Энэ насыг би гэрлэхийг зөвшөөрөх насны доод хязгаараар баталмаар байна монголд. Яагаад гэж үү.
Би чинь одоо 31-тэй, манай сургууль чинь graduate school, дандаа мастер докторын оюутнууд судлаачид байдаг, гэтэл би чинь эндээ хөгшин оюутанд ордог юм шдээ. Миний насыг асуусан хүн заавал ч үгүй аан тэгвэл докторантурт сурч байгаа юм байна тийм үү гэдэг юм. Би жаахан ичисхийгээд л үгүй ээ мастерын оюутаан л гэнэ. Тэгвэл эндэхийн оюутнууд бүгд надаас дүү, хэрвээ нас ойролцоо заа 27, 28, 29-тэй бол докторын л оюутан байгаа юм чинь. Мастерынхан бол зөө зүгээр 22-той 23-тай шижигнэсэн нялх амьтад байна. Над шиг гэр бүлдээ цагаа хувааж сурч байгаа оюутан их цөөхөн, ганц бие өөрөөсөө өөр хүнд санаа зовохгүй болохоор хамаг анхаарал цаг заваа зөвхөн судалгаандаа л зориулцгааж байгаа юм чинь.
Тэдэнд гэрлэх оройтлоо хүүхэд оройтлоо гэж санаа зовох юм алга, эхлээд сурч боловсроод гадаад дотоод яваад гахай тахианы хэлээр ярьж сурах нь халаг болтлоо юм үзэж нүд тайлаад олон сайхан хүнтэй найзалж нөхөрлөөд ажил төрөл хийгээд нийгэмд тодорхой байр суурь олсон хойноо л хүнтэй сууж гэр бүл зохиож үр хүүхэдтэй болъё гэдэг бүр ухамсар хар багаас нь суулгасан байна. Харин манайд шаал эсрэгээрээ. Дөнгөж 25 хүрэв үү үгүй юу л хавь ойрын хүмүүс ах дүү найз нөхөд нь "Чи хүнтэй суугаачээ, хөгширлөө, үхлээ. Одоо ингээд хөгширчихвөл чамайг хэн тоох юм" гэх мэтээр сэтгэл санаагаар дайрч давшилдаг нийгмийн гаж үзэгдэл газар авчиж. Үүнээс болоод сурч боловсрох насан дээрээ байгаа хүүхдүүд хүнтэй суух хүүхэд гаргахыг чухалчлах болж. Нийгэм нь ч дагаад 25 наснаас өмнө ямар нэг хүнтэй гэрлэж амжихгүй бол олигтой хүн ч олдохоо больж. Би одоо л өөрийнхөө амьдралаар бодоод үзэхэд их эрт гэрлэсэн байгаа байхгүй юу. Уг нь бакалавраа төгсөөд 2 жил болсны дараа л том охиноо гаргасан юм шдээ. Тэгсэн мөртлөө л надад эрт санагдаад байгаан.
Ийм учраас нийгмийн сэтгэхүйг тэр чигээр нь өөрчилж 25 хүрч байж л хүнтэй гэрлэх хүүхэд гаргах хууль гаргачихвал түүнийгээ дагаад залуус маань эхлээд сайн сурч боловсорч зан ааш нь ч тогтворжиж түүнийгээ дагаад салалт ч багасах байх гэж бодох юм. Юу юуны туханд хүрэлгүй амьдрал ч үзээгүй 20-той хоёр хүүхэд хоорондоо нийлээд дундаас нь бас нэг нялх амьтан гараад тэгснээ залуу халуун насны ааг омгоор бие биедээ тунирхаж гомдоод тэр чигээрээ салдаг тэгээд нэг дагавар хүүхэд бий болж амьдын хагацал үздэг л явдал түгээмэл болчихоод байна шдээ манайд.
За бүүр больё, манай дундаж наслалт бага дөнгөж 60 хүрдэг гэж бодъё. Тэгсэн ч 30-тайдаа хүнтэй суугаад хүүхэдтэй болоод 60 хүрэхэд хүүхэд чинь 30 хүрчихсэн байна болно биз дээ.
