Sunday, November 7, 2010

Хэдэн кино үзэв

Ойрд амралтаа авсан дээрээ хэдэн кино үзлээ. Тэгээд сэтгэгдлээ хуваалцая гэж бодлоо. Эхлээд Resident Evil - 2 үзлээ. Би чинь тэр 3D гэдэг юмыг чинь анх Тэнгист Шрек үзэж л мэдэрсэн хүн шүү дээ. Хүүхэлдэйн кино болохоор тийм ч онц сэтгэгдэл төрүүлээгүй, бас Тэнгисийн тэр нүдний шил нь аймаар хүнд, муу хамрыг минь дарж өвтгөөд байсан. Харин ийм киног 3D-гээр үзсэн чинь ёстой ид шидийг нь мэдэрдэг байна ш дээ. Бас Өргөөгийн шил нь хөнгөхөн юм билээ.
За дараа нь Тэнгист Татар ажиллагаа үзлээ. Их хөөрхөн юмаа. Зохиол нь зураг авалт нь жүжигчдийн жүжиглэлт эд нар нь бүгд их дажгүй байсан шүү.
Дараа нь Помогите нам-2 үзсэн. Энэ харин жаахан бизнес талын кино болчихсон юм шиг санагдсан шүү. Уг нь 1-р анги нь их хөөрхөн байсан юм. Тэрийг нь хүмүүс их үзсэн болохоор 2-ыг нь хийе гэж шийдсэн юмуу даа.

1 comment:

vlmedeh said...

Өргөөгийн 3ди үнэхээр сайхан байсан. Тэнгисийнх үнэхээр тэнэг байсан хэхэ. Нэг л их хар хүнд болхи юм.