Wednesday, November 21, 2012

Баахан дэмий юм бодов

Энэ америкууд амьд мод огтолж ёолк засдаг үнэн харгис хүмүүс юмаа. Хэдхэн хоног тоглоом өлгөхийн төлөө хайр найргүй хөрөөдөх юм. Хэдийгээр тусгай модны фермд тусгай гацуурууд тарьж байгаа ч гэсэндээ сар хүрэхгүй хугацаанд хэрэглэхийн төлөө өчнөөн жил арай ядан ургаж байгаа модыг тайрч хөрөөднө гэхээр харгис л санагдаад байгаа юм даа. Тэр хэрэглэсэн амьд модоо кристмас дуусахаар яадаг юм болоо. Дараа жил хэрэглэж болохгүй нь ойлгомжтой болохоор хаяж л таардаг байх даа. Цаасны үйлдвэрт өгдөг юм болов уу? Тэд нарын хажууд бид чинь харин байгальд ээлтэй юм бишүү. Ганц хуванцар хужаа ёолк аваад насаараа хэрэглэнэ. Хэрэглэж дуусаад хайрцганд нь хураагаад л болоо, жил жил гаргаж ирээд засчихна. Бид нар зулсарын баярт нэг их ач холбогдол өгдөггүй болохоор бидэнд бол хиймэл мод чимэглэхэд хаваасаг байдаг, харин тэд нар чинь цаад утга учир нь амьд мод чимэглэх ёстой болохоор тэгдэг байх л даа.
Японы өвөл эхэлж байна даа. Гэртээ даарч бээвийдэг үе эхэлж байна. Энд чинь гадаа гэрт яг адилхан хэмтэй байдаг болохоор гадаа нэмэх 10 гайгүй сонсогдож байгаа ч гэрт бас нэмэх 10 байхаар үнэн зутруу. Зузаан цамц өмд бойтогтой л суухгүй бол жиндээд хэцүү. Байнга халаагч асаавал цахилгааны төлбөрт алуулна шүү дээ. Ийм үед паартай байшингаа мөн их үгүйлж байгаа юмаа. Өнгөрсөн жил шууд хүйтэн монголоосоо ирсэн болохоор нилээн оройхон 12 сарын дундаас л даарч эхэлсэн юм. Харин энэ жил зуныг энд өнгөрөөгөөд халуун уур амьсгалд нь дасчихсан юмуу их эрт даарч эхэлж байна шүү.
Намайг докторт үргэлжлүүлж сурахгүй юмуу гэж ятгаад байх юмаа манай лабынхан. Багшид хэлбэл чамайг дуртай дэмжинэ л гэнэ. Ёо арай гэж төгсчихөөд дахиад 3 жил гэж бодохоор аймаар санагдаад байнаа. Би чинь бушуухан буцаж очоод төвхнөмөөр байх юм. Бас нөгөөтэйгүүр заавал доктор хамгаалах чухал шаардлага байхгүй болохоор хүчлэхгүй л байна. 2 хүүхдийнхээ боловсролыг бодвол үргэлжлүүлж энд байх тухайд бодож болох л юм. Тэгэхээр нөхрийн ажил яах билээ. За ер нь буцсан нь л дээр юм байна.
Манай лабд, ер нь ганц манай лаб ч биш японы их дээд сургуульд докторын япон оюутан их цөөрч байгаа юм байхаа. Учир нь их сургуулийн профессор болох хэтийн зорилго байхгүй бол заавал докторт сурч хайран цаг мөнгөө үрэх шаардлагагүй, максимум нь мастертай байхад гайгүй ажил олддог юм байх. Тийм болохоор докторын япон оюутан нүдний гэм болсон гэж байна шүү. Манай лаб гэхэд хамгийн сүүлд 2009 онд япон оюутан доктор хамгаалсан түүнээс хойш дандаа гадаад оюутнууд л докторантурт элссэн байгаа юм.
За за номоо уншиж хичээлээ хийе дээ. Гэснээс блог хандалтын тал дээр нэг сонин юм ажигласан нь улс орон нийгэм эсвэл танин мэдэхүй шинжлэх ухааны юм бичихээр нэг их уншихгүй мөртлөө элдэв хов жив хэрэгтэй хэрэггүй юм бичихээр их уншигдах юмаа.  

11 comments:

Tsomo said...

Harin tiim bna... Eniig ch gesen unshchihlaa...

Anonymous said...

bi lav bichsen bichleg bolgoniig chin l unshdag shuu hehehe, setgegdel l uldeedeggui bolhoos geeluu, ta harin damdaag bodvol arai oilgomjtoi bichdeg yum.damdaagiin bichseng zarimdaa oilgohgui, tolgoidoo orj irsen sanaag shuud l bichdeg yum shig baigaan, gargalgaa ene ter n ih aytaihan mortloo daanch unen zambaraagui bichnee hahaha gehdee sonirholtoiiii

mongolbusgui said...

