Friday, March 9, 2012

Цөс яагаад өвддөг вэ?

УКТЭ-ийн мэс заслийн тасгийн эрхлэгч, их эмч Л.Амгалан: Цөсний хагалгаа хийлгэж байгаа хүмүүсийн ихэнх нь хоол тэжээлээс болж өвчилсөн байдаг

2008 оны 3-р сарын 26
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай сонины "Мэргэжлийн эмч" булангийн зочноор та уригдаад байна.
-Баяр
лалаа. "Хань" сонин ийм булантай болж байгаад баярлаж байна.
-Хоёулаа яриагаа цөс хүний биед ямар үүрэг гүйцэтгэдэг вэ гэдгээс эхлэх үү?
-Цөс хүний хоол боловсруулах эрхтний нэг хэсэг юм. Гаднаас идсэн өөх тосыг боловсруу
лахад цөс оролцдог. Цөс элэгнээс үүснэ. Үүссэн цөс, цөснийхөө уутанд байнга хуримтлагдаж байдаг. Хүн өөх тостой хоол идэхэд цөсний уут агшиж, цөсийг 12 хуруу гэдсэнд оруулж, задалдаг үүрэгтэй эрхтэн.
-Цөс нь дотор эрхтнүүдээс эмзэг эрхтэн үү?
-Хүнд илүү эрхтэн гэж байдаггүй. Өөх тостой хоолийг зада
лж, шингээж боловсруулахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байдаг эрхтэн бол цөс шүү дээ.
-Цөсийг өвчлүүлдэг ямар шалтгаанууд байдаг вэ?
-Цөс дотроо чулуутай, чу
луугүй гэж хоёр янз байдаг. Манайхан өөх тостой хоол хэтрүүлж иддэгтэйхолбоотойгоор цөс чулуужих өвчин газар авч байна. Мөн судасны битүүрэл, нарийсалтаас болж цөсчулуугүй хэрнээ маш хурдан хугацаанд үхжиж, харлаж, цоорох өвчин их тохиолдох болсон. Жилдээ 4000 гаруй хүн цөсний уутаа авахуулж байгаагаас ихэвчлэн дунд, хичээл насны хүмүүс байна. Өвчинд хүний нас хамаардаггүй, арын хаалга байдаггүй гэж ярьдаг шүү дээ. Сүүлийн үед цөсний өвчин залуужиж байгаад сэтгэл эмзэглэдэг.

