Tuesday, May 1, 2012

Стандарт

Та минь ээ. Би нэг юм асууя аа? Стандартыг бид нар худадалдаж авах ёстой байдаг юмуу? Жишээ нь би Монгол улсын ундны усны стандартыг харъя, ямар ямар бодис хэр хэмжээтэй байх ёстой юм гээд харах гэсэн юм гэвэл Стандартчилал хэмжил зүйн газраас худалдаж авах ёстой юу? 
Энд болохоор тэр стандартууд нь үнэгүй байтугай сайн хараарай үзээрэй уншаарай гээд хамаг сайт дээгүүрээ япон хэлээр байтугай англиар маш ойлгомжтой тавьчихсан байх юм. Японы Байгаль орчны яамных нь сайт дээр усных нь стандартууд мааш ойлгомжтойгоор орчуулаад тайлбарлаад тавьчихсан байгаа юм. Тэгэхэд манайд нэтээр усны стандарт хайхаар ер олигтой мэдээлэл гарч ирэхгүй, гарч ирж байгаа ганц Стандартчилалын газрын estandard.mn сайт гэсэн чинь маш ойлгомжгүй, хайсан юм гарч ирэхгүй, татаж авах гэхээр худалдаж авна уу гэчихсэн байх юм. Шал дургүй хүрээд шууд туучихсөөн усны стандартыг. Дараагийн постоороо Монгол улсын усны стандартыг орчуулгатай нь тавина аа. Энэ чинь нийтэд нээлттэй байх ёстой мэдээлэл гэж бодож байна. Ялангуяа гадаадад сурч байгаа бид чинь мэдээллийг Монголоос өөрийн биеэр очиж авахад хүндрэлтэй шд, нэтээр л хайна.  

6 comments:

MRowan said...

Худалдаж авдаг гэж үнэн штэ, манайхан оюутан байхад музейн хадгалалт, хамгаалалтын стандарт үзэх хэрэг болсон чинь худалдаж ав гэж байсан юм даг. Уур хүрсээн хэхэ

nomin said...

тэхх худалдаж авдаг юм аа. чамд яг аль стандарт нь хэрэг болоод байгаан? над байж магадгүй.

nomin said...

ооо олчихсон юм уу хэхэ. би бас нэг их сайн ойлгоогүй ээ үнэтэй байхын учирыг. Гэхдээ өөр олон улсын стандартуудыг тухайн үедээ бас хайж үзэж байсан бүгд л худалдаж авна уу гэсэн байсан болохоор олон улсын параахчиг юм бол уу л гэж бодоод өнгөрсөн.

mongolbusgui said...

Sain uu? yamar sonin ym be, hun chini uuh usniihaa standartiig medehiin tuld hudaldaj avna gedeg chini.

ZAYA said...

Манайд худалдаж авдаг юм билээ, гэхдээ зарим салбарынх бол нийтэд тавигддаг болж байгаа, нэг үеэ бодвол.
Японы ерөнхий стандартууд олддог ч яг нарийн мэргэшээд ирэхээрээ аймар үнэтэй байдаг ш дээ, тусгай металл ч юм уу? асфальт энэ тэр нь лав үнэтэй, худалдаж авдаг ш дээ.

Unknown said...

estandart.mn рүү ороод худалдаж ав гэсэн байхийг нь хараад гайхлаа. Хэрэв боломжтой бол миний майл хаяг руу усны стандартын талаар байвал илгээж тус болооч.