Friday, November 23, 2012

Хүн гэдэг сэтгэлийн амьтан

"Сэтгэл гэдэг эрхтэнд зориулав" гэж их гоё үг ээ.
Хүний бүх л эд эрхтэн нүдэнд харагдаж гарт баригддаг боловч харин сэтгэл гээч зүйл тийн хүртэлцэх мэдрэмжинд мэдрэгдэх нь үгүй. Гэвч оршин байдаг нь туйлаас үнэн юм. Хайрлаж дурлах, баярлаж догдлох, айх ичих, гомдож уурлах, уйтгарлаж гуниглах энэ бүгд сэтгэл гээч эрхтний гаргаж буй ааш аяг авир зан мөн бөлгөө. Хүний хийж чадах үйл үйлдлийн хэмжээ нь бие физиологийн онцлог, олж авсан мэдлэг боловсрол зэргээс шууд хамаарах боловч үүн дээр нэмээд сэтгэлийн хүч нөлөө их. Жишээлбээс уралдаж байгаад бүдрээд ойчсон хүүхдийг миний хүү чаднаа босоод гүйгээрэй гэж дэм өгвөөс хүү босоод улам хурдан гүйх нь дамжиггүй. Харин эсрэгээр ээ чааваас гэх мэтээр сэтгэлийг нь мохоон гутраавал хэдийгээр тэр хүүд босч гүйгээд түрүүлчих бие махбодийн чадвар байсан ч сэтгэлийн хүч үгүй тул түрүүлэх эсэх нь эргэлзээтэй.
Бид ямар нэг өвчин тусвал түүнээ илааршуулахын тулд эм уудаг. Гэтэл сэтгэл гээч эрхтэн өвдсөн тохиолдолд түүнд ямар эм тангаа өгөх билээ. Өвчнийг эхлээд оношилдог, түүн лугаа сэтгэлийн өвчнийг оношлон тогтоож таарах эмийг тохирох тунгаар өгөх нь зүйтэй мэт. Гэвч аливаа сэтгэл зүрхэнд тааран тохирох хамгийн анхны бөгөөд энгийн эм болбоос урмын сайхан үгс, сайхан инээмсэглэл гэж би бодном.
Зүү мэт шивэх үгсийг зүрх рүү минь бүү илгээ. Хүн гэдэг сэтгэлийн амьтан.

28 comments:

Nogoohon said...

Муухай үгтэй коммент бичдэг хүмүүст тусгайлан зориулав.

Meegaa said...

Muuhai ugtei setgegdeliig shuud ustga, tegeed neg ih emzegleed bh shaardlaggui gej bodig bna.

hina said...

wow goy bichleg bna timee setgeld ch bas em heregtei

Anonymous said...

Чи юундаа БИ гээд өөрийгөө онцлоод бга юм. Чи үнэхээр өөрийгөө бие даасан хувь хүн гэж бодож бна уу? Тэгээд л нээх урам бурам хоёроор тэтгүүлж явахыг хүсээ юу. Дэндүү амиа бодсон хэрэг бишүү.

Үнэндээ бол чи хувь хүн огт биш. Чи зүгээр л 7 тэрбум эсээс бүтсэн нэг аймаар том амьтны хаа нэгтэй байгаа нэгэн ширхэг л эс төдий. Чухам хаана орших эс вэ гэдгийг чиний замнаж буй амьдралын замнал чинь шийднэ. Биеэ үнэлж явбаас бэлэг эрхтэн хавийн эд эс. Чам шиг хар амиа бодож үнэнээс зугатаж явбаас бүүр онцгүй газрын эд эс гэх мэтээр.

Ийм байтал, бүх эсүүд нэгэн чиг зүгтэй зовох болон жаргаж явах байтал БИ Л ГАНЦААРАА УРМААР ТЭТГҮҮЛЖ ЯВМААР БНА гээд бахиараад бдаг чинь юуных юм. Наад муухай зан чинь нялх үрсэд чинь халдчихаад байгаад ухаараач, СЭХЭЭРЭЭЧ

Anonymous said...

Чи өчигдөр мэтгэлцээн үзсэн үү. Түүн дээр чинь хүн өөрийнхөө төлөө биш харин бусдын төлөө хэрэхэн нүүрээ шарлуулахаас огт айхгүй байх тйим эрэлхэг шинжийг агуулсан нэгэн эрийг олж хараагүй юу чи.

