Автогазаар (мөн хийн түлш ч гэдэг) явдаг машин тэрэг сүүлийн үед ихэсч байгаатай холбоотойгоор энэ талаар өөрийн дуулж мэдсэнээ хуваалцая гэж бодлоо.
Автогаз (Шингэрүүлсэн Нефтийн Хий) буюу LPG (Liquid Petroleum Gas) нь байгалийн хий болох пропан болон бутан хий юм. Химийн томьёо нь С3Н8 - пропан, С4Н10 - бутан. 1940-өөд оноос бензинийг орлох түлш болгон (ганц нэг улсад) хэрэглэж эхэлжээ. Бензинтэй харьцуулахад автогаз нь бүрэн шаталт явагддаг тул хорт утааны хэмжээ бага байгаль орчинд ээлтэй, мөн октаны тоо өндөртэй тул машины эдэлгээнд сайн нөлөөтэй гэх мэт давуу талтай. Мөн дээр нь үнэ хямд гэдэг үзүүлэлт нэмэгдэнэ.
Автомашины утаа агаарын бохирдолд
ШУТИС, БОАЖЯ-ны хамтарсан судалгаагаар Улаанбаатар хотын төв орчмын агаарт байгаа нийт азотын давхар ислийн 78,5%, нүүрсхүчлийн дутуу ислийн 14-30% нь автомашинаас ялгаран гарч байгааг тогтоосон байна. 1994-2008 онд Улаанбаатар хотын агаар дахь хүхэрлэг хийн хэмжээ 2,25 дахин, азотын давхар ислийн хэмжээ 1,78 дахин нэмэгдсэн байна. Хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээний байж болох зөвшөөрөгдөх хэмжээ өнөөдөр дэлхийд децилитр цусанд 10мг-аас доошгүй байна гэж заасан байдаг байхад 2006 онд Дэлхийн Эрүүл мэндийн Байгууллагын хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын дундаж агууламж 16 мг гарсан байна. Хар тугалганд хордсон хүүхдийн яс сийрэгжих, цочромтгой зожиг болох, амархан ядрах, ой тогтоолт муудах зэрэг сөрөг нөлөөтэй. Гэтэл Монголд импортоор оруулж ирж байгаа бензин хар тугалгын агууламж өндөртэй байдаг байна.
2009 оны байдлаар нийслэлд 120 гаруй мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн нь 1994 оныхоос даруй 5 дахин нэмэгдсэн үзүүлэлт гэнээ. Нэг автомашин нэг минутанд 1000 - 2500 литр агаарыг бохирдуулж байгаа нь нийт агаарын бохирдлын 36% эзэлж байгаа юм байна.
Үзүүлэлт | Гэр хороолол | Автомашин |
Тоо хэмжээ | 144,500 | 136,000 |
Утааны ялгаа | Хүлэмжийн хийг нэмэгдүүлдэг | Хорт бодисийн агууламж ихтэй тул хүний биед асар хортой |
Утаа гаргаж буй байдал | Өвлийн улиралд их | Өөвөл зунгүй ялгаруулдаг |
Харагдах байдал | Үзэгдэх орчинг хязгаарлана | Хүний нүдэнд үл үзэгдэх тул мэддэггүй |
Өдөрт 5 цаг ажиллана гэж үзэхэд 1 сард ялгарах хорт бодисийн хэмжээ | Түүхий нүүрснээс Азотын исэл – 12кг Хүхэрлэг хий – 6,7кг | Түлш Азотын исэл – 34кг Хүхэрлэг хий – 23,2кг |
Авсан хэмжээгээр | 1 кг нүүрс шатаахад 0,0039 кг угаарын хий 0,0067 кг хүхэрлэг хий 0,0119 кг азотын исэл Болон бусад хорт бдоис | 1 кг дизель түлш шатахад /нягт 860г/ 20 – 30 гр угаарын хий 10 – 30 гр хүхэрлэг хий 20 – 40 гр азотын исэл 4 – 10 гр нүүрсустөрөгч 0,81 гр альдегид 3 – 5 гр хөө |
Харин автогазаар ажилладаг автомашин эдгээр хорт бодисын ялгаралтыг даруй 60% бууруулдаг юм байна.