Gkk, ter gatsuur hairan sanagdaad bdiin. Doctoroo tugshcihuud Japan-d ochij professor boldiin bil uu??? gkk. Bi ch doctoroo tugschihuud yaasn n deer we gej ergelzeed shiidej chadahgui l suuj baina. Alsiin zorilgo bol professor shdee, :P.

mongolbusgui said...

Er n ajaad bhd blogt ertuntsud ch, FB-t ch how jiwiin chanartai postond ih anhaaral handuulaad baih shig sanagdlaa. Hunii muud durtai zangiin ilrel ym bolwuu daa

Aamregled said...

өөө угаасаа тэгдийнмаа жаахан хэрэгтэй болвуу гээд сэтгэлгаргаад юм бичихээр орку мөртлөө хогын фанни юм бол үзээд байгаам ..
хэхэ тэр гацуур ямар хайран бэ сонин юм .. үхтэлээ л байгалиа хамгаалаад л амьтны амь хамгаалаад байдаг мөртлөө ёстойооо сонин санагдчихлаа..
уг нь чи наанаа доктор хамгаалбал гоё л юм

peakfinder said...

Их хол тээвэрлээгүй, баярын дараа дахин боловсруулах (recycle) боломжтой бол жинхэнэ гацуур байгал орчинд илүү ээлтэй. Мод ургаж байхдаа агаараас нүүрсxүчлийн хий зайлуулна, харин хиймэл модыг хийхэд их хэмжээний нүүрсxүчлийн хий бий болгоно. Дахин боловсруулаагүй хаясан тохиолдолд ч жинхэнэ мод ямар нэг муу нөлөөгүй өөрөө задарна, хиймэл модны хуванцар хэсгүүд хэдэн мянган жилээр байгал орчинг бохирдуулна. Холоос зөөж шатахуун их хэрэглээгүй бол жихнэнэ мод дээр. Сүүлийн үед үндсийг нь гэмтээлгүй сугалж, савласан гацуур их зардаг болсон байна лээ. Баяраа өнгөрөхөөр өнгөрөхөөр байшингийнхаа гадаа суулгаад ургуулж болно.

Aamregled said...

ийм учиртаймуу аанхаа.. улсынхаа байгаль орчинг аль хэдийн шийдчихсэн улсыг манай модоо огтолдог Нараа болон надаас авхуулаад гарууд ойлгохгүй байнашт ..
гэхдээ би тэр модыг ургуулахын тулд байгалийн сайхан үршил шимийг сорж авчийгаа болвуу гэж гэнэт бодов

Тэмээчин бүсгүй said...

Өө энэ Канадад жинхэнэ гацуур засдаггүй айл байхгүй. Бүгд засна. Зарим нь гаднаа асар том гацуур ургуулаад бас чимэглэнэ.

Зул сар дуусахаар тогтсон нэг өдөр машин ирж бүх айлын гацуурыг ачина.

Тэр өдөр нь бүр жилийн өмнө төлөвлөгдөөд хуанли дээр тэмдэглэгдчихсэн байдаг юм билээ.

Нээх сонин яг тэр өдөр айл болгон гацуур гаргаад зам дээр тавьсан байхаар аймаар эвгүй харагдды ш дээ, хэ хэ хэ.

Unknown said...

Doobtoroo sur sur sur geel. Bi chini sur sur bas dahin sur gedeg uriatai hun bolohoor tegj l heleh yum baina, kkk. Gehdee dahiad olon jil ger bul 2 tusdaa geheer bas hetsuu l dee.

Erhtsas said...

Амьд гацуур засаж үзэх юмсан гэсэн мөрөөдөлөө шууд мартлаа, нээрээ л хөөрхий модыг дараа нь яалтай ч билээ, хайран юм.

Гадаа гэрт ялгаагүй хүйтэн байдаг нь яасан тоогүй юм бэ, халуун сүү, чавганы цай л сайн ууж, сармистай хоол их идэж байх хэрэгтэй юм байна даа.

Хоёр хүүхэд чинь яасан эгдүүтэй юм бэ, хөөрхөн санагдчихлаа :)

Танай гэр бүлд аз жаргал, инээмсэглэл бэлэглэе!!!

zz said...

minii bodloor , amid gatsuur zasaad ergeed xayadag ni sarnaig hund belegleed xayadagtia adilxan bh gj bodoj bn..USA chn amid gatsuuraa tusdaa firm-d taridag..ter ch ergeed baigaldaa harin ch eeltei bh. Amid gatsuur zasah ix goyo gseen..gereer duuren gatsuur goyo oin uner unerteed l.