Tuesday, August 14, 2012

Юу болоод өнгөрөв өө?

Хайран алт хайран алт. Энэ Төгсцогт гэдэг хүү уг нь алт авах дайны л байсан юм даа. Юу болоод өнгөрөв сайн ойлгосонгүй. Бас Мөнх-Эрдэнэ дээр юу болоод өнгөрөв өө.
За ямар ч байсан манайхан бол медалийг түүдэг болжээ болж. Сэтгэлзүйн бэлтгэл сайн байвал энэ байтугайг л авах юм байна. Юу гэнэ үү, оросууд манай боксын дасгалжуулагч нарыг хоцрогдож гэж шүүмжилсэн гэнэ үү. Тамирчиндаа тактик зааж өгдөггүй юм байна гэсэн гэх шив.
Энэ хэд хоног олимп дундуур хичээлээ хийх гэж үйлээ үзлээ. Одоо ганц л репорт үлдчихээд байна.
Олимпийг ерөнхийд нь дүгнэхэд жаахан чамлалттай байнаа. 2 ч алт авах боломж байлаа. Дахиад нэг хүрэл медаль авах байлаа, бас хүрлээ мөнгө болгох боломж ч байлаа.  Сэтгэл зүйн хувьд навс навс ялагдаж байна шд. Тамирчин хүний нэг хэцүү юм нь ялахад нь баярыг нь хуваалцах түмэн хүн байхаас ялагдаад уйлахад нь мөрийг нь түшээд аргаддаг хүн байдагггүй л юм байна.

4 comments:

би said...

Сэтгэл зүйч гайгүй байсаан, дасгалжуулагч нар их муу байлаа, яг эгзэгтэй үед тэд л хэлэх ёстой. Оросын хэлсэн худал зүйл бишээ. Цагаанаа дээр, Лхамдэгд дээр, Мөнх-Эрдэнэ дээр гээд бүгд л ...
маш харамсалтай байна.

Aamregled said...

manaihan setgelzuin taldeer l jaahan tiimerhuu yumshig ee

Anonymous said...

bi bol tend orson tamirchiddaa setgel hangaluu bna. harin tend baidag darga tsereg, dasgaljuulagch nar yu hiidgiig yeruusuu oilgosongui. hulhiduulsaar, deerelhuulseer baigaal irlee shdee, hoorhii hed maan, ystoi bor zurheeree l yavlaadag. Bundmaag horiotoi meheer hojchood baihad duugai l baih yum. endhiin suvgaar hed hed davtaj haruulaad horiotoi meh hiilee l geed tailbarlaad baisan. Daraa n ter Munkh_erdenii tuhai unshlaa, tegeed suuld n Tugstsogtiin togloltiig zargaldaad dahiad hyanuulah ystoi baisan yum. ulaim tsaim yuman deer l amaa hamhiiad yavtsgaah yum. teheer chin deerelhehees yahav dee, minii bur uur hureed

Монгол бүсгүй said...

энд тэндээс юм уншихад нилээд но-той болж өнгөрсөн сурагтай. ийм том тэмцээнд тэгэж булхай хийж байхаар чинь хэнд юунд итгэх суух юм бээ? арай дэндүү юмаа