11 comments:
Япончууд залуудаа мастер, доктор хамгаалдаг. Тэгээд нэг газар ажилд ордог. Ажил нь байнга илүү цаг хийнэ, амарч чөлөө авахыг компани тэр болгон таашаахгүй учир хүүхэдтэй болох асуудлыг хойш тавихаас өөр аргагүй болно. Зарим нь карер хөөнө. Тэгээд 35-40 насандаа сая л нэг юм үрийн зулай үнэрлэх тухай бодож эхлэнэ. Энэ үед хүүхэдтэй болох магадлал хэдэн 10 дахин багасчихсан байна. Өндгөн эс чинь эр бэлгийн эс шиг байнга үүсэн бий болж байдаггүй юм гэнэ. Төрөхөд хэдэн ширхэг байна, тэгээд нас ахих тусам цөөрнө, үлдсэн хэд нь жирэмслэх магадлал маруухан байна. Тэгээд баахан нэмэргүй хиймэл жирэмслүүлэлт хөөцөлдөнө. Үр дүн нь төрөлт багасаад, хүн ам цөөрөөд, ажиллах хүч нь дутагдаад, тэтгэврийн зардал нь нэмэгдээд, улсын данс нь улайгаад, татвар шимтгэлийг 3,4 дахин нэмэх дээрээ тулж байх шив дээ.
bi lav tgj oroi gerlej oroi turuhiig esre bdagaa, heden sariin umnu jpnd ulsiinihhurliin emegtei ni 50tai daa anhanii turult geed huuhed ni turtul yuubee turungutee termuu nyalh amitaniig tamlaad haychij bgaam chini unuuh ni baahan uvchintei buun hagalgaa tgd hamgiin uruvdeltei ni ter huuhed ireeduid ymr ch huuch uvchintei bolohiin medku nasni uvchintei hun ymr l olig bhv de tgd tegj turj bgaga tv-r uzuulsen ni bolj gej boddog yum jpnd turult bagasaad anhanii turult barag l 40 hurj bj turuh ged bga bolhoor humuus oilgoj avtsgaaasan bolvuu geed,
manaih shig tsuuhun ard tumentei uls orond bugd doktor master boltsgooj turult hoishilbol tgd l jinhensee ayul nuurleh blgui, hed dahin olon hun amtai ulsuud l tegj duraraa jargaj hugshirsun hoinoo huuhed turuulne biz, tgd ch zaluuhan turluu zaluuhan huntei suulaa geed bugd l salaad bugd l huuhdee zovoodog yum bish shde, neg heseg huvi ni l buh uls orond l bdg zuil, manaih l tgj haa namaagui nyalhaaraa suutsgadag yum bish hsde,hun bolgon zaaval lag boltsgooh albagui hun bolgon buh, duuchin master doktor erdemten boloh albagui shde, uuur zunduu ajil bna tsahilgaanchin modchin yuuch bdgiin barilgachin bugd l sonirholtoi saihan ajluud mgld l har ajil yuu yu gdgiin neg l ih doord uzdegees bish busad uls orond saihan mergejiluud shuude,huuhedee zovooj ger bul zovooj bgaa humuus chini zaluu haluuhandaa bish uhamsar gej yum bna hsde ger buliin humuujil uulaasaa uhamsar ni dutuu ger buliin humuujil ni taarku bol tgd l saltsgaay ged saltsgaadag biz, ternees zaluuhan tenegtee bish bho,kkk baahan yum bichchihlee oilgood unshihiig bodoodroi ;)
Учиргүй нас заах нь бас өрөөсгөл байх. Гэхдээ бас бодууштай, ялангуяа сэтгэлийн хөөрлөөр суугаад салах явдал их байгаа болохоор. Ямар ч байсан залуудаа эрүүл чийрэг, зоригтой байгаа дээрээ хэдэн хүүхэд гаргачихвал зүгээр. Тэгэхгүй наад зах нь өөр дээрээ жишээ авахад дахиж хүүхэд гаргаж зүрхлэхгүй бэрхшээгээд л яваад байгаа над шиг нас нь хэтэрчих гээд байгаа улс олширвол бас дэмий. Япон бол угаасаа орчин нь тийм, ажиллахгүй л бол болохгүй, яваандаа манай улс тийм орчинтой болчихвол аяндаа төрөлт хойшлоод л явна. Зүгээр бага сургуулиас нь эхлээд гэр бүл төлөвлөлтийг төвшин төвшинд нь заагаад эхэлчихвэл илүү зүгээр. Хүн болгон мундаг хүн болохгүй ч хүн бүр аав ээж болох тул тэр талаас нь илүү анхаарч сургалтанд оруулж өгөхөд л хангалттай.
30 хүрч бгаа үеийнхнээ харахаар 2-оос дээш хүүхэдтэй, ааль хэдийн 10, 15 хүрч байгаа...
Эрт бгаа нь үнэн. Гэхдээ бас оройтуулж блохгүй, 23-27 хооронд хамгийн боломжтой нас юмуу.