Хүн тйим л байх ёстой. Шинжлэх ухааны онолоор өөрийгөө өвч зэвсэглэсэн сургуультай нохойны өөдөөс монголоо гэх сэтгэлээр жигүүрэлсэн тийм эрэлхэг эр хүн тэнд гарсан. Тэр хүн тэгээд чам шиг НАД РУУ ЗҮҮ ШИГ МУУХАЙ ҮГ БИТГИЙ ШИД гээд зүрх алдан гошигноод бсан бол тэр бидэнд ОТ нь гэрээ ямар ч байсан НО той шүү гэсэн эргэлзээг хэвээр үлдээж чадах бсан уу ААН

Anonymous said...

Үүнээс хойш хэзээ ч битгий хар амиа бодож бгаарай.Дандаа сайхан чихэр жимс долоож явна гэж саналт үгүй шүү. Яагаад гэвэл чи дан ганц тэмцлийн хүчинд амьд байж чаддаг тийм л үндсэн хууль ноёлсон ертөнц дээр амьдарч бгаа гэдгээ санаарай. Ийм л амьдралын жинхэнэ утгыг огт ойгоогүй яваа чи бээр тэгээд тэр жапан орноо юу гээчийг сурч боловсорч яваа хүн бэ айн.

Зөвхөн хар амиа бодох өөрийгөө болон үрсээ бусдад гайхуулах ийм тиймхэн ахарханд дэндүү сайн сураад бгаа юм биз айн

Anonymous said...

Аа тийн энэ удаа сэтгэгдэл устгуул би дахиад бичий шүү. 10000 дахин устгуул би бас тэр хэмжээгээр бичнэ

Anonymous said...

Бас нэгийг давхар сана. Юу гэвүүл би бээр чиний хоёр хүүхэд орд харш үнэтэй машин сонирхоогүй, харин Ээжээ нар яагаад өдөр гадгын, Сар яагаад шөнө гардгын гэх мэтийг асуусан бол би чухам ихээр баярлаж ганцхан хүүхдүүдэд чинь энэ бүгдийг тайлбарлаж өгөхийн төлөө хурааж хумсинаа дуустал энэ дэлхийгээр нэг тэднийг эрэн бэдэрч чадах байлаа.

Гэтэл хүүхдүүд чинь тийм аймаарыг буюу чухам Алтан загасны эмгэн мэт загнасан нь нэгэн үе тэр чигээрээ цаашид дан ганц эмгэнэлийг туулах аюулын харанга. Би тэгээд л муухайг үгтэй сэтгэгдэл бичсийм шүү.

Anonymous said...

Ene Nerguibaatar yamar sonin buduuleg Hun be! Naraa gedeg busguin end hurehgui baij buu sarvalj gej heliiy. Bi Naraag tanihgui gehdee tuunii blogiig dandaa unshij uhaantai, bolovsroltoi, saihan setgeltei Hun gedgiig medej hundetgej yavdag.

Naraa ! iim yavuurgui hunii ugend buu emzegleerei. Chamaig oilgoj hundeldeg ni olon shuu.
Ganbaatartaigaa adilhan hooson tsetserhegch yu ch hiihgui baij hii hooson hardagch bnaa ene Hun

Сүрэн said...

Баярлалаа Нараа, гоё бичлэг байна. Ард түмэн маань аль эртнээс "урмыг хугалахаар ууцыг хугал" гэж сургаж ирснийг хэлэх үү, ялангуяа хүүхэд гэдэгд урмаар л амьдардаг амьтан даа.

Гүйж байгаад унаж өвдөгнийхөө арьсыг шалбалахдаа бид юм нааж боож ороож эдгээхийг боддог доо. Харин сэтгэлийнхээ шархыг зөнд нь орхиж "цаг хугацаа аяндаа" эдгээж өгөхийг хүлээдэг мэт. Чиний хэлснээр эдгээх эм тан, арга чаргаа мэддэггүй болоод тэр үү... гээд үргэлжлүүлбэл нэг постын дайны юм болох нээ :)

P.S. энэ нэргүйбаатар биш нэргүйбаагийг мүши, мүши.

