Wednesday, August 1, 2012

Мөнхзаяа

Яасан амархан сэтгэлээр уначихав аа. Сэтгэл санаа гэж зүгээр 00 л байна шдээ. Хүрлийн төлөө барилдаанд зүгээр сэтгэл санаагаар л ялагдчихлаа шд. Ядаж байхад тэр дасгалжуулагч нь медалийн төлөө барилдах гээд гарч байгаа хүүхдэд урам өгөхийн оронд "Битгий торгуулчаарай" гээд загнах занахын хооронд хэлээд байх юм. Тэгсэн өнөөх нь эхний торгуулиа авангуутаа шууд сэтгэл санаагаар унаад хөмсөг зангидаад зовхи нь унжаад хөдөлгөөн нь удаашраад ирж байгаан. Тэгээд л 2 дахиа торгуулаад хаяж байгаа байхгүй юу. "Миний охин зоригтой, зүгээр зүгээр" гээд ганц хэлчиж болноо доо. Өрсөлдөгч бөх нь хашир туршлагатай ахмад бөх барьц өгөхгүй байхад чинь л "Аваад шидээч аваад шидээч" гээд дохиж зангаж үзүүлээд орилоод байх юм өнөө манай халзан дасгалжуулагч. Тэрнийг нь ойлгоцон юмуу өнөө япон бөх мөрөө тас хавчиж энгэртээ гараа зөрүүлчээд ердөө барьц өгөхгүй байгаа байхгүй юу. Тэрний өмнөх словактай барилддаг барилдаан дээр өөрөө өөрийнхөө мэхэнд уначих юмаа. Өрсөлдөгч нь хүртэл ялсандаа итгэхгүй гайхаад юу болоод өнгөрөв өө гээд итгэж ядаад. Өөрөө өөрийнхөө мэхэнд дээшээ хараад уначихийн. Туршлагагүйн л шинж байх даа. Ер нь сэтгэл зүйн бэлтгэл сайтай хүн л медал авч байна шдээ хараад байхад гадны дотныгүй. Өөртөө итгэлтэй эгц шулуун харцтай дайчин зоригтой бөхчүүд л ялаад байна. Тэр 57кг-д алт авдаг япон эмэгтэй бөх зүгээр л духаараа хараад л бух шиг дайраад байх юмаа. Барилдахын өмнө өөрийгөө зоригжуулж байгаа энэ тэр нь ямар айхтар юм.
Ёо би өчигдөр орой энэ барилдаанаас болж яасан их нервтвээ. Ядаж байхад манайд лаос охин ирчихсэн, өнөөхөд чинь жүдо гэж юу болохыг тайлбарлах гэж. Бөхгүй газрын улс чинь яаж ч тайлбарлаад ойлгохгүй байгаа юм чинь. Тэгсэн бөхтэй газрын улс гэсэндээ манай 2 хүүхэд хүртэл яагаад оноо аваад эсвэл оноо өгөхгүй байгааг ойлгочихсон орилдоод үзээд байгаан. 

9 comments:

би said...

Манайд одоо хамгийн чухал хэрэгтэй байгаа зүйл бол спортын сэтгэл зүйч. Дасгалжуулагч нар ч гэсэн энэ талын зүйл дээр маш муу бэлтгэгдсэн байх юм. Дасгалжуулагч хүн юу гэж хэлбэл тамирчин хор шар нь гозойх, яавал юу ч хийхээс буцахгүй болох гэх мэтийг мэддэг мэдэрдэг байх хэрэгтэй байгаа юм. Бүтэн 4н жил нэг л дасгалжуулагчтай нь бүүр тулж ажиллуулах хэрэгтэй. Тэрнээс тамирчнаа мэддэггүй багшаа мэддэггүй 2 хүн яааж ойлголцох вэ дээ. Харцаараа л ойлголцдог болтлоо ойр байх хэрэгтэй байгаа юм.

Монгол бүсгүй said...

Олимпод анх оролцож байгаа болохоор сэтгэл зүйн хувьд туршлага дутсан байхаа. Гэхдээ үнэнхүү дайчин барилдсан. Эхний хоёрыг цэвэр ялсан. Энэ олимпийн миний үзсэн жудогийн барилдаанд тэгэж цэвэр ялж байгаа барилдааныг одоогоор хараагүй л байна. Хол явахаар л охин байна лээ.

MRowan said...

Тэр дасгалжуулагч нь өөрийх нть нөхөр нь штэ хэхэ. Цагтаа дэлхийн сайчуудыг чичрүүлж явсан хүн дээ даанч азгүй хүн байгаам.

