Wednesday, August 29, 2012

Сөнөөх бодлого

Улс орныг мөхөөх сөнөөх ямар бодлого байж болох вэ? Ард түмнийг нь ядуу залхуу боловсролгүй мэдээлэлгүй харанхуй байлгах.
Тэрний тулд яах вэ? БЭЛЭН МӨНГӨ ТАРАА, ХАЛАМЖ ӨГ. 
Халамж нэрийдлээр бэлэн мөнгө авдаг хүмүүс ажил хийх сонирхолгүй болно. Ажил хийхгүй бол сурч боловсрох шаардлагагүй болно. Бас уйдна, тэгээд архи уудаг болно. Архидалтыг дагаад нийгмийн бүх муу муухай юмс хөгжин цэцэглэнэ. Тэгээд л тэр үндэстэн улс орон аажимдаа мөхөж алга болно. Ийм жишээ дэлхийд олон шүү.  

7 comments:

nomin said...

unen unen. odoo ajil hiih sonirholtoi humuus uneheer oldohgui bnaa gej shogshirson humuus bna. 2 sar achigchaar ajillaad ogooch. 3 say tug ogyo gehed. oo cement yumuu, hund ajil hiihgui geed hayaad yavj bna gene dee. tegeed zarim neg humuusiig haraad bhad ajil hiihgui baij, arhi uugaad l amidraad bhiin. yaaj tegj bolgood baidag argaas ni suraltsah yumsan :P

Aamregled said...

manaihan belen mungu taraadagtaa bish uhaan dutmagtaa tegej bgaamaldaa...
jisheelwel hun bur neg terbum awchaad teriigee yaahaa ,medehgui baisan shyde

mongolbusgui said...

h tiimee, ter ih munguuruu yadaj gants eh nyalhasniin emneleg barihcihval hicheen shn be.

Монгол бүсгүй said...

мөнгө өгөөд байгаагийн хувьд би харин ард түмэн авах нь зүйтэй гэсэн байр суурьтай байдаг юм. тэртээ тэргүй төрд гарсан гарууд чинь ил далд их багаар тэр байтугай юм идэж ууж байгаа. тийм болохоор ард түмэнд мөнгө олдох завшаан тохиосон дээр нь авч байх хэрэгтэй. нэг эмнэлэг, зам, барилга,сургууль энэ тэр барьж босгох гэж ухнатсаар байтал мөнгө ч гүй, барьсан бүтээсэн юмгүй аль ч үгүй дээгүүрээ идэж уугаад алга болно. бэлэн мөнгө хараад ажил хийлгүй бэлэнчилж байгаа бүлэг хүмүүс байгаа ч гэсэн, авсан хэдэн цаасаа юм болгох гэж үгүй дээ л хоногийн хоолтойгоо, цайны талхтайгаа байгаа айлууд зөндөө байгаа.

Nogoohon said...

Бүгдэд нь өгөх ёсгүй. Халамж гэдэг чинь зөвхөн нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст л өгөх ёстой зүйл. Бүүр болохгүй бол түүнийг хоолны талон хэлбэрээр өгч болно. Нийтээр нь хавтгайруулан халамж өгөх нь зүгээр л хатуухан хэлбэл сөнөөх бодлого.

Монгол бүсгүй said...

тэртээ тэргүй байгаа мөнгөөрөө юм хийж чадахгүй байна шд. тийм болохоор хэсэг бүлэг хэдхэн хүн идэж байхаар их бага ч бүгдээрээ хуваагаад идээд дуусгасан нь дээр.

байгаа юмаараа юм хийчихдэг бол өдийд замын бөглөө түгжрээгүй, утаагүй гээд хамгийн наад захын асуудлуудаа шийдчихсэн сууж байна шүү дээ. юм хийе гэсэн сэтгэл байхгүй хүмүүс тархин дээр байхад өгч байгаагий нь аваад сууж байсан нь дээр гэж боддгийн...

alice said...

Zalxuu xyn xooson bdag gej bi boddog.