Wednesday, October 20, 2010

Мод тэр тусмаа жимсний мод тарьцгаая

Сүүлийн үед хүмүүс мод тарих их дуртай болжээ. Яг одоо бол намрын тарилт хийх цаг эхэлж байна. Модыг намар тарихад цааш амьдрах чадвар маш сайн байдаг. Намар суулгасан моднууд чинь хавар бараг бүгд л соёолоод гараад ирнэ шүү дээ. Айлуудыг бол би жимсний мод тарь л гэж зөвлөмөөр байдаг юмаа. Чацаргана, монос буюу мойл, үхрийн нүд, давжаа алим, төрөл бүрийн чавганы моднууд, зарим сортын алимны мод ч манай орны эрс тэрс уур амьсгалд дасан зохицоод сайхан ургадаг юм байна лээ. Ер нь ажилсаг л байвал манай оронд чинь бүх л юм ургах юм байнаа. 
Та энэ зургуудыг хараад гадаадад эсвэл ой модонд авсан зураг гэж бодож байна уу. Үгүй шүү, энэ бол хөдөөний нэгэн ажилсаг айлын хашаанд авсан зураг.



Эд нар гоё харагдаж байгаа биз. Намар ургац хураалт нь бүүр гоё. Надад уг нь яг жимсээ хураацгааж байгаа зураг нь байгаа л даа. Гэхдээ хүмүүсээс нь асуугаагүй болохоор хамаагүй тавьсангүй ээ. 

No comments: