Wednesday, October 27, 2010

Таргалалт ба хоол хүнсний илчлэг чанар

Ойрын үед жин нэмэх явдалтай эрс дайн зарлаж байгаа болохоор хоол хүнс таргалалтын талаар нэг юм бичье гэж бодлоо. 
Таны биед хуримтлагдсан 7,000 ккал илчлэг нь 1 кг өөх болж биед чинь үлддэг гэж энд  бичсэн байна. За тэгвэл хүн өдөрт хэдэн ккал энерги зарцуулж түүнийгээ нөхөхийн тулд хичнээн хэмжээний ккал илчлэг бүхий хоол хүнс идэх ёстой вэ гэдгийг цөмөөрөө тооцох гээд үзье. Эсвэл эсрэгээрээ бид хэдий хэмжээний юм идчихээд түүнээсээ хэдийг нь зарцуулаад хэд нь гэдэс гүзээ болж үлдээд байгааг тооцъё. Энд би энд тэндээс олсон уншсан мэдээллээ бөөгнүүлэх гэж оролдлоо. 



Авбал зохих илчлэгийн хэмжээ

Янз бүрийн мэдээллийн сувгуудаар (интернэт, сонин сэтгүүл, тв гэх мэт) бид суугаа ажилтай эмэгтэй хүн 2200 эрэгтэй бол 2600 ккал энерги зарцуулдаг, ер нь өдөрт хэвийн норм бол 2000-2500 гэсэн мэдээллийг олж авсан байхаа гэж бодож байна. Энд ийм зураг байна (Саарал блогоос авсан болно). Бас энд ингэж бичсэн байна. Энэ дагуу бодоод үзэхэд 60 орчим жинтэй 160см өндөртэй 30-40 орчим настай суугаа ажилтай эмэгтэй хүнийх бол 1,770 орчим л гарч байна даа. Бас ингээд өөрөө бодоод өгдөг сайт ч байна. Энд өндрөө feet-ээр оруулах юм байна. Нэг feet нь 30.48 см байдаг юм шүү.  
  За тэгэхээр бид өдөрт ийм хэмжээний энерги л зарцуулдаг юм байна. Тэгэхээр энэ зарцуулдгаасаа илүүг идчихээд байгаа учраас үлдэгдэл нь биед маань өөх болоод хуримтлагдаад байгаа нь ойлгомжтой. Өдөрт 2200 ккал-с ихгүй илчлэгтэй хоолоо өглөө 25%, өдөр 50%, орой 15%, бүүр орой 10%-ийг нь идэж байх хэрэгтэй тул энэ харьцаагаар тооцвол өглөө 550ккал, өдөр 1100ккал, орой 330ккал, бүүр орой бол 220ккал-той хүнсний зүйл идэж уух (уухыг би онцлон оруулаад байгаагаа сүүлд тайлбарлана) ёстой ажээ. Гэхдээ энэ пропорци янз бүр л байдаг боловч гол санаа нь өдөр ихэнхийг нь өглөө орой багахан идэж байх гэдэг нь чухал.

Тэгвэл илүүг идээд байгаагаа яаж мэдэх вэ?
Эмэгтэйчүүд бид амттан шоколаданд нугасгүй. Бас оффисын ажилтай хүмүүс сүүтэй кофенд дуртай байдаг. Тэгвэл эд нар чинь бүдүүн болгоод байгаа эхний дайснууд байна даа. Ганц ширхэг Сникерс шоколадыг бол бид нар барьж байгаад л идчихдэг биз дээ. Гэтэл түүний илчлэг нь 323 ккал юм байна. 

Харин Марс шоколад 228ккал, 100 грамтай ердийн дөрвөлжин шоколад (Alpen Gold гэх мэт) 530 ккал. 







Жижигхээн энэ муу 50гр-ын M&M's гэхэд л ийм өндөр илчлэгтэй байх нь. Тэгэхээр та бидөдөрт амны зугаа болгоод идчихдэг эдгээр шоколад маань гэдэс харвинтай болоход ингэж нөлөөлөөд байдаг байна. Цааш нь мэдье гэвэл энд дар. Би эндээс харсан юмаа итгэхгүй өөрөө нүдээрээ харж байж л итгэлээ. 
Одоо талх нарийн боов руу оръё. Нэг зүсэм цагаан талх маань 87.96 ккал, хар талх бол 74 ккал, донат төрлийн боов бол нэг ширхэг нь 140 ккал байна даа. 

Одоо нэг монгол нарийн боовыг хараадхая. “Сүүт” нарийн боовыг бид бүгд мэднэ. 

