Wednesday, March 21, 2012

Олон амралтын өдөртэй

энэ Япон улс чинь. Тэгээд тэр олон баяраараа яаж байна гээд харжээ байхад гэр бүлээрээ ийш тийшээ явж байна, дэлгүүр хоршоо хэсч байна, парк сааданд салхилж зугаалж байна. Гэр бүлтэйгээ л хамт өнгөрүүлэх юм. Ийм амралтын өдрөөр л гэр бүлтэйгээ байх боломж олддог юм шиг байгаан. Бодоод байсан чинь хэт их ажлын ачааллаас хүчээр салж тархи толгойгоо амрааж хүүхэд гэр бүлтэйгээ ганц өдрийг ч болсон хамт өнгөрөөх зорилготой юм шиг байгаан. Иймэрхүү баярын өдрүүдээр дэлгүүр хоршоо пиг шүү дээ. Эдний дэлгүүрийн комплексууд нь их гоёо бүх юмтай. Өмсөж зүүх хувцасны дэлгүүр, идэж уух хоол ундны газар, кино театр, хүүхэд саатуулах газар, бүр нохой харж өгдөг газар хүртэл байна гээч. Ийм том том комплексууд нь хаа сайгүй бараг метроны буудал болгон дээр байгаа байх, тэгээд хүн ам ихтэй болохоор ашиг орлого тасардаггүй байх л даа. Ер нь хот тосгод нь вагон буюу метроны буудал руугаа төвлөрсөн байдалтай.
Японы вагон бол бидний мэддэг вагоноос тэс өөр шүү дээ. Ерөнхийдөө 3 ангилж болмоор. Хол хол хотын хооронд явдаг шинкансен гээд хурдан вагон. Энэ нь аймаар үнэтэй. Бид хэд хэзээ нэг цагт шинканзенээр Осака орно доо гэж мөрөөдөөд л байна. Дараа нь бидний өдөр тутамдаа хэрэглэдэг денша буюу жирийн вагон ч гэх юмуу метро ч гэх юмуу. Ухаандаа Амгалан, Налайх, Тэрэлж, Эмээлтээс хотын төв Их дэлгүүр Багшийн дээд рүү шууд явчихдаг метро. Харин 3 дахь нь яг Токиогийн төвөөр байдаг өөрсдөө subway гэж нэрлээд байгаа юм жинхнээсээ метро. Энэ нь зүгээр деншагаа бодвол зөвхөн Токио дотор явдаг юмуу эсвэл зүгээр нэр нь л өөр ч юмуу. Токио руу орохоороо газар доогуур орчихдог болохоор метро гээд хотоос гарахаар зүгээр ил газар дээр явдаг болохоороо денша гээд байгаа ч юмуу. Одоо болтол ялгааг нь сайн олоогүй л байна, суугаад л яваад байгаа.

Энэн манай гэрт хамгийн ойрхон байдаг комплекс.
  
Энэ манай хотын төвийн худалдааны гудамж. Гар утсаар авсан болохоор сайн гарсангүй ээ.

12 сарын 23нд эзэн хааны төрсөн өдрийн баяраар бид хэд Tokyo Dome орсон юм. Тэр зургуудаас оруулахаар шийдлээ. 
















Tokyo Dome нь яг Токио хотын төвд нь байдаг амралт зугаалгын газар. Янз бүрийн дэлгүүр хоршоо, хоол ундны газар,жижигхэн хөөрхөн парк, томоо стадион гээд л байхгүй юм байхгүй. Бид хэд харин их хүйтэн өдөр явсан болохоор жаахан тухгүй байсан. Бас паркийнх нь ихэнх тоглоом нь засвартай хүйтнээс болоод ажиллахгүй байна лээ. Одоо бол зүгээр байх л даа. Тэгэж байгаад нэг дахиж очиж сууж чадаагүй хэдэн тоглоомондоо сууна даа. Би паркад тоглох их дуртай шд. Нөхөр залхаад хөл нь өвдөөд больё оо гээд байхад л би 2 хүүхэдтэйгээ хөөрсөн 3 амьтан одоо ганц энэн дээр суучихая тэрэн дээр суучихая гээд гүйгээд байдаг юм. 

3 comments:

zz said...

Амгалан, Налайх, Тэрэлж, Эмээлтээс хотын төв Их дэлгүүр Багшийн дээд рүү шууд явчихдаг метро

hehehe ..manaihaar bl neg iimerxuu l bh bh daa kkkk.

Тэмээчин бүсгүй said...

Дулаахан сайхан ѳвѳл болдог бололтои тэгж байгаад Токио орно доо

ZAYA said...

Гоё зурагнууд байна аа.