-Өвчилсөн тохиолдолд анхны шинж тэмдэг ямар байдлаар илрэх вэ?
-Баруун гар даагдахгүй өвд
өнө, баруун хавирганы нумаар өвдөнө, бөөлжинө, огиулна, хоолны шингэц муудна.
-Хөдөлгөөн дутагдахаар цөсөнд чулуу үүсдэг гэдэг. Үнэн үү?
-Цөс өвчлөх нь бодисын солилцооны өвчин юм. Уншигчдад энгий
г үгээр ойлгуулж хэлэхэд өөх тостой хоол их идэж, хөдөлгөөн дутагдагдсанаас цөсөнд чулуу үүсдэг. Үүнээс өөр цөсний өвчинг үүсгэдэг олон механизм байдаг. Тэр дундаас энэ нь манайд илүү их хувийг эзэлдэг.
-Хүний хөдөлгөөн цөстэй яагаад холбоотой байдаг юм бэ. Уг нь хөдөлгөөн дутагдахаар таргалдаг биз дээ?
-Хөдөлгөөн дутагдахаар таргална. Цөсний уут 
өөрөө булчинлаг ханатай уут байдаг. Гэтэл агшилт нь муудаад ирэхээр цөс уутанд байгаа цөсөө бүрэн гаргаж чадахгүй зогсонги байдалд ордог. Үүнээс улбаалж чулуу үүсдэг.
-Цөсөнд чулуу үүсч эхэлж байгааг яаж мэдэж болох вэ?
-Одоогоос 30-аад жилийн өмнө цөсний чулууг оношлоход хэцүү байсан
. Орчин үед эхо аппарат хөгжсөн учир хүнд ямар нэгэн зовиур өгөөгүй байхад цөсөнд нь чулуу байгааг оношлоод илрүүлдэг болсон. Энэ нь оношлогооны хүчин чадал өссөнтэй холбоотой. Цөсөнд чулуу үүсэж байгаа нь баруун хавирганы нумаар хүндэрч өвдөх, өөх тостой хоол идсэний дараа илүү их хүчтэй өвдөх шинж тэмдгээр илэрнэ. Эхо-д харуулахаар аль хэдийн чулуу үүсчихсэн байдаг. Хүндрэхээрээ цөснийхөө ерөнхий сувганд чулуу үүсэх тохиолдол ч байна. Шээс өтгөрөх, өтгөн цагаан өнгөтэй гарах гэх зэргийн шинж тэмдгээр илэрнэ. Үүнийг нарийн шинжилгээ хийж үзнэ үү гэхээс хэн нэгнээс асуугаад цөсөнд чинь чулуу үүсчихжээ гэж онош тогтоовол өнөө үед зохимж муутай.
-Цөсний чулууны томорсон хэмжээ ямар байдаг вэ?
-Цөсний чулууны хамгийн том хэмжээ нь тахианы өндөг шиг томорсон, жижиг нь шар будаа шиг, элсний ширхэг шиг хэмжээтэй байдаг. Энэ нь дотроо ээрүүл шиг, бөөрөнхий гээд янз бүрийн хэлбэртэй байна.
-Томрохоороо амь насанд аюултай юу?
-Өнөө үед оношлогооны аппаратны хүчин чадал сайжирсан ч ц
өсөнд үүссэн чулууг авах нь эрс багассан. Хагалгааны заалт гэж бий. Өөрөөр хэлбэл жилдээ хоёроос гурав түүнээс дээш хүчтэй өвдөх,өвдсөний дараа нүд шарлах, эмийн эмчилгээ хийлгээд үр дүн өгөөгүй тохиопдолд чулууг авдаг. Зарим хүн чулуутай хэрнээ ямар ч зовиур өгдөггүй яваад байдаг. Хэрвээ ийм байвал чулууг аваад байдаггүй. Гэхдээ бид зарим нэг зүйлийг харгалзаж үздэг. Энэ нь хөдөө гадаа ажлаар их явдаг тээврийн жолооч, геологийн судапгааны ажилтан эмнэлгийн тусламжаас хол байгаа нөхцөлд ажилладаг бол ахуй орчныг нь харгалзаж үзээд чулууг нь авдаг.
-Цөсний чулуутай хүмүүс пиво ууж байгаа харагддаг. Уг нь архины төрлийн ундаа биз дээ. Сөргөөр нөлөөлдөг үү?
