Monday, November 29, 2010

Монголын саятан

... нэвтрүүлэг үзээд өчигдөр орой. Нулимсаа гартал нь ч юу юм гэхдээ ойрд инээгээгүйгээрээ л инээлээ. Хөөрхий хөтлөгч Нямбаяр нь сүүлдээ аргаа ядаад "Одооны залуусын үздэг хардаг уншдаг сонсдог юм нь бидний үеэс өөрөө өөр, мэддэгүүд нь мундаг, мэддэггүйнүүд нь бүр ч мундаг" гэж билээ. 
Энэ нэвтрүүлгээр орж байгаа нь эрхбиш Монголын залуу үеийн төлөөлөл биш гэж найдая. Мэдлэгтэй боловсролтой мундаг сайхан залуус нь иймэрхүү нэвтрүүлэгт орж 50,000 төгрөг олох гэж нүдний булай болж суудаггүй гэж найдая. 
Нямбаярт хэлэхэд байгууллагаар нь оруулж байвал яасан юм бэ хө, тэгвэл чи ингэж хоосон толгойтнуудтай нервээ барж ганц асуултанд хариулуулах гэж аргаа барж суухгүй байлгүй дээ ядаж.  

4 comments:

vlmedeh said...

Хэхэ тэр тэр нэг охинд бараг 7 найман асуултын хариуг нь хэлээд өгсөн шд. Үхэр Бар Туулайг алддаг бол дэндүү дэндүү

Cаарал said...

яасан юм, юу болсон юм, гадаадад байдаг бидний чинь нүд чих хаалттай байдаг юм шүү дээ хүүхээд, чи л онгойлгож өгөхгүй бол...

naraa said...

Аан ингэсиймаа. Саятан болохыг хүсвэл гээд асуултанд хариулаад мөнгө хожоод асуулт нь дээшлэх тусам хүндрээд мөнгө нь ихсээд байдаг нэвтрүүлэг байдаг даа. Түүний монгол хувилбар Монголын саятан гээд нэвтрүүлэг Боловсрол ТВ-гээр гардаг болсон юмаа. Мэдээж эхний гурван асуулт нь хамгийн энгийн хялбар асуулт байдаг шдээ. Тэр нь нэг үлгэрийн баатрын тухай ч юмуу хүүхэлдэйн киноны тухай асуулт байдаг юмаа. За би ерөөсөө энэ нэвтрүүлгийн тухай шинэ бичлэг оруулъя. Гадаадад суудаг та бүхэндээ зориулаад

Cаарал said...

Баярлалаа, тэгээрэй, биднийхээ нүд чих болж яваарай!