Friday, December 3, 2010

Муу мэдээ дуулгасанд уучлаарай

Та бүхнийхээ сонорыг муу мэдээгээр мялааж буй намайг уучлаарай. Гэсэн ч хэлэхгүй бол болохгүйнээ.2010 оны эхний 10 сарын байдлаар Монгол улсад золгүй байдлаар 1221 хүн нас барсан байна гэнээ. Цагдаагийн Ерөнхий Газрын 11-р сарын мэдээлэл. Тэгээд Замын Цагдаагийн Газрын ердөө 2-хон хоногийн мэдээнд нь 6 хүн автын ослоор нас барсан гэнээ. 2-хон хоногт 6 хүн үхэж байгаа юм чинь 365-р үржүүлэхээр юу болж байна? Дайн болоод байгаа гээд байгаа Иракт чинь юу гэлээ дайн эхэлснээс хойш нийтдээ 5,000 цэрэг л амь үрэгдсэн гэдэг биз дээ. Афганд ч жилийн эхний 10 сарын байдлаар 1000 гаруй хүн суманд өртөж нас бардаггүй байх шүү. 
Саяхан нэг хүүхэд траншейны нүхэнд унаж эрсэдсэн гэсэн муу мэдээг мартагнаж ч амжаагүй байтал дахиад нэг 30 гаран настай хүүхэн 1-р хорооллын тэндэх траншейнд унаад гэмтлийн улмаас нас барчихаж. Ёоо ёоо ёоо, бид нар одоо дайн болж байгаа улсад амьдраад байгаа юмуу хаашаа юм бэ? Ерөөсөө л бид нар дайн дунд амьдарч байгаа юм байна. Энд тэнд буудалцаж бөмбөг дэлбэрч сүйд майд болохгүй ч үхэж үрэгдэж байгаа хүний амины хохирол нь дэлхийн халуун цэгтэй яг адилхан байна. Тэгээд би ингэж бодлоо л доо. Сонин хэвлэлүүд иймэрхүү муу мэдээ дуулгахдаа тэргүүн нүүрэндээ "Өчигдрийн дайнд нийтдээ тэдэн хүн амь үрэгдэв" гэж бичиж байдаг юмуу. Тэгвэл энэ хотын удирдлагууд төр засгийн тэргүүнүүд анхааралдаа авч өө бид чинь яг дайн шиг нөхцөлд амьдарч байгаа юм байна шдээ гэж нэг сэрэх байх. Тэгээд энэ муу мэдээг таслан зогсоохын тулд чадах бүхнээ /уг нь тэдний хийх ёстой үндэсэн ажил нь юм байгаан шд/ хийх байх.
Бөмбөг гэснээс 3 хоногийн өмнө 16-р хорооллын "Сайн" гээд автоломбардын гадаа тэсрэх бөмбөг тавичихсан байна гээд цэргийн сафёруудыг дуудаж аюулгүй болгуулж тэр хооронд тэр байрны 200 гаруй хүмүүсийг хажуугийн дунд сургуулийн биеийн тамирын заал руу нүүлгэн шилжүүлж бөөн юм болсон гэнэ. 
Бас нөгөө алдарт дэлхийг шуугиулаад байгаа Wikileaks дээр чинь Монголын ерөнхийлөгч Элбэгдорж Хойд Солонгосын Гадаад яамны хүнтэй нь маш нууцын зэрэглэлд уулзсан тухай мэдээ УБ дахь АНУ-ын элчин сайдын яамны төв рүүгээ мэдээлсэн мэдээн дунд цохиж явна гэнээ. Яахаараа төрийн нууц уулзалт Америкийн элчинд мэдэгдчихсэн байдаг юм. Амьд явахад их юм үзэж сонсохнээ. 



5 comments:

Cаарал said...

...тэгээд л үлдэх үү эс үлдэх үү гэж эргэлзээд байгаа юм шүү дээ...

BuBu said...

gehdee yg 6g 365aar urjeed ter jild osloor nas barsan humuusiin too garna gsn ug bish shd, zolgui tohioldluud ni zuger daraalllaad boltson baij boloh ym.

naraa said...

Саарал ахад: Харин гэнэт аймаар санагдчихлаа. Таны араас очдог ч юмуу хэхэ.
Bubu-д: Тийм л дээ, уг нь 365-аар шууд үржүүлээд гарахгүй л дээ. Гэхдээ л жил ч болоогүй байхад 1221 гэхээр жилд 730 нь /365*2/ бараг л автын ослоор нас барсан байх магадлалтай болоод байгаа биз дээ. Үнэхээр аймшигтай.

Cаарал said...
This comment has been removed by the author.
Cаарал said...
This comment has been removed by the author.