-Архи уух нь цөсний 
өвчтэй хүмүүст таатай зүйл биш. Гэхдээ архийг бага багаар тааруулж ууж болно. ДЭМБ-аас хүн хэдий хэмжээний архи уух ёстойг заасан судалгаа байдаг. Архийг 90 мг-аас илүүгүй уувал хүний биед гаж нөлөөгүй гэж үздэг. Манай монголчууд ухаан санаагаа алдтал ууж, эрүүл байсан дотор эрхтнээ өвчлүүлдэг муу зуршилтай. Архийг ханаталаа уугаад эмчилгээ хийлгээд, үр дүнд хүрсэн гэж би сонсоогүй. Цөсний чулуутай хүн пиво уугаад зүгээр болно гэж хэзээ ч байдаггүй. Бөөрний болоод давсагны чулуутай хүнд пиво уулгадаг тал бий. Пиво уухаар булчин суларч, шээс хүрч, ойр ойрхон шээж чулууг хөөж гаргадаг.
-Цөс өтгөрсөн байна гэж ярьдаг. Юунаас болж өтгөрдөг юм бэ?
-Хөдөлгө
өн багатай, агшилт муутай өөрөөр хэлбэл цөсний уутанд цөс зогсонги байдалд орохоор өтгөрдөг. Цөс өтгөрсөн хүнд эмийн эмчипгээ хийлгэ гэж зөвлөдөг. Цөс угаадаг олон арга бий. Хамгийн түгээмэл арга нь гэвэл шар сүүгээр угаах юм. Цөс агшихаараа зогсонги болсон өтгөн цөсөө шахаж өгдөг. Цөсний уут агшиж хоосрохоор дахиад шинэ цөс орно. Энэ нь шар сүүгээр угаах арга юм. Мөн магнизм давсаар угаадаг. Шар сүүгээр угаах аргаас илүү хүчтэй агшилт сайн явагддаг. Ингэж угаах аргыг эмээр эмчлэх арга гэдэг. Цөс өтгөрснийг бүр сайн угаая гэвэл амаар нь зонн залгиулаад 12 хуруу гэдэс рүү оруулж, яг цөсний суваг 12 хуруу гэдэс рүү нээгдэж байгаа үед нь цэвэр, ариун уусмалаар угаадаг. Ийм аргаар угаах нь тун ховор байдаг. Чулуутай цөсийг угаагаад чулууг гаргана гэдэг магадлал харьцангуй бага. Харин зогсонги болж байгаа цөсийг угаах эмчилгээний арга байдаг. Тэгээд эмчилгээний үр дүн өгөхгүй байвал цөс авдаг заалт бий.
-Хүмүүс цөсөө өвдөхөөр "Ношпа" эм ууж байгаа харагддаг. Ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?
-Ношпа уух нь булчинг суллаж, цөсний гүйлтийг сайжруулж байгаа юм. 12 хуруу гэдэсний ерөнхий сувагтай залгадаг цөсний уут нь 0.3-07 см орчим байдаг. Үүнийг нь чулуу б
өглөчихдөг. Ношпа тариаг тарихаар цөсний уутны булчин хатуурч чинэрсэн нь сулардаг. Энгийнээр ойлгуулж хэлбэл булчин суллах үйлчилгээтэй эм, эмчилгээ юм.
-Цөсний зогсонгишил гэж юу вэ. Хүндрэхээрээ ямар байдалд хүргэдэг вэ?
-Хөдөлг
өөн багасаж, өөх тостой хоол идэх, цөсөө угаахгүй явахаар цөс өтгөрдөг. Өтгөрсний дараа цөсний уутны булчингийн агшилт муудна. Ингэхээрээ цөсөнд чулуу үүсэж байна гэсэн үг.
өсний хана зузаарах тохиолдол байх уу. Энэ нь олон олон жилийн дараа илэрдэг үү?
-Цөсний хурц үрэвслийн үед цөсний хана зузаардаг. Ө
өрөөр хэлбэл булчинлаг, салстлаг давхаргууд зузаараад нэг см хүрсэн тохиолдол байдаг. Энэ нь чулуугүй, үрэвсэж байгаа цөсөнд голдуу байдаг.