Anonymous said...

Би Нарааг хүндэтгэж явдаг. Сайн сайхан бүсгүй бгаа бх гэж бодож явдаг. Ингэлээ гээд ямар нэгэн атаархал эс бусын харыг сэтгэлдээ тэгээгүй.

Харин энэ сайхан чанараа анзааралгүй бусдын адил энэ мэт бяцхан элийрэлд зарцуулсаар дуусах вий гэсэн санаа зовсоны үүднээс хатуухан коммент хэдэнтээ чулуудсан юм.

Тэр мэтгэлцээнд чи бахархал болсон Баярцогтыгоо өөрийнхөө үгээр өөрийнхөө тархиар оролцсон гэж бодоод бгаа юм биш биз. Түүний хэлсэн бүхэн олон жилийн өмнөөс боловсрол доогуур ардыг хуурч аливааг улам ээдрээтүүлэн ямар нэгэн агуу юм бгаа гэсэн ойлголтыг төрүүлэхэд зориулагдсан эртнээс шалгарсан, эдийн засгийн алуурчдад үр дүнгээ сайтар өгдөг арга барил. Харин ч Баярцогт ийм удаан хугацаанд тийм олон удаан хойшлуулан байж бэлдсэн гэхэд муу л блээ.

Beautiful Mind said...

Zassssssss chinii meddeg gej yu baisiin harvaas oilgomjtoi l baina

Anonymous said...

yoo ene humuus yamar sonin yum be??? hun ooriihoo blogt luugaa bichnuu laagaa bichne uu ta nart yamar hamaa bnaa? neeg l ih hund zaaj surgasan humuus,tegsen mortloo ooriih n bichij baigaa yumiig n haraad baigaarai, ystoi eleg avaad haychihiin bn l daa. tiim l surhii yum bol nerguibaatar guia ooriihoo blog hayagiig taviach? ooriin chin yu bichdegiig unshii???

Anonymous said...

shinjleh uhaanii onol ch geh shig, delhii toirch badarchilna ch geh shig wuahahahahahaha hetruulegtei gar ve yasan

Anonymous said...

Хүний хувийн блог руу ор гээд дарамтлаад албаар уншуулаад байгаа биш, дуртайдаа орж ирж хүний хувийн бичлэг уншчихаад үр хүүхэд, хувь хүн болгонд байдаг өөрийн гэсэн ааш авир, амьдралын хэв маяг руу нь дайрч доромжлоод, бүдүүлэг үг бичээд байх нь боловсролтой хүний шинж үү. Энэ хүнд тэр Баярцогт, мэтгэлцээн ямар хамаатай юм бол... Үр хүүхэд рүү нь дайрч байснаа Баярцогт ч болоод явчих шиг. Хааяа зав гарвал ороод гардаг ч энэ удаад энэ дээд хэдэн коммент арай хэтэрхий хүний хувийн эрх чөлөөнд халдсан санагдаад хэдийгээр би блоггер биш ч коммент бичиж байна. Уншаад таалагдвал, таалагдлаа гээд бичдэг нь олон байдаг байх. Заавал хүнд таалагдах гэж бичлэг хийдэг хууль хаана байна. Ёстой нөгөө доллар биш, хүн болгонд таалагдах албатай юм уу. Таалагдахгүй байсан ч тэрийгээ эвтэйхэн үгээр илэрхийлж болохгүй юу. Яагаад заавал бидэнд таалагдах гэж худлаа бичих ёстой юм бэ, харин ч худлаа мундаг хүн болох гээд байхгүй болсон явдлаа үнэн зөвөөр нь бичдэг цөөхөн блоггеруудын нэг байх шүү. Би энэ блогийн эзнийг танихгүй, блогоор нь л мэддэг болсон ч бидэнтэй л адил хайрлах ч сэтгэлтэй, гомдож шөрхлах ч сэтгэлтэй, усан нүдтэй цусан зүрхтэй хүн гэдгийг нь сайн мэдэж байна. Тийм ч болохоор энэ бичлэгийг бичээ шүү дээ. Нүүрийг минь харахгүй, нэрийг минь мэдэхгүй гэдгээр далимдуулаад хогийн үгээр нэгийгээ битгий буудаж бай. Муу үйлдэл хийсэн бол эргээд эзэндээ очдог гэдгийг эрхбиш мэддэг болоод дэвэн дэлхийгээр бэдрэн хэсэж сайн хүүхдүүдийг хайх гээд байгаа байх гэж бодож байна даа, Эрхэм нэргүй хүнийг.

chuups said...

ene nergui comment bicheed baigaa hun ene blogiin ezend aygui ataarhaj yavdag hun baih shig bnaa. buur orovdchihloo kk

Anonymous said...

