Би гэдэг хүн чинь реактороо гашилгаж хаячихаад гавъяа байгуулсан хүн шиг багшаас шинэ хөрөнгө нэхээд л бахархалтай нь аргагүй сууж байнаа. Үгүй одоо яахав дээ туршилт амжилтгүй болоо л биз. Багшийн өөрийнх нь хэлсэн "Та нар энд туршилт амжилтгүй болохоос битгий ай. Та нар ийм туршилтыг эх орондоо хийж чадахгүй учраас баян газар байгаа дээрээ боломжийг ашиглаж ав. Алд алд дахин алд, харин алдаанаасаа суралц" гэсэн үгийг нь бамбай болгочихсоон сайхан. Хөөрхий үйлийн лайтай багш маань за би нэг үйлдвэр лүү явж хөрөнгө олж ирье дээ гэчихсэн л сууж байна лээ. Аймаар завгүй хүн шдээ уг нь.
Нөхөр ирсэн. Ирэхдээ бөөн паян. Онгоц нь аль 3:30-д буучихаад байхад чинь 7 болоод байхад ирдэггүй ээ. Уг нь цаг гарангийн дараа л ороод ирдэг байхгүй юу. Тэгсэн гэдэс нь өвдчихсөн үхэж байсан царайтай амьтан арай гэж ирдэг байна шүү. Яасан гэсэн, нисэхийнхээ урьд орой нь душёнктой будаатай хуурга идчихэж. Шөнөжин гэдэс нь сонин дуугарч хоноод өглөө босохоос авахуулаад хатгаад унасан юм байх. Тэр чигээрээ гүрийгээд онгоцондоо суучихсан чинь нислэгийн турш хэдэн үйлчлэгч хүүхнүүдийг сандаргасан гэнэ. Онгоцноос буухад үйлчлэгч нар нь эмнэлэг дуудаад өгье гэхээр нь гадаадаас халдварт өвчин тээж ирлээ гээд тусгаарлачихаж магад бушуухан эхнэр хүүхдийнхээ барааг харъя гээд татгалзаад шууд тэр чигээрээ наашаа зүтгэчихсэн гэнэ. Ирснээсээ хойш 3 хоног шөнөжин халуурч гэдэс рүү нь аймаар хатгуулж өвдөхөөс өөр шинж тэмдэггүй, юу ч идэхгүй 6 кг турж, 4 дэх өдрөөс нь арай гайгүй болж халуурахаа больж хоол унданд орж гэдэснийх нь өвчин алга боллоо.
Манай найз манай 2 хүүхдэд хоёр яст мэлхий бэлэглэсэн юмаа. Өнөөхөө манай 2 чинь бараг өвөртөлж унтдаг байхгүй юу. Заримдаа савнаас нь гаргаад газар тавьчихсан байдаг юм. Тэгсэн чинь манай хүн нэг удаа 00 орчихоод явж байхдаа "Миний хүү энийгээ газраас ав. Аав нь харахгүй гишгэчихнэ" гэсэн чинь охин "Өө энэ аав гуай чинь хоёр гурав хоног хоолгүй байцан чинь ухаан санаа нь самуураад амьд амьтан ч харахгүй гишгэж алдаг болоо юу" гээд үглээд унадаг юм даа. Манай 2-ын хэл амны паян дуусахгүй юмоо.
Манай найзыг яст мэлхий авчирч өгөх сургаар өнөө 2 чинь цаг хараад хүлээгээд суучихлаа. Ээжээ одоо яаг хаана явж байгаа бол гээд л. Би метроны буудлаас найзыгаа тосч аваад гэрт хаалгаар дөнгөж ороод ирсэн чинь манай хүү эгчийгээ дуудаад "Аниа аа, яст мэлхий ороод ирлээ" гэж үү. Санаа зовмоор. Ядаж ээж найзтайгаа ороод ирлээ гэж хэлж болно доо.
Аав нь яст мэлхийнд нь аквариум авч өгөөд өнөө гурав чинь тэрийгээ тохижуулж яст мэлхийгээ хийх гээд ванны өрөөнд бөөн бужигнаан болж байлаа. Аав нь хүүд "Ээжээсээ төмпөн гуйгаад аваад ир". Хүү над дээр ирснээ "Ээж, аав таныг айлаас төмпөн гуйгаад ир гэнээ".
9 comments:
:))
хаха
хөөрхөн шүү ..
тэр гэдэс өвдчихөөд зүтгэсээр байгаад ирдэг эрэлхэг нөхрийг магты..
Ee zaiuluul, gedes uvdih hetsuu ym bilee. manai hun gedesee daaruulchihval hyamarchihdag hetsuu hetsuu.
Ээ хөөрхий, нөхөр чинь ашгүй яаж замдаа уналгүй ирчихсэн юм бэ. Унаад өгсөн бол яана. Танай хүүхдүүд харин яасан хөөрхөн ийн.
Нөхөр, монголд мах их идээд ходоодонд нь юм тогтохоо больсон байна шд. За тэр ээжээсээ түмпэн гуйгаад ир гэдэг дээр, лоол. Тэгэхээр нь хүүхүүд нь айлаас түмпэн гуйгаад ир гэж байна гэхээр ... Үнэхээр гадгааджаад байгаа айл юм доо. Уул нь гайгүйм болов уу гээд уншиж байтал гэнэт гэдэн годон болов, хэхэ. За уучлаарай.
Анонд: Мах идээд ходоодонд юм тогтохоо больсон юм биш, ганц бие эр хүн амрыг хараад душёнк идсэнээс болсон гэж би хувьдаа дүгнэсэн.
Хүүхэд ингэж хөөрхөн үг гуйвуулж байнаа гэж л эгдүү хүрч байлаа. Гадгааджаад гэж юу гэсэн үг юм бол доо. Би уг нь өөрийгөө монгол хэлэндээ гайгүй гэж боддог юм тэгсэн миний үгийн санд байхгүй л үг байна. Юуг гайгүй гэж бодсон чинь юу чинь гэдэн годон болчихсон юм бол доо ойлгохгүй л байна шүү.
наад чинь ГАДААД гэдгийг монгол бичгээр угалзарсан аялгуунд хувиргаад ГАДАГАД гэж орчин цагын шинэ үг үүсгээд байгаам
гэдэн годон гэдэг нь би уурлаад байнаа лгээд байгаамалдаа
хэхэх аймар орчуулга хийсэн .. Нараа ер нь монголд ирээд намайг орчуулагчаар ав ..
"Eej ee ailaas tumpen guigaad ir". Shuud nudend haragdaj bna shde -))). LOL
pee arai tsomiin reaktor bish biz dee, kkk. Nohor chini mongoloos yabdag bol chi naanaa 2 huuhedteigee nileen guriideg yum baina aa.
Post a Comment