Tuesday, May 24, 2011

Паркын оригналь үнэ нь

Нөхөр охин хоёр, хүү бид хоёрыг ажилдаа явсан хойгуур охины хичээл тарсныг тэмдэглэх санаатай Парк орж л дээ. Тэгсэн 22,000 төгрөгөөр 2-хон тоглоом дээр суусан гэнэ. Завин дээр суусан чинь нэг хүн 5,000 гээд хоёр хүн 10,000 болсон гэнэ. За цаашаа яваад бас нэг эргэлддэг тоглоомон дээр суусан чинь нэг хүн 6,000 гээд хоёр хүн 12,000 болсон гэнэ. Аав охин хоёр хоёулхнаа тулдаа л боллоо, хэрвээ хүү бид хоёр нэмэгдвэл 44,000-аар бид 4-үүлээ 2-хон тоглоомон дээр суух юм байна л даа. Ямар нэг баяр ёслолын 50% хямдрал зарласан үеэр нь л ирж тоглохгүй бол яг энэ оригналь үнээр нь бүх тоглоомон дээр нь тоглоно гэвэл хэцүү л юм байна.
Харин паркны дөнгөж 1/3 хувь нь л ашиглалтанд орж байгаа гэсэн гэнэ. Дахиад хашаагаа сунгаад дараагийн хэсэг рүүгээ орчихсон засвараа хийгээд эхэлсэн байна гэсэн, хэдэн ч гэнэ үү метр өндрөөс буудаг галзуу хулгана орж ирэх юм байхаа.

5 comments:

byambaa said...

peeh yamar unetei yum be, hetsuu l yum bna, am bul olon ulsuud bol tee/ jaahan hyamdruulba deer yum, hun oroh boluu tegeeed iim unetei gazar

Мишаа said...

feeeeeeeeee aihatr unetei bolsiin bishuu soliortsiin

Гуталчин said...

sayahan parkiin neg ajiltan ch umuu darga ni ch umuu neg nohor tv-r garchiisen sht, sudalgaa shinjilgeegeer bolomjtoi gej tootsoj gargasan une, ard tumen yaduu bn, heterhii unetei bn ntr gdg asuudal manaid hamaagui tor zasgiin zohitsuulah asuudal.unetei bsan ch gsn bid nar hyamdral uramshuulal yanzan buriin arga hemjee zohiodog ntr geed bsan sht. gehdee arai ch iim unetei gj bodsongui ee

Nogoohon said...

Харин өчигдрийн сонин дээр гарсан байна лээ. 2 хүүхэд эрхлүүлэхэд 100,000 төгрөг хэрэгтэй болох юм байна гээд гарчигтай. Нээрэн 2-хон хүүхэд тоглуулахад /өөрсдөө суухгүй шүү/ 100 гаран мянга хэрэгтэй болох юм шиг байна. Хүүхдийн баяраар зарим тоглоомоо 70% хямдруулна гэсэн л байна лээ. Зарим байхдаа яахав дээ.

Anonymous said...

Үнэхээр тэнэг санагдсаан. Би ч хүүхэд биш хүүхэдтэй ч биш гэхдээ л хөөрхий Монголын минь бяцхан хүүхдүүд тоглох тоглоом дурсамж дүүрэн өдрүүдийг өнгөрөөх газар нь ийм байх нь онцгүй юмаа. Багадаа аав ээжтэйгээ Паркд очдог байсан үеийн дурсамж их үлдсэн байдагын яг тэрэн шиг одоогын хүүхдүүд тийм дурсамжтай байгаасай. Хэдий зарим айлын хүүхдүүд тоглож байгаа ч гэсэн ядуухан тарчигхан амьдралтай айлын хүүхдүүдэд бол мөрөөдөл болж байгаа юм байна дөө. Уг нь их аятайхан юм байх гэж бодож байсан чинь ямар үнэтэй юм. Солонгосын Everland бишдээ. Тэнд 50,000 төгрөг төлөөд дуртай тоглоомондоо хэдэн ч удаа өдөржин тоглож болдог байтал онцгүй юмаа... Олигтой юм хийсэн ч юм шиг