Энэ бүх хүмүүс Нарааг алж бна. Бид ингээд л бие биеэ алж бгаам даа. Яахав. Хэрхэн яаж алсныг одоо Нараа ойхгүй. Энэ нь түүний ганц аврал юм даа хөөрхий гэж...........эм заяа гэдэг энэ дээ:)

би said...

Ёооооё, ямар сумтайм бэ, Нараа чамд атаархаад үхэх гээд байдым бишүү. Тээд таньдаг хүн чинь юм бишүү. Чи нэг хэсэг хаалттай болгосон дээр юм бишүү. Хүний үр хүүхдийг бичдэг тэр дээрх эрхэм хэн бэ юу вэ. Ёстой ямар зэвүүн гахай вэ

Piglet said...

Орж ирсэн хүн болгон сэтгэгдэл үлдээхээргүй, тодорхой бүртгэлтэй хүмүүс сэтгэгдэл үлдээхээр тохируулгаа хийчихвэл хэн хэндээ амар болох болов уу

Anonymous said...

Бүртгэлтэй болговол блоггүй мань мэт нь яах юм бэ, гэм зэмгүй уншаад гараад явдаг блоггүй хэдийгээ бас бодолцоорой доо, Нараа.

Anonymous said...

zaavalblogtoi bish ch google accounttai humuus l setgegdel uldeej boldog tohiruulga bdiishde Naraa egchee..yutai ch tanid bur asarrrrrr ataarhaj yavdag hun l bichsen bna hunii huuhed etseg ehdee yu gej heleh yaj erhleh eej n terin blogtoo yuu gej buulgah hend ch hamaagui shdee teglee ge neh teneg yarch logikgui tegsnee meer urt yum hum bicheel dotroosoo shataj uhlee ene hun kakaka

Anonymous said...

Хэ хэ би Нараагийн талаар баахан сөрөг коммент туучихсан чинь санасандаа хүрлээ шүү.

Нараа би чиний талаар хүмүүс хэрхэн ханддаг, тэд чамайг ямраар боддогийг чинь л мэдэх гэсийн. Чи үнэхээр олон уншигчидтай, энэ блог ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг эзэлж чадсан тийм нэгэн бүсгүй болтой. Үүнд би сэтгэл хангалуун байна аа.

Ингээд чамд сайн сайхныг хүсээд аз жаргал дүүрэн амьдраарай гэж чинь сэтгэлээсээ ерөөе.

Би өөрийнхөө нэрээр сэтгэгдлээ үлдээмээр л байна. Гэтэл бяцхан нүүдэл хийчихсэн чинь блог пийспүүк, твийтэр энэ тэр лүүгээ нэвтэрч болохоо байчихлаа.

Өнөө муухай үйл эргээд өөрт дээр шийтгэл болж ирдэг гэдэг л энэ юм байлгүй. Юу ч мэдэхгүй би аргаа бараад л суужийна.

ЧИ ХҮМҮҮСИЙН СЭТГЭЛД ҮНЭХЭЭР САЙХАНТӨСӨӨЛЛИЙГ ҮҮСГЭЖ ЧАДСАН БҮСГҮЙ ЮМАА. Би атаархаж байна шүү кккк

Beautiful Mind said...

Ene jinhneesee teneg ataarhagch bainaa zailaasai !

Naraa said...

Naraa: Ene horvood eldev hortoi virus, bacteria duuren bdgiin adil, hunii setgel ruu zoriud us tsatsdag, gutaan doromjilj hanamj avdag gajig gehed hetsuuhen humuus zondoo l bgaa. Tedniig hajuudaa bna geed, tedend zoriulj ug helbel oilgoj uhaarahgui ee, harin ch ulam l eldevleh biz.

