Friday, October 15, 2010

Блог нээлээ!

Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв гэдэг шиг блогийн идэвхитэн уншигч миний бие өөрийн блогийг нээхээр шийдлээ. Блог гээч энэхүү цахим ертөнцийн амтанд ороод даруй нэг жил өнгөрсөн боловч ер уншиж барахгүй, басхүү ер хагацаж салж чадахгүйгээр нэгэнт оржээ би. Бусдыг өөрийн адил блогийн амтанд оруулж өглөө бүр компьютерээ асаах тоолонд шинэ бичлэг нэмэгдсэн эсэхийг шалгаж дараагийн шинэ бичлэгийг тэсэн ядан хүлээн суудаг блог нэгээр нэмэгдээсэй хэмээн хүснэм. Чадах ядахаараа та бүхэнтэй мэдсэн дуулснаа хуваалцах болно. 

3 comments:

Cаарал said...

Эхний бичлэгүүдийг ажиглавал хэл найруулга болоод агуулга сайтай, үр өгөөжтэй болоог болж магадгүй санагдав. Болж л өгвөл тогтмол шинэчилж болоогоо аль болох амьд байлгахыг хичээгээрэй гэж захиад өндөрөөс өндөр амжилт хүсч байна аа.

Nogoohon said...

Сайхан урмын үгээр мялаасан Саарал ахдаа баярлалаа. Зөвлөгөөг тань хүлээн авч тан шиг гоё болоогтой болохыг хичээнээ.

Гилийн хатан said...

Bayar hurgeye, chamaig blog nee gej helne dee gej bodsoor baital ali hediine neechihsen baina. AMjilt husiye. Ur uguujtei heregtei bichleguudee urgeljluuleerei.