Saturday, March 24, 2012

Тэр бөх хэний хэн бэ?

гэдэг шиг Алимаа эгчийн нэрний тухай постыг уншсан чинь гэнэт өөрийнхөө тухай бичмээр санагдаад явчихлаа. Хүмүүс блог нээхдээ ихэвчлэн хуурамч нэр юмуу хоч нэрээр нээдэг. Би энэ жишгийг л дагасан л даа. Харин миний жинхэнэ нэр бол хорвоод хосгүй гайхалтай ховор нэр юм байгаан. Миний амьдаа Монголд 4-хөн байдаг. Би бүр шүүлгэж үзсэн юм чинь. Ард нь жаахан дагавар залгаад ялимгүй өөрчилснийг нь оруулж тоолоогүй л дээ. 
Би чинь Гүррагчааг сансарт нисээд бууж ирээ ч үгүй явж байхад нь төрсөн юм шүү дээ. Тэгэхээр уг нь бол ямар нэг сансар огторгуйтай холбоотой нэртэй байх ёстой ёо доо? Эмнэлгийнхэн надад Сансармаа гэдэг нэр өгнө гэж дайраад ээж үгүй гэж тас гүрийсээр байгаад эмнэлгээс гараад гэртээ ирж л дээ. Тэгээд гэр бүлийн анхны бяцхан гишүүнд нэр өгөх чухал ажилд хүн бүр татагдан оржээ.  Хүн бүр л нэг нэр хэлээд байж, тэгсэн чинь ном зохиол оролддог манай авга ах ерөөсөө л "..." гэдэг нэр өгье гээд аавын талынханд бүгдээрэнд нь энэ нэр маш их таалагдаад хадмындаа байсан ээж маань ганцаараа эсэргүүцээд хүчин мөхөсдөөд энэ нэрийг өгчихсөн юм гэдэг. Ээж маань гомдсондоо уйлсан гэдэг шүү. Харин би бол энэ нэрэндээ мааш их хайртай. 
Дашрамд хэлэхэд манай нөхөр бас Гүррагчаагийн үйл явдалтай ойролцоо төрсөн болохоор бас сансар огторгуйн нэртэй юм байгаан. Тэгээд би тоглоомоор хэрвээ би Сансармаа гэдэг нэртэй байсан бол яах вэ гэсэн чинь, одоо яахав дээ хүүхдүүддээ гаригийн нэр л өгөх байсан байх даа гэсэн шүү. Хэрвээ тэгсэн бол манай гэрийнхэн гэж бөөн астрономийн нэртэнгүүд л байх байж дээ. 

5 comments:

nomin said...

bi neree hamgiin door ni bichsen bh geel goridood bsan bdgu shuu. ahiad neg hunii neriig yaaj olnoo :( Giliin Khatnii neriig oloh gej baahan bododj barag zuudelj bilee hahaha. tehdee oor gazraas olood unshchihsan l daa kekeke

Тэмээчин бүсгүй said...

Хэ хэ хэ хѳѳрхѳн юмаа. Онцгой нэртэй байх гого ш дээ.

miracle said...

Би лав онцгой нэрэндээ дургүй ээ миний амьдаа миний мэдэхээр надтай нийлээд 3 л байдийн кк дахиад бараг байхгүй байхаа. Би 9.1нд төрсөн болохоор манай аав л удаан бодож бодож ийм нэр өгсийн гсн тэгээл одоо хүнтэй танилцахдаа бүтэн нэрээ хэлэхээр заавал давтаж хэлэх хэрэг гарна энд тэнд нэрээ бичүүлэхдээ заавал 2-3 удаа хэлнэ гээд надад лав ядаргаатай санагддийн хүмүүс ч сонсохоор ямар гоё нэртэй юм нтр гэдэг ч гсн өөрт бол ядаргаатай би лав хүүхдүүддээ жирийн нэрнүүд өгнө гэж боддог оо кк

Bat-Erdene said...

Нарангарвуу гэдэг үү

zz said...

hehehe..harin timee..yag unen..bs neg sodon neriig oloh hereg garahn..Giliin khatanii ner ch bs sonin sodon yum shg bgmaa..

boxtei xolbootoi ner yum bolvuu?
manai xamaatand xamgiin sodon ner..
Eelentsetseg kk..ter l sanaand orj bn da