Банк болгон өөр өөрийн АТМ-тэй, гэхдээ тэр болгон нь бие биенийхээ картыг уншихгүй, харин олон улсын Visa, Mastercard, JCB бол уншаад байна. Та банкинд данс нээлгэлээ гэхэд тэр дор нь дансны дэвтрийг чинь өгнө (манайхаар бол хадгаламжийн дэвтэр) бас cash card гээч карт заавал өгдөг юм, гэхдээ тэр нь 7 хоногийн дараа гэрт чинь шуудангаар очно. Тэгэхээр та хадгаламжаасаа мөнгө авах мөн хийхдээ хадгаламжийн дэвтэр карт 2-оор харьцана гэсэн үг. Мөн банк болгон нь манайхаар Виза карт нээлгээрэй гээд зөндөө рекламдана.
За АТМ-ууд нь хадгаламжийн дэвтэр карт 2-оо хоёуланг нь уншина, бас мөнгө хийж болдог нь сайхан. Бид чинь хадгаламжиндаа мөнгө хийх бол заавал банкны салбар луу очих хэрэгтэй болдог биз дээ. Харин эндэхийн АТМ-уудын ганц таалагдахгүй байгаа юм нь ажиллах цаг нь. Бүх АТМ нь өглөө 9-18 хүртэл л ажиллана. Амралтын өдөр үдээс өмнө л ажиллана, зарим нь бүр амралт баярын өдөр огт ажиллахгүй. Тэгээд бусад үед нь хаанаас мөнгө авах вэ гэж үү. 24 цагийн дэлгүүр бараадна даа. Эсвэл томоохон худалдааны төвүүд доторх АТМ-ууд байна.
Эдний 24 цагийн дэлгүүр буюу Комбини нь (Convenient store гэдэг англи үгнээс хувирсан үг) нэг сайхан юм нь төрөл бүрийн үйлчилгээтэй. Тэнд та картнаасаа мөнгө авч болно, юм хувилж канондож болно, зураг угаалгаж болно, хоол идэж болно, байрныхаа ток ус газ гар утасныхаа төлбөрийг бүгдийг нь төлчихөж болно, бас хэр баргийн ойр зуурын хэрэгцээт зүйлс цөм бүрэн байна. Зүү утаснаас авахуулаад хоол унд архи дарс чихэр жимс, CD, DVD, бүр гар даарсан үед бээлий хүртэл байна. Family mart, Seven eleven, Daily Yamazaki, Mini stop, АМ РМ гэх мэт сүлжээ дэлгүүрүүд хаа сайгүй, бас дотор нь байх барааных нь нэр төрөл бүгд адил.
Гэхдээ Комбини дэлгүүрийн АТМ-ээс мөнгө авахад үнэн шог юм нь 9-18 цагийн хооронд авбал хэдэн иен ч бай 105 иен суутгана, орой 6-аас хойш эсвэл амралт баяр ёслолын өдөр 210 иен суутгана. Бас зарим баярын өдрөөр зарим банкны карт үйлчлэхгүй. Жишээ нь та Шуудан банкны карттай байлаа, шинэ жилээр мөнгө чинь дуусаад 1 сарын 2-нд комбини ороод мөнгө авах гэтэл АТМ картыг чинь буцааж гаргаад байна, яачих ваа энэ чинь гэсэн чинь комбинигийн ажилтан гүйж ирээд АТМ-ын дээр байдаг рекламны дэлгэц рүү заагаад байна. Би тэр дэлгэцийг нь зөвхөн реклам л гардаг гэж боддог байсан чинь тэрэн дээр чинь тухайн АТМ-р аль аль банкны картаар үйлчлүүлж болох вэ гэдгээс гадна аль нэг банк нь мэдэгдэл гаргасан бол тэр нь зарлагдаж байдаг юм байна л даа. Тэгсэн өнөө муу Шуудан банк чинь 12 сарын 31-ны оройн тэдэн цагаас 1 сарын 4-ний өглөөний тэдэн цаг хүртэл ямар ч АТМ-ээр үйлчлэхгүй ээ гэчихсэн байдаг байгаа. Тэгэхээр тухайн банкны өөрийнх нь АТМ-ууд хаалттайгаас гадна комбинид байгаа АТМ-ууд ч гэсэн тэр банкны картыг уншихгүй болчихож байгаа юм. Яаж ингэж зохицуулдаг юм бүү мэд.
За тэгээд аль нэг банкны карттай бол тэр л банкныхаа АТМ-аас мөнгөө авч байсан нь дээр юм билээ тэгэхгүй бол суутгал нь дэндүү өндөр. Би энд ирсэн цагаасаа хойш 3000 иен зөвхөн ийм комбинигийн АТМ-аас мөнгө авсны төлөө суутгуулсан байгаа юм чинь. Бас банкны АТМ-ууд нь ажиллах цаг нь үнэн хязгаарлалттай. Уг нь Япон чинь safety талдаа их л сайн улс мөртлөө яагаад мөнгөний АТМ-ууд нь ийм богино цагаар ажилладгийг бүү мэд. Манайд чинь 24 цагийн АТМ хаа сайгүй байдаг биз дээ хулгай дээрэм ихтэй улс гэхэд.
3 comments:
naana chin belen mongoor tiim ih guilgee hiideg yum uu? i mean belen mongo avah shaardlaga ondor bdag yum uu? uul ni hamag yum ni avtomatjaad dan card-aar ajildag bh gej boddog bsiishd.
сонин юм.. манайх бол тэгээд л хаячихдышт
hetsuu gazar baina daa. ATM ni tsagaar ajilna geheer neg l buuj ogohgui yum. ug ni ATM-iin uureg chin banknii salbariin orond hereglegdeh yostoi yumsan hehe.
Post a Comment