Friday, August 17, 2012

Сэми, мими

Японоор сэми Солонгосоор мими гэдэг энэ амьтны муухай дуутай муухай царайтайг яанаа. Модон дээр амьдардаг нисдэг энэ том шавьж ямар азаар манай оронд байдаггүй юм. Дүр төрхийг нь жаахан сийрүүлбээс голио жоом хоёрын дундаас төрж болохуйц гэх юмуу. Эсвэл асар том дэнгийн эрвээхэй жоом хоёрын дундаас л иймэрхүү амьтан гарч магадгүй. Модны хажуугаар явах үед чих дүлийртэл орилолдож байгаа юм даа. Нэг тийм ий-уу ий-уу гэсэн хахирган муухай дуутай, хамгийн гол нь чанга гэж жигтэйхэн. Өчигдөр цонхны торны цаад талд нэг ирээд суучихсан байхаар нь ёстой эм хүнээс гарамгүй зориг гарган ойртон очиж зургийг нь дарсан юм.
Хүний гартай харьцуулахад ямар том байгааг нь харж байгаа биз дээ.

Ер нь халуун орны хорхой шавьжны муухай бас томыг яанаа. Энэ амьтан гэдэс нь хувхай цагаан мөртлөө далавч нь улаан хүрэн өнгөтэй. Учиргүй ялаа шиг олуулаа энд тэндгүй нисэлдээд байхгүй ч гэсэн харанхуйд хааяа гэрлийн хажууд ганц нэг төөрсөн нөхдүүд нисч ирнээ. Тэгэнгүүт эгч бол мангас үзсэн юм шиг орилж зугтаагаад л хүн амьтныг цочоогоод л.

12 comments:

Nogoohon said...

Уг нь бол ногоондуу л амьтан юм шиг байна. Үхчихээрээ тэгээд цагаан улаан болчихдог юм болов уу. Бас арьсаа гууждаг, тэр гуужсан хачин муухай шар арьс нь модон дээгүүр дүүрэн байна гэсэн.

mongolbusgui said...

Uu ene Memi chini iim amitan bsiimuu? end heden jil bolohdoo olilohiig n sonsoj bsnaas harj bgaaguin bna, yostoi muuhai orildii shuu. Ehendee evgui sanagdaad bdiin, suuldee daschino doo. manai lab-m egchiin ohin n eejeesee Memi yaagd ingej orildiin be gehed manai egch: Memi uuriihuu hosiig haij ingej duugardag ymaa (memi oroo n orood hosoo duudahaaraa ingej muuhai duugardiin gsn) gej l dee, getel ohin: ugui ee ejee ednii dund OD MEMI garch ireed busad MEMI-nuud n haraad oriloldoj bgaan bhgui yu gsn gene lee. Sonschood uhtelee ineesen.

Aamregled said...

аймрын

Meegaa said...

Horhoi shavj manai orond baidaggui gej odoo baidag bolchihson bna lee, turuu jil ub-rt asar tom nisdeg,tom bas hazdag, urid omno uzegdej haragdaagui nisej ochood us musen deer suugaad huuhnuud oriloldool, ih delguuriin haviar zondoo baisan.

Nogoohon said...

Пөөх тийм үү? Ямар амьтан байсан юм болоо?

Энхзаяа said...

Semi estoi zavaan shd . Ughhh.... Tv-geer gadaa zurag avahad hurtel muuhai Charlaad sonsogdood bdin. Muuhai shavij eww

Гэгээн Саран said...

уаа ба ба

Anonymous said...

DNZ:Сэми ганцхан зуны настай гэдэг авгалдайгаа гаргах гэж амьдардаг гэнэлээ. Бас л чихэнд чийртэй дуугардаг шүү

Anonymous said...

yaponchuud edniigee dugarch ehleher l zun bollo duugai blhor namar bolloo ej heldeg yum bna lee manaihaar tsartsaa yumuudaa..bas dalain unertei ih durtai bidend bol umhii namag unerteed bhad getel edend manai argaliin utaa buutsnii uner bas l hamgiin muuhai sanagddag gsn

zz said...

oo neeree enenii duu aimaar changa te? tehdee dolgionii hemjee ni baga ch bdg gluu..ymar ch bsn utasnii tsaanaas sonsogdodgui gj bsn..turshij uzeerei :)

Togtokh said...

Муусайн япончуудын хорхой шавьжиндаа дуртай хайртайг яанаа. Сэми-гээ амьдралынхаа ихэнх хэсгийг газар дор өнгөрөөгөөд газар дээр гарч ирээд 7 хоноод л үхчихдэг хөөрхий гээд л "8 дахь өдрийн сэми" гээд киногоо хүртэл нэрлэсэн шал тэнэг. Бас жоом нь ёстой сэжиг хүрмээр том шүү. Чи яаж 2 хүүхэдтэйгээ 3лаа наанаа байж чадаж байнаа тэтгэлэг байхгүй л бол бүтэхгүй газар шүү нээрээ. Бид нар бас Монголд бүрмөсөн буцаж ирсэний дараах 1 жил ч бүрхэг байсан шүү. Газар хөдлөөгүй бол шантараад л Япон руу буцах байсан. Өмнө нь 2 ч удаа Монголдоо амьдрая гэж харьчихаад шантарч буцаж байсан болохоор Японд байгаа хүний бичиж байгааг уншсан чинь нацүкаши байна шүү

Anonymous said...

Haluun chiigleg ornuudad horhoi shavij ni aimaar yum shig bgaa yum, "undur hugjiltei" geh uu, kkk. Nad shig aimhai hun bol muuhai orilood amitan hun ailgah biz. End seruuhen bolohoor mogoi ch baidaggui yum gesen. Horhoi shavij ni ch jijighen. Manai bairny solongos ohin endhiin aalzyg 'very cute' gej todorhoilson sht.