Wednesday, December 8, 2010

Хувийн юм бичээдэхье

Ёстой хувийн юм л даа уг нь. Тэгсэн чинь бичихгүй бол гар загатнаад хэлэхгүй бол ам загатнаад. Манай охин одоо 1-р анги л даа. Цэцэрлэгээ энэ жилийн хавар төгсөөд баахан төгсөлтийн зураг авчихаад ангийн хүүхдүүдэд нь тараана гэж бодож байсан амжаагүй юмаа. 
Тэгсэн саяхан гэрийн ойролцоо дэлгүүрт цэцэрлэгийн ангийнх нь нэг бандийн ээжтэй тааралдаад сайн сайн уу гэж байгаад би нөгөө зураг хөргийг нь өгье гэлээ. Тэр өдөр тэдний хүү нь манай охиныг учир зүггүй хайгаад л хамт зургаа авахуулна гээд салахгүй дагаад л манай охин нээг их тоохгүй яваад л нөхөр бид хоёр ангийн хүүхэд чинь зургаа авахуулъя гээд байна ш дээ авахуулаач гэж үглээд байсан юм. Тэгсэн чинь нөгөө хүүгийн ээж "Манай хүү их хэцүү байнаа. Танай охинд их сайн байсан юм. Одоо тэгсэн найз охиноосоо холдчихлоо санаад байна гээд уйлаад, шөнө бас хар дарж зүүдэлж танай охиныг дуудаад болохоо байлаа. Охинтой чинь нэг уулзуулдаг юм билүү гэж бодоод" гэнээ. 

Ээжээ, энэ чинь одоо юу вэ 6 настай л хүүхэд шүү дээ. Би ёстой шоконд ороод дуугарч чаддаггүй тэгээд "Өө тийм үү" гэлээ. 6 настай хүүхэд тэгэж байна гэдэг чинь нэг бол нөгөө алдартай Ромео Жулиеттагийн дурлал нь ийм насанд тохиосон ховор тохиолдол юмуу эсвэл одооны хүүхдүүдийн бэлгийн бойжилт ийм эрт эхэлдэг болчихсон юмуу?
Гэртээ ирээд охиноосоо асуусан чинь еөр тоож байгаа юм алга ойлгож байгаа ч юм уу үгүй ч юмуу. 
-Чи найз охин нь юмуу гэсэн чинь 
-Юу гэж дээ шаал тэнэг ийн , тэр чинь аймаар сахилгагүй хүүхэд гэнээ хөөрхий дөө.
Нөхөртөө хэлсэн чинь "Балай юм. Миний охин холхон байгаарай, яав ч эрүүл хүүхэд биш байна" гэсэн. 
Ийм нэг хачин ч юм шиг хөгжилтэй ч юм шиг сонинтой.    

2 comments:

BuBu said...

sahilgagui bish bval nz ohin ni bolohnee:P

miracle said...

Кк гэхдээ ийм юм байдаг байхаа. Би лав цэцэрлэгт байхад манай ангийн хүү надад аягүй сайн байсан гсн. Надтай өөр хүүхэд тоглож байвал зодчихдог багш намайг өөр хүүхэдтэй тоглож байхаар нь за энэ Г зодчихвий дээ гээл харжийтал багшийн нүдийг нь хариулж байгаад зодчихдог багш нэг харахад нь л надтай тоглож байсан хүүхэд уйлчихсан Г надтай тоглоод сууж байдаг байсан гсн. Тэднийх манай эмээгийн доод айл байсийн. Тэгээл бид 2 цуг тоглохоор би энэ тоглоомоор тоглоно гэхээр нөгөөх чинь тоглоомоо харамладаг гэнээ тэхээр нь би за за тэгвэл би тоглохоо болилоо гэнгүүт нөгөөх чинь шууд бууж өгөөд за за чи энүүгээр тогло гээл өгдөг байсан гсн. Тэгээл нөгөөх чинь өглөө эрт сэрээд цэцэрлэгтээ явах болохоор уйлаал хувцсаа өмсдөггүй гсн тэхээр нь намайг оруулж ирээл хажууд нь зогсоочихоор найз охиноосоо ичээд уйлахгүй хувцсаа өмсдөг байсан гээл одоо ээж ярьдийшд. Тэгээд сургуульд ороод манайх өөр байр луу нүүгээд холбоогүй болчихсон. Тэгсэн саяхан ээж нэг тэрний ээжтэй таарсан чинь манай Г одоо танай охиныг нэг харахиймсан гээд байдийшд гсн гсн. Тэхээр хөөрхий 5 6н настай ч бас хайр байдийм шиг байна лээ