гэвэл манай хүн ахиад л Монгол яваад өглөө. Яг миний төрсөн өдрөөр шүү. За яахав яахав, ганцаараа 2 хүүхэдтэйгээ сайхан тэмдэглэнээ. Тэгсэн чинь 30-аас хойш төрсөн өдрийг тэмдэглэдэггүй юм гээд хэн ч билээ хэлсэн санагдаад байх юм. Хичээлээр ч онц сонин юм алга, төгсөж баярлалдсан баахан Япон оюутнууд л байна. Урьдны постоор яагаад цөс өвдөх тухай оруулсан бэ гэвэл Мартаар эгч баярладаг баатар болоод төмсний нухаштай монгол хонины махтай хуушуур хийгээд идчихсэн чинь хурцдаад шар маранд хүрсэн юм байлгүй баруун мөөмний доор аймаар өвдөж хоноод. Цөс өвдөж байна гэдгийг нь огт мэдсэнгүй, өглөө нь ээжээс асууж байж мэдлээ шд. Тэгээд нэт ухаж мэдээлэл харсан чинь ер нь л хоол ихдээд хөдөлгөөн дутагдвал цөс өвддөг юм байна гэж ойлголоо. "Хөдөлж үхдэггүй хөшиж үхдэг" гэж яасан үнэн үг вэ. Хөдөлгөөн дутагдснаас бүх өвчин үүсэх юмаа.
Өнгөрсөн долоо хоногт сургуулиас зохион байгуулсан аялалд гэр бүлээрээ оролцож Токиогийн булан үзэж эдний алдартай Ажиномото гээд хүнсний үйлдвэрээр зочиллоо. Зураг оруулах гээд аппаратаа хайгаад байсан чинь нөхөр аваад явчихсан байна шд. Ирэхээр нь зураг оруулнаа. Гэхдээ тэр компани дотор бол зураг авч болдоггүй юм билээ. Зүгээр хашаан дотор нь модны зураг авах гэсэн чинь л боль гээд орилоод байгаа юм чинь. Сайхан инээсэн хэдэн хүүхэн зүгээр л хашаад хашаад туугаад туугаад тодорхой маршрутын дагуу хэдхэн юм үзүүлээд явчихсан. Хамгийн сүүлд нь хүний нөөцийнх нь нэг хүн пресентаци хийгээд биднээс feedback бөглөж өгнө үү гээд цаас өгөөд байхаар нь харсан чинь нуль headhunting асуултууд байж билээ гэж. Та төгсөөд Японд ажиллах хүсэл байна уу, ажиллавал ямар нөхцөл шаардах уу, манай компаниас ажил санал болговол энд ажиллах уу өөрийн улс дахь салбарт ажиллах сонирхолтой юу яагаад гэх мэтчилэн. Тэгснээ хамгийн доор нь ажилд орохтой холбоотой асуудлаар надтай холбоо барина уу гээд өөрийн имэйл утсаа бичсэн байсан. Ер нь бусад их сургууль дээр яадгийг мэдэхгүй юм, манай сургууль дээр лав байнга янз бүрийн компаниас ажлын байрны талаар (job offering) ирлээ сонирхсон оюутнууд тэр байшингийн тэр давхарын өрөөнд очно уу гээд зар ирээд байдаг юм.
Нөхөр Монгол руу аялал жуулчлалын үзэсгэлэн яармагт оролцож хэдэн кемптэй гэрээ хийнэ гээд алга болж өгсөн. Тэгээд явахаасаа өмнө баахан жуулчны бааз руу утасдаж юм хум асууж байхад нь би нэг юм ажиглалаа. Үүргэвчтэй аяллаар энд тэндэхийн жуулчны кемп дээр очихоор байр хоолоор үйлчлэхээс гадна янз бүрийн хөөрхөн жижигхэн үзүүлбэр үзүүлээд ирсэн хэдэн жуулчдаа уйдаахгүйхэн байлгаж байгаад хэдэн төгрөгийг нь саачих бодлого явагддаг нь илт харагддаг. Сургуультай заан сармагчин, үндэсний дуу хөгжмийн тоглолт гэх мэт. Харин манай монголын жуулчны баазуудад огт тийм юм байдаггүй нь мэдрэгдлээ. Нөхөр л хэдэн жуулчнаа нэг кемпэд аваачиж юу үзүүлж 2-3 хонуулчих вэ гэж толгойгоо гашилгасан хүн л байх юм. Харин нэг сайшаалтай юм нь одооны хөдөөний айлууд чинь сайхан цэвэрхэн илүү гэр бэлдээд гадаадын жуулчдыг нүүдэлчин амьдралтай танилцуулж түр амьдруулдаг болсон юм гэнэ. Тэгээд байр хоолоо хоногоор нь тооцоод явчихдаг. Гадаадууд ч их дуртай байдаг гэнэ.
Миний утасны нэт бүтэн сар алга болчихоод энэ сарын эхээр л орж ирсэн шүү. Хэл устай бол залгаад юмуу очоод сайхан хэрүүл хиймээр л байх юм, даанч чадахгүй болохоор огт хэрэглээгүй сарын интернэтийн багц 4200 иен төлдөг л байх даа. Та нар цаанаас нь хүний нэт хааж хаячихаад юугаа авах гээд байгаан би төлөхгүй гээд хэрэлдмээр байх юм яах вэ хихихи ам загатнаад гээд байхгүй юу. Энэ Согтуубанкны үйлчилгээ сүлжээ мүлжээ гэж согтуу гарууд шиг байх юмаа. Softbank-ыг манай хүү Согтуубанк гэдэг юм. Энэ япончууд чинь англи үгийг их сонин хэлдэг юм, тв-гээр софту банку гээд реклам нь гарахаар манай хүү дандаа согтуубанк гэж сонсоно.

1 comment:
yuch gesen zgr buten sar net orj ireegui ee geed sogtuu bankdaad heleed uzehgui u . tsaaduul chin yadaj yagaad tegsen uchiriig ni olj ogoh bailgui de
Post a Comment