-Цөсний өвчин ямар үедээ байхдаа эмчилгээний үр дүн сайн авдаг вэ?
-Аль болох цөсний өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэж, эрт эмчилгээг хийлгэвэп үр дүнтэй. Хүндрүүлчихээд ирвэл түүнийхээ хэрээр үр дүн муу л байна. Хамгийн гол нь цаг алдалгүй ирээд зөв тохирсон эмчилгээ хийлгэвэл амь насанд аюултай өвчи
н биш юм.
-Цөсний өвчний хүндрэл хэдэн жилийн дараа илэрдэг вэ?
-Цөсний чулуунаас болоод элэг муудах тохиолдол байдаг. Гэхдээ тун ховор. Цөсний чу
луу томорч хүндрэхээрээ сувгаа бөглөж шарлаж, ногоордог. Аажимдаа чулуундаа цөс холгогдож цоорч, хэвлий рүү цөс орно. Түүнээс биш цөсөнд чулуу үүсэж, элэг шиг хавдар болж хэдэн жилийн дараа илэрдэг тохиолдол байхгүй.
-Цөстэй нойр булчирхай ойр байдаг. Нойр булчирхайд муугаар нөлөөлдөг үү?
-Нойр булчирхай нь цөстэй хөрш эрхтэн. Цөс, нойр булчирхай хоёрын суваг 12 хуруу гэдэстэй залгагддаг учир цөсөнд нян үржих нь их байдаг. Нянтай цөс 12 хуруу гэдэс рүү орж, буцаад өгсөх замаараа нойр булчирхайн суваг руу орж үрэвслүүлдэг тал бий. Том хэмжээний чулуутай байгаад 12 хуруу гэдэс рүү орох сувгийг бөглөвөл нойр булчирхайн шүүс зогсонги байдалд орж үрэвсэж өвчилдөг.
өсний өвчин архагшиж үрэвсдэг үү?
-Үрэвсэнэ. Хурц үрэвссэн үед нь цаг алдалгүй хагалгаа хийж, эмчилгээ хийх ёстой. Харин архагшина гэдэг чинь цөсөнд чулуу үүсэхийг хэлж байгаа юм.
-Цөсний өвчинд сүүлийн үед ямар эм, тариаг өргөн хэрэглэж байгаа вэ?
-Эмийн эмчилгээ дагнан хийлгэж байгаа бол дотрын эмч ямар эм, тариа хэрэглэхийг тодорхой заавар зөвлөгөөний дагуу хэлж өгдөг. Миний хувьд эмийн эмчилгээ хийгээд үр дүн өгөхгүй болсон, мөн үүссэн чулууны хэмжээ томорсон, 
ямар нэгэн эмчилгээ, сувилалд яваад огт үр дүн өгөөгүй тохиолдолд мэс заслын эмчилгээ хийдэг.
-Ажил, мэргэжлийн онцлогоос шалтгаалж цөс өвчлөх тохиолдол байдаг уу?
-Химийн лабораторид, хортой бодистой ажилладаг хүмүүс цөсөөр өвчлөх нь бага. Харин элэгний циррозтой болох магадлал өндөр байдаг.
-Хоол хүнсний зүйлээс ямар хоол цөсийг их өвчлүүлдэг вэ?
-Эрүүл мэндээ хайрдаж
, хамгаалъя гэвэл чанартай, баталгаатай эрүүл хүнс аль болох хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ баталгаатай, чанартай хүнс гээд зохистой хэрэглээгээр хэрэглэхгүй, замбараагүй хэрэглэвэл эргээд л өвчин болно. Зохистой хооллоно гэдэг эрүүл амьдрахын нэг арга юм. Сүүлийн үед залуучууд хөдөлгөөний дутагдалд орж авчинд өртөмтгий болж байгаа.
