Хэдэн бангладеш оюутнуудтай хичээл дээр хууч хөөрч суув. Юу ярьж байгаад ч билээ авилга руу яриа хальтраад орчихлоо.
-Манайд авилга маш их. Авилгаас болоод манай улс хөгжиж чадахгүй байгаа. Бидний хэдэн гадаад дотоодод сургууль төгссөн эрүүл саруул сэтгэлгээтэй хүмүүс яаж ч тэмцээд дийлэхгүй байгаа гэж нэг бангладеш оюутан хэлэв. Би,
-Манайд ч гэсэн авилга ихсээд байна. Авилгаас болоод бид эрүүл саруул орчинд сайн сайхан амьдарч чадахгүй байна.
-Яг үнэн. Авилга ихтэй болохоор хууль дүрэм ерөөсөө хэрэгждэггүй гэж бангладешүүд дуу дуугаа аван орилолдов.
-Манай оронд нэг том гүүр барих болсон юм. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, JICA эд нараас хөрөнгө оруулалтыг нь шийдээд. Гэтэл тэнд асар том авилга явагдчихсан. Бүр ерөнхий сайд түүний хамаатнууд оролцоод. Түүнийг нь Дэлхийн банк Азийн хөгжлийн банкныхан мэдээд хөрөнгө оруулалтыг зогсоочихсон. Одоо тэгээд бид нэг сайхан гүүр бариулж авах байсан боломжгүй болсон гэж нэг оюутан хэлэв.
-Манайд ч гэсэн тиймэрхүү юм зөндөө болдог. Хамгийн наад захын жишээ нь автозам байна. Тендерт нэг даргад нь авилга өгсөн компани ялдаг, тэр нь өнөө мөнгөө гаргаж авахын тулд замын зардлаас танаж эцэст нь зам чанаргүй болдог гэхэд
-Яг үнэн. Тэгээд бас тийм чанаргүй зам чинь төрийн ажилчдад мөнгө олох арга зам болж өгдөг, жил бүр эвдэрсэн замыг дахин засахын тулд төсвөөс мөнгө төсөвлөнө, дахиад тендер зарлана, бүх юм эхнээсээ явагдана. Ингэж хэлэхэд нь надад яг манай улсын тухай яриад байгаа юм шиг санагдав. Ийнхүү цааш нилээн ярихад тэдний улс манай улс хоёр авилгын тал дээр яг адилхан байлаа.
-Энэ хууль бус үйлдлийг нь илчлэх гэж оролдсон хүмүүсийг ямар ч аргаар хамаагүй үгүй хийдэг. Хилс хэргээр шоронд суулгана, эсвэл тэр хүн нь зүгээр л осолд ороод үхчихдэг. Нэг гэр бүлийн 2 сэтгүүлч байсан юм. Засгийн газрын асар том булхайг олж мэдээд олон нийтэд дэлгэх гэж байсан юм. Гэтэл нэг шөнө гэрт нь хүмүүс дайрч ороод буудчихсан. Маргаашийн сонин дээр нь хулгай хийх гэж гэрт нь орсон дээрэмчин хүмүүс буудчихсан л гэж гарсан. Би лав огт итгээгүй. Энэ бол мэдээж засгийн эрхэнд байгаа хүмүүсийн л хийж байгаа ажил. Иймэрхүү маягаар замаасаа зайлуулж дуугүй болгодог.
Надад маш их айдас төрөв. Энэ яасан танил сонсогдож байнаа. Эдний төр чинь 40 жилийн настай. 1971 онд энэтхэгээс салан тусгаар тогтносноос хойш өдий болтол төрийн систем нь ингэтлээ авилгад идэгдэж одоо болтол эрүүлжиж чадахгүй байна. Гэтэл би өөрийн улсаа дахиад 20 жил болоход сайхан болох байх, энэ түр зуурын шилжилтийн үе гэж бодож байдаг.
-Гэхдээ танай улс чинь 3-хан сая хүн амтай. Хүн ам цөөн болохоор яаж л бол яаж өөрчлөлт шинэчлэл хийж авилгын эсрэг арга хэмжээ авч болно. Харин манай улс 150 сая хүн амтай. Системийг цэвэрлэнэ гэдэг бидний хувьд маш хэцүү гэж нэг бангладеш оюутан хэлэв.
