Thursday, November 25, 2010

Байгаль орчны төрийн бус байгууллагуудын зөвлөгөөн-2

Өчигдөр энэ зөвлөгөөнд ажил үүргийн шаардлагын дагуу очиж суулаа. Энэ жил 2 дахь нь болж байгаа юм. 2008 онд эхнийх нь болж байсан санагдана. Зөвлөгөөний нээлтэн дээр ерөнхийлөгч ирж бас Гансүх сайд, гишүүн асан Бакей нар илтгэл тавьж, индэр дээр тэд нараас гадна дархан аварга Бат-Эрдэнэ, халзан Да.Ганболд нар сууж байгаа харагдсан.


Зохион байгуулж байгаа МБОИЗ (Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөл)-ийг их идэвхитэй сайн ажилладаг байгууллага гэж би боддог юм. Гэхдээ одоо болтол энэ байгууллагын маань статус нь тодорхойгүй байгаа юм байна, ТББ-уудыг мэдээллээр хангаж зөвлөгч нь байхуу, удирдлага чиглэлээр хангаж байхуу гэдгээ одоо болтол шийдээгүй байгаа юм байна гэдгийг сая энэ зөвлөгөөний үеэр мэдэж авлаа. Энэ байгууллагыг түрүүчийн анхны зөвлөгөөнөөр үүсгэн байгуулахаар шийдэж өнгөрсөн жилээс үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Монголд байгаль орчныг хамгаалах чиглэлээр байгуулагдсан болон ажилладаг 500 гаруй ТББ байдаг юм байна. Гэхдээ тэднээс яг идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг нь маш цөөхөн байх. Миний бодлоор хүмүүс зүгээр төсөл бичиж ийш тийш нь өгч мөнгө тонших гэж ТББ байгуулдаг байх, тэгээд л нэг хүнтэй идэвхигүй ТББ-ууд нь дээрх 500 гэсэн тооны ихэнх хувийг бүрдүүлж байгаа болов уу.
Санал асуулгын үеэр хүмүүс микрофоны ард оочерлон нөгөө муу Гансүх сайдыг асуултаар булж байнаа. Харамсалтай нь тэр асуулт дотор оновчтой өөрөөр хэлбэл эрүүл асуулт асуусан хүн цөөхөн байсан шүү. Оюутолгойн үр ашиг юу юм ч гэх шиг, байгаль орчныг одоохон л хамгаалахгүй бол оройтлоо та юу хийж байна ч гэх шиг, МҮЭ-ийн шугамаар хүүхэд бүрийн тоогоор 100₮, том хүн бүрээс 300-500₮ суутгаж бидэнд өгөхөөр хуульчилж өг, тэгвэл бид хэвийн ажиллах боломжтой байна, тэр гадаадын төсөл тусламжиндаа хамруулаад аль ч гэх шиг сонин сонин ямар ч хэрэгцээгүй, илүүц, бүр эрүүл галзуу нь мэдэгдэхгүй юм л асууж хэлж байна лээ. За яахав дээ, олны олон дотор иймэрхүү хүмүүс байдаг л юм.
Гэхдээ ямар ч байсан зөвлөгөөн сайхан л болж байна. Үр дүн нь удахгүй гарах байлгүй дээ. 

No comments: