Monday, January 20, 2014

Төслийн талаар хэдэн үг

Энэ Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл шалгаруулах тухай тендерийн талаар бас яаж дуугүй байхав хэдэн үг хэлээд л авъя.

Энэ чинь буцалтгүй тусламж биш, жилийн 7%-ийн хүүтэй зээл юм байгаан, барьцаа нэхнэ, төслийн санхүүжилтын 30%-г өөрөө санхүүжүүлэх чадвартай байх, үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээ нь импортыг орлохоор байх гэх мэт шаардлага тавьж байгаа.
Эх сурвалж
Хэд хоног би хүртэл энэ төслөөр амьсгалсаан амьсгалсан. Гэхдээ би өгөөгүй ээ. Надад санаа байсан, төслөө ноороглож бичсэн, гэхдээ надад аж ахуйн нэгж байхгүй, барьцаанд тавих хөрөнгө байхгүй. Тийм болохоор би орж чадаагүй ээ. За би яахав. Гадуур төсөл гэж явахдаа сонссон дуулсан юмаа хуваалцая.
Манай монголд байдаг жижиг дунд үйлдвэр компани аж ахуйн нэгжүүд бараг бүгд энэ төслөөр амьсгалж байлаа гэж хэлж болно. Бараг бүгд төсөл бичиж өгсөн байхаа.
Тэгтэл нөхрийн найзын найз гээд нэг хүн төсөл авна, найдвартай шалгаруулж өгнө, би өөрөө хувиа авна гэж байна гэж чих дэлслээ. Гайхаад залгалаа ярилаа тэгсэн ингэж байна. "Би өөрөө биш хүн гуйж байгаа юм, тэр хүн өөрийн хувиа авна, би бас зуучилсны хувиа авна". "Тэр чинь нээлттэй шалгаруулна гэсэн шдээ тэгэж дураараа хүссэн төслөө шалгаруулж чадах юмуу?" гэсэн чинь "Чадах болоод л ингэж ярьж байна" гэнээ. "Заа за тэгвэл хэрвээ шалгарч чаддаг юм бол төслөө өгдөг ч юмуу?" гэсэн чинь "Чинийх хэдэн төгрөгний төсөл юм?" гэнээ. "Өө 50 сая шдээ, их байна уу" гэсэн чинь "Яасан жоохон юм, ядаж 100 сая 500 сая бүр тэрбум төгрөгийн төсөл алга уу" гэнээ. Миний нүд зүгээр духан дээрээ гараад чихэндээ ч итгэсэнгүй. Тэгсэн ингэж байнаа "Би өөрөө 500 саяын төсөлтэй орж байгаа, тэр гуйж байгаа хүн маань 3 төсөлтэй орж байгаа, аль нэг нь батлагдаж л таарна, би бол зүгээр хүн гуйгаад төслөө бичүүлчихсэн, минийх найдвартай гарна, харин яахав дахиад нэгийг хамт өгчихөе гэж бодоод нэг төсөл авна гэж хэлсэн юм, батлагдвал яахав надад л орлого орж ирнэ шд" гэж байна.
Ингээд хүн болгон зүгээр цаасан дээр л хэрэгжих цаасан төслүүд нэмж бичээд байхаар ийм их төсөл ирэх нь аргагүй шд. Үүнээс хэдэн аж ахуйн нэгж нь жинхнээсээ үйл ажиллагаагаа өргөжүүлж тоног төхөөрөмж нэмж авах жинхэнэ төсөл байсан юм байгаан. Тэгээд зуучилж байгаа нэртэй завсрын нөхдүүдэд өгөх юмныхаа хувийг нэмэхээр төслийн санхүүжилтын хэмжээ нь хичнээн нь ихэссэн юм байгаан /өөрөөр хэлбэл зээл авч байгаа хүн эргүүлж төлөх өр нь л нэмэгдэж байна гэсэн үг/. Зуучлагч гээд байгаа нөхөд тэр хий хоосон төслийнх нэг нь батлагдлаа гэж бодоход тэр мөнгөөрөө яг л үйлдвэр байгуулж харагдаач. Зүгээр л мөнгөөрөө урдаас нэг юм авчраад зараад зөрүүгээс нь ашиг олоод зээлээ буцааж төлөх л юм бодож байгаа. Энэ бондын мөнгө яг иймэрхүү л маягаар зарцуулагдах шинжтэй.
Үнэхээр юм хийх гээд төслөө өгч байгаа газрууд дунд нь хохирч байгаа байхгүй юу. Тэд нарын юм хийх төсөл нь батлагдах магадлал нь буурчихаж байгаа юм. Жишээ нь Түмэн шувуут байна, энэ бондоос зээл авч тахианы тэжээлийн үйлдвэр барих гэж байгаа юм гэсэн. Тэгвэл ядаж л өндөгний үнэ буурах юм билээ.

4 comments:

Anonymous said...

oo yag unen naadah chin bas chih delseed avsaan... sonsood buur uur hureed gutraad... ymar ch hamaagui tosol bna uu? belen tosol baival ogchih, naidvartai gargaj ogyo tegeed 10% og ch geh shig... ene tosol ugaasaa shal no-toi shine jileer hamag amitniig bayarlaj bhad zarlaad hedhen honog urgeljill bgaan..tegeed yer n sonsood bsn hen hen hediig avah n barag todorhoi boltson , zgueer yahav ard irgeded jishee bolgoj haruulahiin tuld jijig companiudad heden sayiig ogson tsarai gargaal busdiig n bugd l huvaaj avhiin bna lee... iim bhad mongol uls yaj ch hogjih v dee hoorhii

Anonymous said...

Хугацаа нь маш давчуу байсаан, үнэхээр төсөл сайн төсөл бичих гэсэн хүмүүст хугацаа байгаагүй ээ, сүүлд сонсоход албаар тэгсэн юм гэнэ лээ. За тэгээд төсөл байна уу байна уу гэсэн хүмүүс зөндөө асууж байна лээ. Бэлэн төсөл байвал 3-5 саяд авах юм байхаа хөөрхий.

zz said...

Yag unen iim yum bdiin bnle. Chinggis bond geltguiee. Yamnaas ogdog jijig dundiin zeel bn. 10xuvi avdg. Mnai 1 nz iim tosol avsn. Yamnii xun n bur 10xuvia neheed uurlaad bgm chn. Ter nz maani 140m sayn tosol bicheed baritsaa n Orlogo n xurehgui 70n say g avsn. tgd 10g ogsn shde. Omnoh bichlegiin chn xariult ene l bn da. Yamniihn 500 r yaj amidraad bdiin boloo gj

Anonymous said...

bi neg tusul ugsun surag ch ugui tag bolson. Iim l yum bolood bsiim bn l daa. Hairan medeelel, hairan tusul, hairan sanaa l bolj bgaa yum bndaa huurhii