Tuesday, November 6, 2012

Autumn scene

Энд модны навч дөнгөж шарлаж эхэлж байна. 12 сар гарахаар бүрэн шарладаг юм. Манай сургуулийн хашаан дотуур агч моддыг гайхалтай донжийг нь олж тарьсан байдаг юм. Ялангуяа навч нь шарласан үедээ их сайхан харагдана. Энэ зургуудыг өнгөрсөн жил 11 сарын сүүл 12 сарын эхээр авч байсан юм. Манай их сургуулиуд бас хашаандаа ийм нэг дурсгалын ч гэмээр сүрлэг сайхан мод тариад сургуулийн бэлэг тэмдэг болговол зүгээр юмуу гэж бодогдсоныг нуух юун.






Өнгөрсөн өвлийн семестерт энэ цаад талын бор байшинд хичээл ордог байсан болохоор би хичээлдээ очих тоолондоо энэ модны зургийг авдаг байв. Энэ чинь бас их алдартай болзооны газар аа. Хүн болгон мэддэг болохоор тэр модон дээр уулзая гэх жишээний.
Харин энэ бол манай сургуулийн кампусын төв гудамж гэх юмуу. Кампуст ирсэн хүн болгон энд заавал зургаа авахуулдаг юм гэсэн. Үнэнийг хэлэхэд би ч зургаа авахуулж амжаагүй л явна.
Байнга ингээд хүмүүс зураг авч байдаг юм.

Гар утсаар авсан болохоор их муу зураг гарчээ.
Хамгийн сүүлд нь өөрийн янзалсан зургаа оруулчихая даа. Намрын өнгө хуваалцахад ийм байлаа.

2 comments:

Aamregled said...

гоё зураг байнаа
манай монголд намрыг мэдрэхгүй шороо тоосыг нь мэдэрсээр байтал дуусчихымдаа

gigi said...

wow wooow wooow yostoi goy uchirgui romantic bas gunig turum bdg bhda