойрондоо юу болж байгааг мэдээлээд байвал монголдоо байхгүй байгаа мань мэтэд хэрэг болно шүү.

naraa said...

Хэхэ, би нутагтаа байгаа болохоор гадаадад байгаа хүний зовлонг мэдрэхгүй байгаа юм байна л даа хө. нээрээ чи Өдрийн сонины онлайн хэлбэрийг нь захиалаад уншаад үзээрэй. найз нь энэ сониныг л уншиж мэдээлэл авдаг болохоор эндээс мэдсэн юмаа л бичсэн юмаа. чи Өдрийн сониныг уншвал монголын улстөр нийгэм өдөр тутмын амьдралд юу болж байгааг мэднэ, бүр ямар ямар ажлын байр их байгаа, хүмүүс юу сонирхож зарж үрж авч өгөлцөж байна гэх мэт.

miracle said...

Траншейний таг ч бас хэцүүн байна лээ. Нэг эгч лав ярьж байсан. Дулааны шугам сүлжээнд анх ажилд ороод бүх траншейны тагийг хийгээд цоожилсон гэнээ тэгсэн чинь маргааш нь 2 ч хүн траншейний таг дээрээ хөлдөөд үхчихсэн байсан гсн. Архи нтр ууж байгаал траншейндаа орох гээд ирэхэд нь түгжчихсэн байсан чинь архиндаа болсон уу өөр очих газаргүйдээ болсон уу тэндээ унтаад хөлдөөд үхчихсэн дараа нь тэр эгч бөөн цагдаа сэргийлэх болсон гсн. Тэгээд ёстой зун л түгжээд анхнаас хүн оруулахгүй байхгүй бол ёстой аюултай гэж хэлж байсан. Аан харин энэ хуванцараар хийдэг хашаа лав их эдэлгээгүйн байна лээ. Манай ээжийн ажил ийм хашаа авсан байсан тэгсэн сонин юунаас болсийн мэдэхгүй налаад налаад уначихсан байсан шд. Ээж мэдэхгүй ийм шовгор юман дээр хүн сууна гэж байхгүй налаал уначихдийн байна лээ гэж байсан

Аюуш said...

Сайн уу? Энэ компаний нэр хаяг утасыг өгөөч яаралтай