Энэ Мөнхзаяа чинь угийн тийм сэргэлэн цовоо биш байгаа нь тийм ядарцан юм шиг хүн байхаа. Барилдааны хувьд өөрийнхөө мэхэнд унасан бол өрсөлдөгчид нь оноо өгөх ёсгүй, мэхний явцдаа унахыг тооцдоггүй л дээ. Бас дүрэм зөрчиж өмднөөс нь татаж унагаасан болохоор өрсөлдөгч нь өөрөө гайхаад байгаам. Шүүгч нар их муу шүүсээн, ялангуяа Хятадын шүүгч. Ялсан бол шууд алтын төлөө Хятадтай барилдах байсан учраас тэр байх.

Cаарал said...

Энд тэнд сэтгэгдлүүд хараад байхад манайхан бараг бүгдээрээ л сэтгэлзүйгүүр ялагдлаа гэсэн байх юм. Сэтгэлзүй мэдэхгүй би ч юугаа хэлэхэв. Өнөөдөр японы нэвтрүүлэг харж байсан, японы жүдогийн хүнд жингийн дасгалжуулагч тамирчиддаа "чи дасгал хийх тусам улам л муудаад байх юм", "чи ч хамгийн муухайгаар ялагдана даа" мэтийн муу үгээр сэтгэлзүйн засал хийдэг гэж байх юм. Түүний дасгалжуулсан эрэгтэй 90-100 кг-ийн удахгүй барилдах 3 тамирчин 3-уулаа алт авах магадлал 100% гэж байна.

Өөр миний нэг гайхаад байдаг зүйл гэхээр дасгалжуулагчдаас авахуулаад манайхан ялагдсаныхаа шалтагийг жин их хасч, хэт ядарсан гэх юм. Өнөөдөр Ням-Очирын аавын ярилцлагыг уншсан, Ням-Очир 7-8 кг жин хассан гэнэ. Цагаанбаатар хамгийн их жин хасдаг, ердийн үед 80 кг хүрээд олимпийн өмнөхөн 66 кг болтлоо огцом турдаг гэнэ. Гэтэл япон зурагт үзэж байхад жин хасах тухай нэг ч удаа ярьдаггүй. Тэд олимпийн дараагаас л жингээ тохируулж дараагийн олимптоо бэлдэж байна. Дасгал сургуулилтдаа алдсан энергиэ калори нэг бүрээр нь тооцож хоол хүнснийхээ илчлэгийг түүнээс 1 калориор ч илүү гаргадаггүй. Бие махбодоо эртнээс ингээд бэлдчихээр олимпт ороход ямар ч асуудал гардаггүй.

Гэтэл манайхан энд тэндэхийн найр наадам хэсч 4 жил өнгөрөөчихөөд олимп дөхөхөөр гэнэт ухаарсан юмшиг огцом жин хасдаг. Тэр нь амжилтад сөргөөр нөлөөлдөг бололтой. Уул нь ядаж 7 хоногтоо 1 удаа жингээ хэмжээд хоол ундаа зохицуулаад яваад байх тийм ч хэцүү биш санагдах юм. Хэрэв жин хасаагүй бол Ням-Очирын медалийн өнгө арай өөр байх байсан ч юм билүү. Гэх мэтчилэн манайханд засах залруулах зүйл их л байдаг бололтой.

Buyanaa said...

setgel zuin asuudal amjiltand ih chuhal shuu, neeree bi japand irchihsen bgaa sh dee, aimar haluun bna tee

би said...

хммм нөхөр нь юм бол бүүр л сайн мэдмээр юм, угаасаа нээрэ тийм унжгар юм боловуу? Уул нь эхний хэдэн барилдаан хархад овоол харагдаад бйасын. Тэр жин хасах, бэлтгэл хийх гэдэг асуудал үнэхээр муу байгаа нь ч үнэн шүү. Тэр ч бас аргагүй лдээ

Aamregled said...

neeree bas tiim shyy.. ih setgeleer unadag eneter gej bn;le

Cаарал said...

Аварга бас л жингээ хасах гэж нэлээд юм болсон гэнэ, хэрэв тэгээгүй байсан бол ...

ZAYA said...

Жингээ хассан гэдэг чинь үнэн байх.
Өмнөх барилдаан дээрээ аймар ядарсан.
Ядахад хугацааг нь сунгаад бүүр тамлаад хаясан.
Зурагт үзэж хамт (ажил дээрээ ТВ үзсөөн ккк)үзсэн хүндээ, энэ жингээ хассан байна, Монгол хүн ингэж ядрах ёсгүй, гэсэн гайхаад байсан.