Гэрээсээ шууд цахилгаан шатаар бууж, машинаа унаад ажилдаа очдог. Очоод хөдөлгөөнгүй суучихдаг. Орой гэртээ очоод ядарснаа гайхаад хэвтээд өгнө. Амралтын өдөр гэрээсээ гарахгүй. Ингэхээр чинь хөдөлгөөн дутагдана, хоол тэжээлийн зохистой байдал алдагдана. Ганц цөсний өвчин хөдөлгөөнтэй холбоотой байдаггүй. Ихэнх өвчний эх үүсвэр нь хөдөлгөөний дутагдал, зохисгүй хооллолтоос үүссэн байдаг гэдгийг мартаж болохгүй.
-Цөсний өвчтэй хүн хоолны ямар дэглэм барих вэ?
-Өөх тостой хоол бага хэрэглэж, оройн хоолыг аль болох шингээхийн тулд эрт хооллож, унтаж амрахаасаа өмнө салхинд гарч алхдаг байх ёстой юм. Манайх
ан хийцтэй цай, борцтой хоол, банштай цай, хайлмагийг дурлаж идээд дотор эрхтнээ өвчлүүлдэг том дутагдал байсаар л байна.
-Элэгний өвчнөөс болж цөс өвддөг үү, эсвэл цөснөөс болж элэг өвддөг үү?
-Энэ нь хоёр тусдаа эрхтний өвчин юм. Г
эхдээ цөснөөс болж элэг муудаж болно. Элэг муутай хүн хөдөлгөөн хийхээр элэг доргино, өвчин хүндэрнэ гэж хэт болгоомжлоод байвал цөс чулуужиж болно.
өсний өвчний ямар хүндрэлийн үед цөсийг авах шаардлагатай болдог вэ?
-Чулуу үүссэн, хурц үрэвссэн, цөс үхэжсэн, цоорсон, цөсний уутны хавдрын үед цөсийг эайлшгүй авах шаардлагатай болдог.
-Цөсөө авахуулахын сайн, муу талыг хэлж зөвлөгөө өгөөч?
-Хүн дотор эрхтнээ өвчлүүлж, түүгээр дутаж амьдарна гэдэг тун тусгүй юм. Харин эрүүл амьдрахын тулд, бүрэн бүтэн эрхтэнтэй байхын төл
өө тэмцдэг байх ёстой. Тэмцэхийн тулд яах вэ гэвэл их энгийн. Нойр, хоол, ажил амралт, хооллолтоо зөв зохицуулдаг байх хэрэгтэй юм. Харин эрүүл амьдрах гээд бүгдийг хийгээд байхад цөсөнд чулуу үүсээд байдаг бол мэс заслын аргаар авахуулсан нь дээр. Ийм заалт ч байдаг.
-Цөсөө авахуулсан хүн хэвийн үйл ажиллагаатай байж чадах уу?
-Цөсөө авахуулахаар цөс хадгалах савгүй болж байна гэсэн үг. Байнга 12 хуруу гэдэс рүү элэг үүссэн цөсөө шууд оруулна. Ийм үед дэглэм барих хэрэгтэй. Цөсний хагалгаа хийлгэсний дараа цөс үгүйлэгдэх, дутагдах, хоолны шинг
эц муудах шинж тэмдэг гарч болно. Үүнийг эмийн эмчилгээний аргаар засаж болдог. Цөсний уутаа авахуулсан хүн эмчийн зөвлөсний дагуу зургаан сар гам, дэглэм барих хэрэгтэй.
-Гам барих хугацаа дууссаны дараа хэвийн хоол унданд шилжиж болох уу?
-Гам барих хугацаа дууссаны дараа шууд өөх тостой хоол идэж болохгүй. Эхлээд тос өөх багатай хонь, үхрийн гуяны мах, орос масло бага багаар идэж хэвийн хооллолт руу шилжинэ. Цөсөө авахуулсан хүн адууны мах, тарваганы мах аль болох идэхгүй байх хэрэгтэй. Үхрийн мах монгол хүний хооллоход зохимжтой, шингэц сайтай хоол хүнсэнд ордог. Эмч хүний хувьд нэг үгийг зориуд хэлье гэж бодлоо. "Илд бамбайнд орж үхсэн хүний тооноос идэж үхсэн хүний тоо олон байдаг" Цөсний мэс засал хийлгэж байгаа хүмүүсийн ихэнх нь хоол тэжээлээс болж өвчилсен байдаг юм шүү гэдгийг дахин хэлмээр байна.