№ | Машины марк | Туулах зай /км/ | 1 жилд хорт бодисийн ялгаралтын хэмжээ /кг/ | ||||||
Өдөрт | Сард | Жилд | CO /угаарын хий/ | NO2 /азотын давхар исэл/ | SO2 /хүхэрлэг хий/ | PM10 /тоосонцор/ | Нийт | ||
1 | New EF Sonata | 100 | 3000 | 36000 | 199,79 | 32,45 | 0,14 | 0,72 | 233,11 |
2 | EF Sonata | 100 | 3000 | 36000 | 199,79 | 32,45 | 0,14 | 0,72 | 233,11 |
3 | Land Cruiser 80 | 100 | 2200 | 26400 | 146,52 | 23,8 | 0,11 | 0,53 | 170,95 |
4 | Land Cruiser 200 | 50 | 1100 | 13200 | 73,26 | 11,9 | 0,05 | 0,26 | 85,47 |
5 | Harrier | 15 | 330 | 3960 | 20,03 | 39,6 | 1,05 | 2,25 | 62,93 |
6 | Tiana | 35 | 770 | 9240 | 51,28 | 8,33 | 0,04 | 0,18 | 59,83 |
Нийт дүн | 400 | 10400 | 124800 | 690,67 | 148,53 | 1,53 | 4,66 | 845,4 |
Тэгэхээр автогаз бол автомашины утаанаас гарч буй бохирдлыг бууруулахад маш үр дүнтэй арга юм байна. Одоо дэлхийд энэхүү автогазын хэрэглээ хэр байдгийг сонирхоцгооё.
Дэлхий дээр нийт 806 сая автомашин байгаагаас (2007 оны байдлаар) 14 сая автомашин автогазаар явж байгаа юм байна.
Англи - 160,000 машин (хэрэгцээ маш их нэмэгдэж байгаа)
Франц - 140,000 машин
Герман - 300,000 машин (хэрэгцээ маш их нэмэгдэж байгаа)
Итали - 930,000 машин
Недерланд - 240,000 машин
Польш - 1,9 сая
Турк - 2,2 сая
Австрали - 650,000
Япон - 289,000
Солонгос - 2,3 сая (автогазын дэлхийн нийслэл гэж ярьдаг юм байна)
Хятад - бүх такси автобус нь (яг тоог нь мэдсэнгүй)
Энэтхэг - бүх 3 дугуйт болон автобуснууд нь (бас тоог нь мэдсэнгүй)
Харин манай оронд нийт хэдэн машин байгааг мэдэж чадсангүй, ямар ч байсан Улаанбаатар хотод маань 2009 оны байдлаар 120,000 автомашин бүртгэгдсэн байна. Үүнээс ердөө 1000 гаруй машин л автогазаар явдаг юм байна.
Нэг литр автогаз Юнигазын станцын (эднийхээс өөр компанийн станц гэж байдаггүй юм шиг байна лээ) ханшаар 1060₮ байдаг юм байна. Харин нэг литр А-92 бензин маань 1350₮, А-95 нь 1420₮ байгаа.
Автогаз хэрэглэснээр автомашины эд ангиудын эдэлгээ уртасдаг (бензинтэй харьцуулбал бүрэн шаталт явагддаг, октаны тоо өндөртэй учир), гүйлтийн зай уртасдаг, хөдөлгүүрийн маслын ашиглах хугацаа уртасдаг гэх мэт.
Автогазаар явдаг болгохын тулд машиндаа нэмэлт төхөөрөмж суулгуулаад л болдог юм байна. Гэхдээ D-4, GDI-аас бусад бензин хөдөлгүүртэй бүх машинд тавьж болох юм байна.
No comments:
Post a Comment