Түүний 100 гр дахь илчлэг 408.674 ккал гэж байна. Энэ ууттай нь 450 гр гэж байна. Би нэг ууттайг аваад тоолж үзсэн чинь 14 ширхэг байсан. Тэгэхээр 450гр / 14 ш = 32 гр – 1 ширхэг нь. За илчлэг нь 100гр-д 408.674 ккал гэвэл 32 гр-д хэд гээд бодоход 131.3 ккал гарч байна. Ганц ширхэг сүүт нарийн боов идэхэд 131 ккал наалдах нь байна шүү дээ. Гэтэл бид нэг дор идэхдээ 3ш-ийг идэж л орхидог биз дээ. За талх руугаа эргээд орноо. Нэг зүсэм талхан дээр масло түрхэнэ. Рама масло 100гр нь 500 ккал гэж байна. Нэг удаа хэрэглэхэд 10 гр буюу 50 ккал гээд таглаан дээрээ бичсэн байна (Уучлаарай, шар Рама маслоны зургаа хайгаад олдоггүй ээ. Гэхдээ та нар өөрсдөө харчихаарай). За дээр нь 5гр варенье түрхлээ гэж бодоход 13 ккал нийлээд нэг зүсэм талх маань 155 ккал болчихлоо. 3 зүсэм вареньтэй маслотай талх идэхэд 465 ккал болж байна. Би жаахан хэтрүүлсэн байж магадгүй, гэхдээ хол зөрөөгүй шүү. Хэрвээ варений оронд хиам нэмбэл илчлэг нь бүүр л нэмэгдэнэ шүү дээ. 
Одоо цагаан будаа

гоймон 

бусад хүнсний илчлэг 





ер нь хэр зэрэг байдгийг сонирхвол нэг иймэрхүү.   

Одоо уух юм

Ихэнх эмэгтэйчүүд ажил дээрээ сүүтэй кофе уух дуртай байдаг гээд мөрийцсөн ч болно. За тэгвэл тэр кофенд хийдэг кофений сүү сахар хоёр чинь ийм байна даа. 



Нэг аяганд 2 халбага сүү нэг халбага сахар буюу 2 ширхэг ёотон ордог гээд бодъё. 


Сүү 13ккал х 2 халбага = 26 ккал, сахар 2 ширхэг 10 гр гээд бодоход 39.8 ккал нийлээд 65.8 ккал болж байна.  



 
Харин ус ундаа бол гайгүй л юм шиг байна. Колаг нь оруулсангүй, надаа олдсонгүй. Та нар өөрсдөө харчихаарай. Энэ хэмжээнүүд дандаа 100гр-д төд гээд өгөгдсөн байдаг болохоор жишээ нь энэ ундааг 220 гр-ын нэг стаканаар уухад 101.2 ккал болох нь.  
Дараагийн удаад би махан хоолны илчлэгийн талаар оруулъя гэж бодож байна.  
Харин энэ их калорийг хэр хэмжээний хөдөлгөөн хийж байж зарцуулж хайлуулдаг вэ гэвэл ингэж байна. 
Хутгаар жимс ногоо хальснаас нь цэвэрлэвэл 30 ккал
Хоол идсэнийхээ дараа сав суулга, аяга шанагаа гараар угаавал 50 ккал
Хэрвээ та шалаа шалны модны тусламжтайгаар угаавал 70 ккал
Шалаа өвдөглөж суугаад угаавал дээрхээс ч илvv буюу 120 ккал
Угаалтуурын өрөөний плита бvрийг арчиж зvлгэвэл 120 ккал
Ванн болон тосгуураа сайтар цэвэрлэвэл 110 ккал
Мебелийн тоосыг зvлгэж арилгавал 60-80 ккал
Хивс болон буйдангаа тоос сорогчоор цэвэрлэвэл 60 ккал
Орны цагаан хэрэглэлээ сольж, хоёр хvний орыг хурааж бvтээлгийг нь тавибал 35 ккал
Хувцас хунар болон цагаан хэрэглэлээ гараар угаавал 60 ккал
Хөшгөө гараар угаавал 110 ккал (эх нь энд
Бас энд иймэрхүү хэмжээний хөдөлмөр хийхэд дөнгөж ийм энерги зарцуулдаг гэж байна.  

Дүгнэлт

За нэг ширхэг Марс шоколад идээд 228 ккал илчлэг биедээ наачихаад түүнийгээ бүтэн 1 цаг боулинг тоглож байж шатаахгүй бол тэр чинь 35 гр өөх болоод үлдэнэ гэсэн үг. Өдөрт энэ маягаар нэмээд байвал хэд хоногт хэдий хэмжээгээр таргалах вэ? Энэ чинь ганц ширхэг шоколадан дээр жишээ авч ярьж байгаа ш дээ. 




 
 




5 comments:

Гилийн хатан said...

naraa chi emailee shalgaarai, 2 honogiin umnu bi chamd zahia bichsen bgaa

Cаарал said...

Асуудал тавиад, олон эх үүсвэрээс өгөгдөл цуглуулаад, бодит байдлыг тайлбарлаад, шийдвэрлэх арга замыг тодорхойлоод, эцэст нь дүгнэлт гаргаад бараг л эрдэм шинжилгээний ажил хийчихсэн байна шүү дээ. Гэснээс манайхан хүнсний бүтээгдэхүүн дээрээ калорыг нь тооцоолоод тавьчихдаг болж, аштай юу, нэг ч гэсэн...

Byambaa said...

их сайхан мэдээлэл байна шүү, багагүй цаг хугацаа, хичээл зүтгэл гаргасан байна. баярлалаа

Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.
Unknown said...

Ямар хөөрхөн юм бэ, дандаа л янз бүрийн мэдээг англи дээр уншдаг
Ихэвчлэн монгол хэл дээр сонирхох юм бага байдын надад
Энэ харин ёстой хөөрхөн мэдээ байна шүү
Баярлалаа :)