Би нэг ажилд зуучилдаг газраар үйлчлүүлж байгаа юм. Тэгтэл нэг ажил гарч ирэв ээ. Та л яг энэ ажилд тохирно, захиалчихсан юм шиг таарах ажил ороод ирлээ гээд зуучилдаг газрынхан маань бөөн баяр. Бүр нэг яг л надад таарсан background нь технологи шинжлэх ухааны талын байх ёстой л гэнэ, олон жилийн ажлын туршлагатай байх ёстой л гэнэ, гадаад дотоодын хүлээн зөвшөөрөгдсөн сайн сургууль төгссөн байх ёстой л гэнэ, бусад бүхий л шаардлага нь надад бүр яв цав таараад би гэдэг хүн чинь жигтэйхэн баярлаад л байсан чинь харин нөгөө газрын маань захирал нь энэ ажил дээр эрэгтэй хүн авна, эрэгтэй хүн удирдах ажил хийж чадна гэсэн гэнээ.
Сэтгэлээр навс унадаг байна шд. Намайг эмэгтэй хүн гэхээр нь хэрэггүй гэсэн гэнээ. Бүр ядаж ганц ярилцлага ч хийж үзээгүй байж, надтай нүүр тулан уулзаж хувь хүнийх нь хувьд дүгнэлт хийж ч үзээгүй байж. Яагаад би эмэгтэй гэдгээрээ ялгаварлан гадуурхагдах ёстой гэж. Яагаад би зөвхөн эмэгтэй хүн учраас энэ ажлыг хийж чадахгүй гэж үзэж байгаа юм бол. Ажилд зуучилдаг газрын хүн маань яахав дээ хэлэх үг нь олдохгүй өмнөөс нь уучлаарай л гээд байна лээ. Харин миний сэтгэл санаа хүсэл тэмүүлэл бүгд ус цацуулсан юм шиг л болчихлоо. Би бүр энэ ажилд орвол тийм тийм менежментээр ажиллана тийм ажлууд хийнэ гээд төлөвлөчихсөн, нөгөө газрынхаа вебсайт хамаг юмыг нь ухаж төнхөөд үүх түүх бүх юмыг нь ба бэ-гүй судалчихсан их өөдрөгөөр бүхнийг төсөөлж байсан юмсан.
Яагаад нэг хачин хүйсийн ялгаварлалт явагдаад байдаг юм болоо. Энд тэндэхийн байгууллагад томоосоо авахуулаад жижиг хүртлээ бүх дарга дарганцар нь эрэгтэйчүүд, тэгсэн мөртлөө хамаг гардан хийдэг гүйцэтгэх ажилд нь эмэгтэйчүүд. Эмэгтэй хүнийг удирдах ажил хийж чадахгүй гэж ер нь ямар чөтгөр шулмас нь шивнээд байнаа. Харин ч эмэгтэйчүүд чинь ажил төрөл ар гэр үр хүүхэд эр нөхөр энээ тэрээ наян юм руу толгойгоо ажиллуулж байдаг, наян ажлыг найман минутанд амжуулдаг мундаг хүмүүс юм шдээ.
Сэтгэл санаа гэж авах юм алга.
12 comments:
Анхнаасаа ажилд шалгаруулж авахдаа хүйсийг нь заагаад өгчихмөөр юм даа. Тэр байгууллага чинь заавал зуучлагчаар дамжуулж хүн ажилд авах юм уу? Шууд хүний нөөц рүү хандаад ядаж өөрийгөө хэн гэдгээ мэдрүүлээд ярицаад үзэх боломж огт байхгүй юу? Үнэхээр энэ ажлыг хиймээр байгаа бол өөрөө шууд хөөцөлдөөд үзээч. Амжилт!
Aa bolohgui bol gadaad gazar l ajild orchihgui yu Mongol n yalgvarlaad gajigtaad baigaa bol. Iluu ch tsalintai baga ch achaalaltai iluu hugjih bololtsootoi baih biz. ANU-d master tugssun turlhiin helgui neg Mongol emegteig UB-d yamar ch gazar ajild avahgui baisan geed ANU-iin elchin saidiin yamand ajild orson baina lee. Mongoliin baiguullaguud hugjingui hunii medleg bololtsoog boditoi ashiglah tal deeree dundad zuun deeree yavj baigaa neg talaar.
