Monday, May 2, 2011

Алиалагч Батсүх таалал төгсжээ

 
Алиалагч Батсүх гуайг нас барсныг өнөөдрийн сонин дээрээс олж харлаа. Хэн ч байсан тэгээд хорвоо мөнх бус гэдгийг харуулаад л яваад өгөх юм даа.  Бидний үед энэ хүнийг л харж инээж баясч энэ хүнээр л циркийг төсөөлдөг байж билээ. Хичнээн хүнд инээд баясал бэлэглэж баярлуулж явсан юм бэ дээ. Та зөвхөн Монголдоо бус дэлхийд алдартай урлагийн хүн болж дахин төрөөрэй.  
Ум ма ни бад ми хум.

2 comments:

Anonymous said...

яасан хачин юм бэ Монголынхоо бахархалт хүний таалал төгссөн талаар мэдээг алан хядагчийн үхсэн гэх мэдээтэй хамтатгаад байхдаа яахав дээ хоорондоо ямар ч холбоогүй

naraa said...

Харин тийм байна уучлаарай.