Tuesday, December 7, 2010

Сайн мэдээ дуулгая

Манай Улаанбаатар хотынхон 50,000 траншейны нүхэн дунд амьдарч байдаг юм байна. 20 хүн тутамд 1 траншейны нүх. Аймшигтай байгаа биз. Түүнд унаж бэртэгсэд хэдэн арваараа бүр зуугаараа ч юмуу байдаг юм байна. Харин "Өдрийн сонин"-ыхон энэхүү хохирогсодтой нэгдэн Хотын захиргааг шүүхэд өгөхөөр болжээ.  Доорхи зургийг Өдрийн сонины web хуудаснаас авлаа. Би ч гэсэн орой болгон ажлаа тараад гэр лүүгээ алхахад 1,5 км замд нийтдээ 5 нүх байдаг, бүгд онгорхой.

Шүүхийн нэхэмжлэх нь зөвхөн хүний нэр дээр байх ёстой учраас хотын захирагч Г.Мөнхбаярыг шүүхэд өгөхөөр болжээ. Ашгүй дээ, одоо энэ хотын захиргааныхан одоо л ажлаа хийх байлгүй дээ. Манай хот их сонин шүү, өдий 21-р зуун гарчихаад байхад манайд хог ялгаж ангилдаг ганц ч төвлөрсөн цэг байдаггүй /би энд хувийн жижиг шил лааз хуванцар сав авдаг ТҮЦ-нүүдийг хэлсэнгүй/, хог дахин боловсруулдаг ганц ч үйлдвэр байдаггүй шд. Сургийг нь сонсоход их л олон газар /миний л мэдэхийн Япон, Герман, Солонгос/ хог дахин боловсруулдаг үйлдвэр барьж өгье гэсэн юм гэсэн. Яагаад ч юм бүү мэд зөвшөөрдөггүй гэсэн. 
Харин машин зам эхнээсээ овоо болж байгаа шүү. Хотын төвийн шинэ тавьсан замаар явж байхад урамтай. Гэхдээ л байрны дундах зам, хотын захын замууд аймшигтай. Ямар сайндаа л "Манай хотод бартаат замын авторалли зохиовол зам нь стандартад нь яв цав тохирно доо" гэж байхав. Бас энэ явган зорчигчид байнаа. Би өөрөө ч гэсэн явган зорчигч л доо. Гэхдээ дандаа ногоон гэрлээр гардаг, болж өгвөл гарцаар гардаг. Гарцгүй газраар гарч байгаа бол буруугаа мэдрээд хар хурдаараа гүйгээд гарчихдаг.  Ядаж л дайруулж үхэхээс айж байна даг. Тэгэхэд л энэ хүмүүс зам дээр тулж очингуутаа ямар ч гэрэл харах ойлголтгүй шууд л дайраад байх юм. Нөгөө машинууд нь ногоон гэрэл асангуут мэдээж  хөдлөөд л явна биз дээ, тэгтэл урдуур нь сүрэг хүн бэлчээд эхэлнэ.  Тэгээд мөрөөрөө явж байгаа машинууд дундуур дайруулж үхчих гээд л гүйлдээд унана. Уг нь явган зорчигч руу харсан гэрэл нь улаан асаад байгаа юм шдээ.  За тэгээд гарцгүй газраар гарч байж бушуухан гүйгээд гарчихгүй яг л үхэр бэлчиж байнаа. Ер  нь өөрийгөө машин зам дээр явж байна гэж мэдэж байгаа юмуу үгүй юмуу гэмээр аймаар зоргоороо аажуухан алхаад байна шүү дээ. За за ингээд бухимдаад байвал бухимдах юм их л байна. Нөгөө сайн мэдээгээ юу болгочихов доо.   

2 comments:

BuBu said...

Barag l ooriig ni oort ni shuuhed ogch bgagas yalgaa bnuu? Nogooduul ni argalaal tgeel neg sunjruulaal duusgah bhaa da, nogoo Hotiin zahirgaaniihan ni shuuh hurald irsengui geel shuuh hurlaa hoishluulj edr ymar l ym boloh boldoo gj bodogdloo, harin ter nuhnuudee bogloosei,
Heregtei medeelel huvaaltssand bayrlalaa,

naraa said...

Шүүх хурлын үр дүн хохирогчдод ашигтайгаар бараг л гарахгүй байхаа даа. Гэхдээ хамгийн гол нь хүмүүсийн анхаарлыг татаж, хотын захиргаанд анхааруулга өгч, тэд нарыг хийх ёстой ажлаа хийгээчээ гэж том сануулга өгөх гээд байх шиг байгаан. Тэгэхгүй бол тэд нар чинь ерөөсөө ч хийх ёстой ажлаа мэдэхгүй, хариуцлагаа ч ухамсарлахгүй байна шдээ.