Thursday, May 19, 2011

Халуун ус тасарчих юмаа

Жил болгон л халуун ус бараг сар шахам тасрах юмаа. Энэ жилийнх нь эхэлчихэж. Ямар ч анхааруулга байхгүйгээр шүү. Үгүй ядаж орцны жижүүрт хэлчиж эсвэл орцны хаалган дээр зарлал наачиж болноо доо. Манай энэ хавийнх 5 сарын 15-нд тасраад 7 сарын 1-нд ирнэ гэнээ, 6 сарын 20 байж ч магадгүй. Хөдөө томилолтоор яваад халтар амьтан ирсэн чинь халуун ус байхгүй хичнээн уур хүрэв ээ. 15-нд тасалсан усныхаа тухай 18-ны сонин дээр бичиж. Бүтэн 3 хоногийн дараа. Яасан ч зохион байгуулалтгүй за за хэлэх муу үг ч алга. Урьдчилаад хэлсэн бол хамаг юмаа угааж авах байлаа, усанд хаана орохоо төлөвлөх байлаа гэх мэт.
Ер нь яагаад жил болгоны зун халуун ус тасардаг юм бэ. За тасалж байгаад өвлийн засвар үйлчилгээ хийдэг юмаа гэхэд заавал яагаад бүтэн сараар нь тасалдаг юм бэ? Үсрээд 7 хоног тасалж болдоггүй юмуу. Энэ чинь хүний тав тух алдагдуулж байгаа хэрэг мөн биз дээ. Сүүлийн хэдэн жил "Бүтэн сар халуун ус таслах кампанит ажил" зун болгон болдогтой бүүр эвлэрч байх шиг байна.
 

4 comments:

mongoo said...

bi bas ugee xeleed l suujiin. bas7sariin 1nd irne gesen. lainii.

Ulemj said...

халуун усгүй бол гэр хорооллоос ялгагдах юм алга ус халааж гар нүүрээ угааж нтр тэнэгтэж өгжий ш д гэхдээ эрт тасарсан нь азны юм гэж бодож байгаа шүү тэгээгүй бол халуун зунаар тасарчихвал бүүр гачин юм болдийн

Gutalchin said...

10n jild baga angid bhin l jil bolgoni 9n sarin 1nd haluun us bhku, us halaaj ogloo usand ordog blaa. Oyutan bhad ch yalgaagui, togsood ch bas adilhan. Yagaad jil bolgon us tasaldiin boloo. Yadaj 2jild neg udaa bhku, unen tamtaimaa

naraa said...

Ганц түмпэн усаар усанд орж сурж байна шд хэхэхэ.