-Цөсний өвчтэй эмэгтэй хүн жирэмслэхэд урагт сөргөөр нөлөөлөх үү?
-Урагт нөлөөлөх нь харьцангуй бага.
-Сүүлийн үед цөсний эмчилгээнд ямар дэвшилтэт арга нэвтэрч байна вэ?
-Сүүлийн үед цөсний уутыг дурангаар хагалах хагалгаа нэвтрээд 10 жил болж байна. Хот, хөдөө, хувийн эмнэлэг бүгд дурангаар цөсний хагалгаа хийдэг болсноос хойш нээж хаг
алдаг хагалгаа багассан. Дурангаар хагалгаа хийлгэхэд тодорхой хэмжээний болзол шаардана. Юун түрүүнд цөс хурц үрэвсэлгүй байх ёстой. Дурангаар хагалгаа хийлгэхийн давуу тал нь хагалгааны дараа эмнэлэгт хэвтэх хугацаа багасна, хөдөлмөрийн чадвар түргэн сэргэж, биеийн байдал дээрдэнэ гээд сайн талууд олон бий.
-Дурангийн хагалгаанд ороход хичнээн төгрөгний өртөг төлөх шаардлагатай вэ?-Цөсний хагалгааг дурангаар хийлгэхэд 200.000 төгрөг төлдөг. Ийм үнэ өртөгтэй байгаагийн учир нь дурангийн багаж голдуу нэг удаагийн хэрэглэдэг багажууд байдаг юм. Тийм болохоор үнэ өртөг нь өндөр байдаг. Үүнд ажлын хөлс ороогүйгээр шүү дээ, Тухайлбал нэг үдээс гэхэд 60.000 төгрөгийн ханштай байх жишээтэй.
-Дурангийн хагалгаа хийхдээ тухайн өвчтөнөөс саналыг нь сонсдог биз дээ?
-Дурангийн хагалгаа, нээж хагалах хагалгааны тухай өвчтөнд эхлээд ойлгуулж, тайлбарлаж хэлнэ. Дараа нь аль нэгээр нь хийлгэхийг санал болгодог. Зарим үед дурангаар ороод авч болохгүй нээж хагалгаа хийж авдаг тохиолдол байдаг. Бид хувь хүний өөрийнх нь саналыг сонсож, шарх сорви бага гарах, баталгаатай, боломжтой аргыг сонгодог.
-Одоо хоёулаа ажлын тухай яриаг түр орхиод энгийн сайхан яриа дэлгэе. Та мэс заслын эмчээр хичнээн жил ажиллав?
-Би мэс заслын эмчээр 25 жил ажиллаж байна. 1983 онд АУИС-ийг төгсөж, Сүрьеэ, уушги судлалын нэгдсэн төвийн клиникт цээжний хөндий мэс засалч эмчээр гурван жил ажилласан, Дараа нь 1986-1991 оны хооронд Улаанбаатар хотын клиник төв эмнэлэг III эмнэлэгт мэс заслын эмч, мэс заслын тасгийн эрхл
эгч, 1991 оноос хойш өдгөөг хүртэл УКТЭ-ийн мэс заслын эмч, мэс заслын тасгийн эрхлэгчээр ажиллаж байна.
-Танд баярлаж явдаг олон хүн байдаг байх аа?
-Хагалгаа хийсний дараа биеийн байдал нь сайжраад, зо
виур шаналгаа нь багасаж, түгшүүрт үе ард хоцроход өвчтөнийхөө эдгэж байгааг харах тэр баярт мөч эмч хүний аз жаргал байдаг юм даа.
-Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Манай гэр бүлийн хүнийг Эрдэнэцэцэг гэдэг. Эдийн эасагч нягтлан мэргэжилтэй. Бид, хоёр хүүхэдтэй. Манай гэрийнхэн миний ажлыг маш са
йн ойлгож, дэмждэг улс. Өдөржин өвчтөнд хагалгаа хийж, сэтгэл санаа ядраад очиход эхнэр маань тав тухтай, тайван байлгаж чаддаг.