Иймэрхүү юм сонсогддог шүү. Манайхан одоо болтол ийм сэтгэхүйгээр дарга даамлаа тавиад байвал ч хөгжитлөө л удах байх. Ядаж л эмэгтэйчүүд авилгалд бага өртдөг гсн судалгаа байдаг биз дээ. Үнэндээ хэлэх ч үг алгөө
Ugn mnai Mongol xaritsanguo gaigui de. Naad gazriin chn zaxiral zewuun amitan bn da.
naadah chin huniig n huiseer n yalgavlan gaduurhsan bna shd, shuuhed ogmoor l case bna daa. manai mongol companiud n strategy gdg yum bdiimoo boo med
gehdee bitgii setgeleer unaa, iluu saihan tand oort chin taalagdah, taniig durtaiya ajilluulah gazar garad ireh bh, ter boltol haigaal baijii... ugaasaa iim huiseer ylgavarlaj tenegdteg garuudtai neg dor ajillaval uuraa barah bailgui. teheer anhnaasaa oroogui n ch dr baih. be positive. setgeleer unah hereggui, iimhen yumnaas bolj. ta mundag shuu
bi bas odoo ochood ajil haina. ta ymar baiguullagaar zuuchluulj bna, tolbor mongo n hir yum be, ene talaaraa bichij ogooch. tehuu
Oo ugaasaa l demii gazar anhnaasaa oroogui ni deer bsan bna shd. Uul ni mongold gaigui l bdag daa. Yu yugui promote hiih geed l bh shig bdiishd. Tiimerhuu ceilingtei taarch bgaagui yum bna. Oor iluu deer bolomj garch ireh blgui dee
Миний хамгийн дургүй муухай монгол зангын нэг :(
Ehneesee tegj baigaa bol demii yum bish uu.
Hiisen yum ch uudtei yum bolohgui...
Saikhan ajil oldoj l taaraa sh de.
Хүйсээр ялгаварлана, бас хүүхэдтэй хүүхэдгүй гэдгээр нь бас ялгаварлаад байх юм. Хүүхэд төрүүлээгүй бол тэгээд дуусаа юм байна. Сэтгэлээр унаад хэрэггүй болов уу, өөрт тохирсон сайхан ажил олдоноо.
Чамайг ажилд аваагүй хүнийн өмөөрөх гэсэнгүй, бас монголд ажлын ихийг хүүхнүүд нугалж байхад эрчүүд дарга дарганцар хийсэн болоод байдаг гэдэг ч үнэний хувьтай. Гэхдээ байнаа... хүмүүс эмэгтэй хүнээр удирдуулах дургүй байна шдээ. Эрчүүд бол дургүйцэх нь мэдээжийн хэрэг, насаар өөрөөс нь бага юмуу чацуу бол боож үхнэ, нөгөө эго & прайд этр нь хөдлөөд. Тэд ч яахав, үнэндээ хүүхнүүд өөрсдөө хүүхэн хүнээр удирдуулах хүсэлгүй байна шдээ. Хүүхнүүдэд их юм бий... Адилхан ажил хийж байхад эмэгтэй хүнийг эрчүүд ч тэр, хүүхнүүд ч тэр заавал илүү хянаж голж өөлж байгаа харагддаг. Манайд дээр дооргүй л удирдлагын ажилд эмэгтэй хүн байлгах хүсэл алга. УИХ-ын гишүүдийн тоо, яам тамгын газрын дарга нарын тоо, нийт ажилчдын тоо & хүйсийн харьцааг бодоод үзэхэд хариулт тиймэрхүү л байна... Хүмүүсийн энэ сэтгэхүй тэгээд хэзээ өөрчлөгддийм байгаам
Энэ ажил яахав, цаана бүр ч гоё ажил байгаа гэдэгт итгэлтэй байна. Амжилт !
Post a Comment