Chinii blogiin unshih durtai humuus iimerhuu parasite-nuudaas hamaagui olon shuu.

Dashbalbar agsnii helsneer "doromjloh tusam bi Doloon burhan od shig gyalalzana" shuu, Naraa!

Anonymous said...

Зүгээр л зайлуулаад хэрэггүй өрөвдөлтэй нэгэн юм биш үү энэ нэргүй атаархагч. Та эхлээд монгол хэлний дүрмээ сайн сур, дараа нь facebook гэдэг үгнээс эхлээд англи үгнүүдээ бас сайн галиглаад уншаад сурчих, үг ч биш үсэгнүүдээ галиглаж сурах хэрэгтэй санагдав. Во ингээд бага багаар сураад ахиад байвал хувь хүний эрх чөлөөнд цахим орон зайн үл мэдэгдэх өнцгөөс дайраад байх нь бүдүүлэг гэдгийг бас энд тэндээс уншиж ойлгох, эрэгцүүлж бодох хэмжээнд очих байлгүй дээ. Сэтгэхүйн гажигтай амьтан юм байлгүй гэж бодож байтал өөрийгөө өрөвдөлтэй бас чадваргүй гэдгээ илэрхийлсэн байхаар нь хүн л юм чинь зайлуул гэж өрөвдөв. Хэдийгээр надад хамаагүй ч шал дургүй хүрээд Нараагийн өмнөөс /хүнийх нь өмнөөс/ хэдэн товчлуураа балбаад сууж байлаа ш дээ, завгүй мөртлөө л. Монголчууд минь ээ, тамын тогооны үлгэрийн чөтгөрийн гол дүрд сайн дураараа тоглон нүгэл хураахаа зогсоож, амьддаа бие биенээ хайрлаж явахсан. Энэ тийм ч хэцүү, шийдэхэд бэрхшээлтэй асуудал биш л баймаар. Харамсалтай нь чөтгөр шүгэлсэн амьтдад гэтлэхэд тийм ч хялбар биш зан үйл, бүүр зуршил бололтой.

Anonymous said...

Нэргүйбаатрын сэтгэгдлийг хараад бхд Нарааг нэг хэв загвараас гаргах гэсэн оролдлого юм бишүү......Чамайг задлах гэж л оролдоод бна наад хүн чинь

mongolbusgui said...

Uramiig n hugalhaar uutsiig n hugalaa gej unen ug shuu. Ene Nergui nuhuriig eruusuu oilgosongui. Zaa tgd ali ymiig helj barahaw, toolgui unguruuhiig hicheegeerei. Iimerhuuu zuil hund bas neg surgamj bolj uldeh ym daa. Ar uvruur hudlaa unen helj yawah ali humuusiig helj barahaw. Neg heseg bodogdood setgel sanaa awah ymgui hetsuu l bdiin, yawaandaa setgelee zovoohoo bolinoo.
Huuhduud ugaasaa l tegj yaridag shdee, bi ch gsn baga bhdaa zuvhun nadad taarah joloodood yawj bolodg mahsintai bolohiimson gej husdeg l bsn, eej aaw 2 nadaas yamar beleg awahuu gej asuugaagui blrh heleegui bolohoos :P
Amjilt husye! hicheel nomondoo l anhaaraarai,
Biye setgelee hairlaj yawaarai:)

Anonymous said...

Нэргүйбаатрын биш, Нэргүйбаатарын гэж бичнэ. Би чамд хэлсэн шүү, Монгол хэлний дүрмийг сайн сур гэж. Би блогийн эзэн биш тул IP & location -г тодорхойлж чадахгүй ч блогийн эзэн чамайг хаана амьдардаг, хэн гэдгийг сайн мэдэж байгаа байх аа. Чи Нарааг задлах гээд оролдоод байна уу. Үгүй ээ Нараа чамайг задлаад байгаа юм, үнэндээ. Хүмүүс чам шиг юмыг зүгээр өнгөрүүлэхгүй болохоор чи задарч л таарна даа. Миний бодлоор чи яагаад ч монгол үндэс угсаатай хүн биш. Энийг сайн эрэгцүүлэн бодоорой, хаанаас гаралтайгаа!!!