-Халамж түшгийг нь ямар үед илүү их мэдэрдэг вэ?
-Ядраад ядаргаа арилж байх үедээ ханийнхаа халамж түшгийг илүү их мэдэрдэг.
-Ханиараа та бахархдаг уу?
-Хань маань нэг зүйл эхэлсэн бол заавал ард нь гарч, үр дүнг нь үзэх гэж уйгагүй зүтгэдэг зантай. Энэ зангаар нь бахархдаг шүү.
-Гэр бүлээ сайн сайхан авч явахад эр хүний үүрэг роль их байдаг биз?
-Гэр бүл аз жаргалтай амьдрахын дийлэнх хувийг үр хүүхэд эзэлдэг гэж би боддог. Үр хүүхэд маань боловсрол мэргэжилтэй, сайн сайхан явахын тулд надаас илүү мэдлэг
тэй байх хэрэгтэй. Харин эцэг эх үр хүүхдүүдийнхээ төлөө хөдөлмөрлөдөг байх ёстой. Эр хүн өрх гэрээ зөв зүгт залж чиглүүлэх, амьдралыг хоёр гурван алхмын цаанаас харахыг хичээдэг байвал амьдралаа сайн сайхан авч явж чадна.
-Эрүүл, стрессгүй амьдарч болох хамгийн энгийн аргаас хэлж өгөхгүй юу?
-Стресс нь ихэдсэн өнөө цагт эрүүл амьдарна гэдэг чүхал эрхэм зүйлийн нэг болоод байна. Ядаж амралтынхаа цагийг ая тухтай, зөв өнг
өрөөж, аль болох сайн муу мэдээгээр сэтгэл чилээх зурагт, радионоос холдож, хөдөө цэвэр агаарт тухтай амарч байгаарай.
-Эрүүл амьдарна гэдэг үнэтэй, цэнэтэй зүйл мөн үү?
-Эрүүл амьдарна гэдэг чинь аз жаргал юм. Их зохиолч Д.Нацагдорж "Эрүүл явбал улсын наадам үзнэ" гэж хэлсэн байдаг. Үнэхээр үнэн үг шүү. Монгол түмнээрээ тэмдэглэдэг баяр наадмаа хэвтэрт үзэж байвал жаргал биш. Өнөө үед эрүүл амьдрах боломж өргөн байна. Эрүүл амьдрах талаар сонин сэтгүүл дээр гарсан мэ
дээллийг уншиж, эрүүл мэндийн мэдлэгээ дээшлүүлж байх хэрэгтэй.
-"Хань" сонины уншигчдад хандаад та юу хэлэх вэ?
-Хүн болгон зөв зохистой хооллоё, чанартай баталгаатай эрүүл хүнс хэрэглэж эрүүл амьдаръя.
Танд баярлалаа. 
Ярилцсан Г.Батцэцэг

3 comments:

Barimalch said...

Yopond hunsnii delguuruuded mash ih tsatsragtai huns zarj baina. Yopon dahi baruunii irged ih sain unen baidliig medeelj baina. Youtubed uuniig hiigeed haigaarai: 2JUx3guPOKc Ene hun mash sain tailagnaj baina.

Ene link end garahnuu : http://www.youtube.com/watch?v=2JUx3guPOKc

Tokyogiin derged baidag Fukushimagaas 200km zaitai hotiin hors gehed asar ih tsatsragtai baina: http://www.youtube.com/watch?v=N5RSMv1TWvw

Yopond baigaa Mongolchuud mash bolgoomjtoi tend ali boloh udahgui baih n deer yum shig baina. Yopon tsatsragaa tseverlej duustal 50-100 shaardagdana gej baina ene amerik erdemtnii helsneer: http://www.youtube.com/watch?v=Rrxmy6R3m90

Barimalch said...
This comment has been removed by the author.
Barimalch said...

oops 50-100 jil gej unshina uu.

Bas neg shine medee: http://www.youtube.com/watch?v=lpWOeKk1GUo