Thursday, December 9, 2010

Google-ийг сайжруулах юмсан

Би нэг юм их мөрөөддөг юмаа. Удахгүй тийм болох байх л даа. Одооны бидний нэтээс хайдаг хайлтын систем маань зөвхөн үгээр л хайлт хийдэг. Тэгвэл яагаад зураг буюу image-ээр эсвэл ая буюу хөгжмөөр хайлт хийж болдоггүй юм болоо. Надад тийм хэрэгцээ асар их гарч ирэх юм. Жишээ нь нэг гоё ая сонсоно хэний ямар хөгжим дуу болохыг мэдэхгүй. Нэтээс хайх гэхээр дууных нь ч дуучных нь нэрийг мэдэхгүй юм чинь яаж хайхав дээ. Болдог бол microphone-оо залгаж байгаад л нөгөө аяа аялаад л бичиж авангуутаа түүнийгээ google руу оруулаад хайнгуут тухайн аяны долгионы хэлбэлзэлтэй таарч байгаа ч юмуу ямар нэг хайлтын систем дээр үндэслэн тухайн аятай төстэй файл болон түүний байрлаж байгаа сайтуудыг гаргаад ирдэг бол мөн гоё оо. Зургийг ч гэсэн ялгаагүй, сканердаж оруулаад л хайлт хийнгүүт google түүнийг скандаж үзээд л төстэй image-уудыг гаргаад ирдэг бол сайхан аа. Техник технологи ийм хурдацтай хөгжиж байгаа юм чинь удахгүй Google ах тийм болох байх л даа.   

4 comments:

vlmedeh said...

ккк сайхан л мөрөөдөл байна. Болдын зурагийг оруулаад хайх гээд дарсан чинь болдын дуунууд клипүүд бүх мэдээлэл гарч ирдэг болох нь байн шд хэхэ.

Bilegt said...

Дууг сайн мэдэхгүй юм. Гэхдээ зургаар хайлт хийдэг систем байдаг. Ийм технологи нэлээд хэдэн жилийн өмнө гарсан санагдаж байна.

Nogoohon said...

хүүе Бэгги санаж байвал хэлээд өгөөч тэр хайлтын системээ. Надад аймаар хэрэгтэй байнаа.

Anonymous said...

Яааг үнэн би эртээд яг тэгэж бодож байсан юмаа. Зургаа Аплоад хийгээд тэр зурагтай холбоотой бүх зургийг гаргаж ирэх ч юмуу тийм зүйл байдаг бол их сайхан юмаа тэ