Нээрэн тийм дээ. Бид чинь 3-хан саяулаа шүү дээ. 3-хан сая хүн өөрсдийн гэсэн диваажин байгуулчихаад яаж л бол яаж сайн сайхан амьдарч болно доо.
5 comments:
Komunist deglem MAH/MAXH-iin uzel sanaa Mongoliig 90 zogsooson sanagddag. Jishee n Bodoo Danzan nar ter uyed yalj chadsan bol iluu choloot niigem baiguulagdaj Mongoliin bair suuri odiid yoponii hemjeend baih baisan gej boddog.
Бид з хан сая гээд бахархах гээд байна уу. Бахархал мөн л дөө. Гэхдээ үрийн шингэний чанар муугаас ийн цөөхөн байгаа юм биш шүү. Ерөөсөө л нүүдэлчин амьдарлын учир. Контакт үүсэх боломж шавар тагзанд шавааралдсан иргэдээс 100 дахин бага. Харин одоо бол эсрэгээр, бид шавааралдаж байна. Чанарлаг үрийн шингэн тааз болгоны доор төрөл төрлөөрөө цацагдаж байна. Төд удалгүй наадуул шиг чинь хар мянгуулаа болно. Сармагчингын эрин үеэс эхтэй цуутай соёл будаа болсон. Унгаган байгалыг үл тоож шилэн байшинг шүтэх цаг ирсэн. Үрс нь паартай байшинд төрж палантай кошоонкон дээр өсөх болсон. Ийм байж наад халтаруудаасаа "бид ялгаатай" гэж хуцаад байдаг чинь юу юм. Чи ч гэсэн бөөн химийн бодис л яваа биз дээ. Чамаас байгаль үнэртүүл ёстой ...... тэгээд өөрсдийгөө 21 р зууны боловсролтой иргэд гэж сайрхана. Мал минь чиний энэ шүтээн чинь өвгөдийн цуутай соёлын дэргэд богино настай гэдгийг чи төгсгөлд нь ойлгох байх. Сохорсон тархи чинь ухаж чадахгүй ч байж мэднэ.
Bangladesh MNG 2 ih olon talaaraa ogt uur ulsuud bhaa. bangladesh hun am olontoi ch bichig useg tailagdaagui n diilenh n, olon undestnees burelddeg, bas olon shashintai, dr n Castiin system heden 100 jileer amidrald n nevchsen ard tumen. Jishee n ohidoo 10 hurenguut n nuhurt gargadag, 14 hurchuul hugshirchluu gej uzdeg ard tumen. Tiimees minii bodloor Mongoltoi haritsuulaltgui olon talaaraa. yadaj l bichig usegtei blhr neg ym unshaad 2-iig bodoh bolomjtoi. Medeelel ch sain tarhdag bolj neg uyee bodvol. Tiimees gegeelegeer bodyoo, bugdeeree. Bi bas neg heseg cham shig ene tuhai bodoj setgeleer unadag bj bilee.
Хөөе Анон гуай. Би таны яг юу гэх гэснийг чинь ойлгосонгүй. Би энд авилгалд автсан улс нийгмийг яаж цэвэршүүлэх тухай ярьж байна. 150 сая бичиг үсэг муутай ард түмнийг сэнхрүүлснээс 3 сая бичиг үсэгтэй ард түмэн эрүүл шударга нийгмийг үүсгэхэд арай хялбар байх боловуу гэж бодож байна.
Хүний бичсэн юм уншаад ойлгочооч. Нервтэж ядаж байхад чинь бас юучив дээ.
Harin tiim ee, ug ni hedhen tom yum hiihed l manai oron hamag ajil ni tsegtsreh yum shig bgaa yum. Gantshan guur ashiglaltand orohod l hotyn tuvd zamyn achaalal ers bagassan gesen. 3 huuhedtei ail, 150 huuhedtei ail l gesen ug shuu dee.
Post a Comment