25тайдаа төрсөөн би, тэгээд жаахан эрт төрөхгүй яаавдаа гэж бодсон, яг ид ажиллах насан дээрээ төрчихдөг эгж бодсон, эргээд ажилдаа орход асуудал үнэхээр үүссэн дээ. Оюутан байхдаа 2ыг жунннн хийлгэцэн бол үнэхээр амар байх байсан юм билээ. одоо 30 хүрчлээ, 2дохоо гаргамаар байдаг. Бас хэцүү л байна даа, арай гээд л эргээд ажлын темпэнд орж байтал завсарлах болчихдог гэх мэт. Эс бөгөөс нөгөө нэг гэртээ эхнэр нь хүүхдээ хардаг, нөхөр нь ажилдаг системд яалт ч үгүй орох болоод байх шиг. Ер нь л асуудал байнаа байна
миний бодлоор сургуулиудыг хуваарийг янзалмаар байгаам .. тухайн хүн өөрөө цагаа сонгоод суралцаж болдог байдлаар гэтэл заавал сур заавал энгэ гээд л ядаргаатай наасн..
тэгэхээр тухйан хүн ажлаа бүтээнгээ сургуульдаа сураад л бүтээгээд байдаг бол гоё байнашт
Нарийн мэргэжлээр сурч байгаа хүнд энэ ч яах аргагүй л бодох асуудал л даа. Судалгаа хийхийн хажуугаар нөхөр хүүхэд, ар гэр гээд санаа тавих юм их байна гэдэг мэдээж хэцүү. Гэтэл хүн ам цөөн манай улсын хувьд үнэхээр л бүгд эрдэмтэн доктор болохгүйгээс хойш насны хязгаар тавих нь бас л хүсээд байх зүйл биш юм уу даа. Анагаахын шинжлэх ухаан талаасаа болохоор эмэгтэй хүнийг 30 нас хүрэхээсээ өмнө 2 хүүхэд төрүүлвэл маш сайн гэдэг судалгааны дүн гарсан байдаг юм байна. Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, наслалт, юу юу ч билээ баахан судалгаа хийсэн байсан. Ер нь энэ нөхөн үржихүйн асуудал дээр улс орон бүр л бодлоготой байгаа шүү дээ. Манай улсын хувьд мэдэхүйгээ, хүнийхээ төлөө хийж байгаа юм харагдахгүй байгаа юм чинь хүүхэд төрүүлэхийг юун нас заахтай мантай хэдэн "толгой"-тойгоо л зууралдаад ухаан мэдрэлгүй байгаа нь ойлгомжтой. Тэгэхээр нэгэнт төрүүлчихсэн хүүхдүүдээ өнчрүүлэхгүйгээр яаж элэг бүтэн сайхан амьдрах вэ гэдгээ хувь хүмүүс өөрсдийнхөө ухаанаар шийдэх юм гээд л бодож суухаас өөр арга байна уу, хэхэ.
h tiimee, bi 27 toi eej bolson, huwidaa ert huuhed gargalaa daa l gej bodoj yawdag. 25-s doosh nasand gerleh demii, duu nartaa ch tegj heldeg. odoo turuuch n 25 unguruud heden jil bolj bdg, singleree hehe. Tsag n blhr huntei suuh blgui dee. oyuutnuudiin nasnii huwid end tiim bishee, doctoruud emegtei n zaluuhan. Korea zaluus tseregt aywdg blhr er n hugshin shuu, tseregt ert yawsn n 25, 26 tai mastert orodog. Doctor tugsuh dundaj nas golduu 30-33 nas bdg manai end.
Үнэнээ хэлэхэд би энд байгаа бүх гадаад оюутны тухай бичсэн юм л даа. Хятад солонгос америк герман филиппин австрали тайланд франц гээд л. Яг японы тухайд бол тусдаа асуудал.
hun bolgon doktor boloh albagui, ert suuh ni suugaad ert huuhdee gargasan ni zugeer, Saaraliin heldeg tumen zuv, bi emegteichuudiin orchuulgand yavj bhad l lav oroi huuhed gargah ersdel ihtei bdiin bna daa gej bodson. eh huuhed 2ulandaa.
mgl huuhnuud mundag shde, bugdiig ni amjuuldag, hehe. tiim bolhoor ert huuhdee gargaad ajlaa ch amjuulaad, surguulidaa ch suraad l yavaad bh ni zuv.
Sain uu? Nzaa nuguu manai tusuliin tuhai medee bna gej bsn daa, teriig olj unshih gd haigaad oldoggui ee, chamd link n bvl yawuulj tuslaach. Olj unshchihmaar bh ym.
Hun bur uur uursdiin zarchimaar l amidardag bh. Bid met n oroi ger bulei boloh n zuv gej bodoj bhd neg heseg n ert bolson n deer ch gej bodoh neg heseg humuus bii. Gehdee bodood bhd Naraa chi uneheer zorigtoi ymaa. Bi single bhdaa end irsn blhr er n anzaardaggui bj, Ger bultei bur 2 ch tom bolson huuhedtei tedniigee daguulaad surahaar yawna gedeg bas l tom zorig, tevcheer shaardah shiidver ymaa. Zorisondoo hureed amjilttai hamgaalaarai! Unduruus undur amjilt husye nzaa!
Post a Comment