Thursday, July 3, 2014

Минималист

Минималист гэж нэг загвар дизайны урсгал нэр томьёо байнаа. Элдэв чимэглэл, хээ хуар, гоёл, өнгө будгийг аль болох бага хэрэглэдэг.
Жишээ нь бараа бүтээгдэхүүний сав баглаа боодол дээр ингэж харагдана.







Энд бол будаг хэвлэлтийн зардал хэмнээд аятайхан л харагдаж байна, яг өнгө донжийг нь тааруулбал. Цаашилбал байгаль орчинд ч ээлтэй.
Харин хувцас загвар буюу fashion design-д ингэж харагдаж байна.


Ямар ч ээмэг зүүлт, элдэв бүс, гоёл чимэглэл байхгүй, зөвхөн нэг юмуу 2хон өнгө л орсон байх жишээний.
Яагаад гэнэтхэн минимализмийн тухай яриад унав гэхээр би өөрөө санамсаргүйгээр үүний төлөөлөгч болчихоод байна л даа. Би бөгж цаг бугуйвч энэ тэр зүүдэггүй, зүүдэггүй болохоор байдаггүй. Заримдаа ээмэг ч зүүхгүй гараад явчихдаг, угаасаа надад бараг л ээмэг байхгүй. Нүүрээ буддаггүй, тийм болохоор элдэв нүүр амны будаг байдаггүй. Ямар сайндаа манай охин "Айлын ээж нар цүнх дүүрэн гоё нүүр амны будаг шунх гаргаад ирэх юм. Танд нэг намайг бага байхад л байсан пудр, нэг уруулын будагнаас өөр юу ч байхгүй, ямар сонин юм бэ?" гэж гомдоллож байхав. Цүнхэнд ч нэг их ач холбогдол өгдөггүй, нэг том нэг жижиг 2хон цүнхтэй. Хумсаа буддаггүй, тийм болохоор бас л хумсны лак байхгүй. /Маникюрт амьдралдаа 3хан удаа орж үзсэн/. Үсээ японд байхдаа анх удаа будаж үзсэн. Сайндаа ч будуулаагүй, хүн авна гэж захиад авахгүй болчихсон япон үсний будаг монголоос буцаад ирэхээр нь "За дэлгүүр нь задалчихсан бараа буцаахгүй юм чинь, хайран юм хаялтай биш" гээд өөрөө будчихсан шүү хахаха. Үсчинд жилд 1 удаа эсвэл бүр 2 жилд нэг л удаа ордог. Ёолконд орох бол нэг удаа орно, эсвэл үс бүүр хэтэрхий урт ургаад түүндээ түүртээд ирэхээрээ нэг орж тайруулна. За гоо сайханд бол амьдралдаа ганц удаа л орж үзсэн юм байна. Дэлгүүр хэсэх харин дуртай боловч өөртөө юм авахдаа их маруухан. Голдуу л тэрэндээ энэндээ гээд л аваад байдаг. Хажуунаас хүн намайг "Наадхаа авчихаа. Гоё харагдаж байна. Дахиж олдохгүй шүү. Ав ав" гэж шаардаж шахамдуулахгүй л бол өөртөө татганаад юм авч чаддаггүй. Туфль буюу өндөр өсгийт өмсөж чаддаггүй, чаддаггүй болохоор тийм өндөр өсгийтэй гутал байхгүй.
Гэх мэтчилэн эмэгтэй хүний гоо сайхантай холбоотой юм бараг л байхгүй, нэг их тоодоггүй ч юмуу, ач холбогдлыг нь мэдэрдэггүй ч юмуу. Тэгээд гэнэтхэн бодлоо л доо. Энэ ер нь зөв юм болов уу, буруу юм болов уу. Эмэгтэй хүн гэдэг чинь гоёж гоодож явах ёстой байхад би ер нь яагаад ингээд хэт минималист болчихоод байгаа юм бол. Өчигдөр лагерь дээр хамаатны охин ээжтэйгээ ирлээ. Маникюрт 32000-р орсон, шинэ цүнх авсан, сормуусны будаг дуусаад, гоо сайханд орж нүүрээ илүүлээд гэх мэтээр ээж охин 2-ын яриаг сонсож байснаа гэнэт өөрийнхөө тухай бодоод энэ постыг бичив.
Тэгээд одооноос арай жаахан өөртөө анхаарч эмэгтэй хүний юм хум авдаг болдог юм билүү. Эмэгтэйчүүдийн явдаг газраар /гоо сайхан, үсчин, маникюр гэх мэт/ явж үздэг ч юмуу гэж бодлоо. Над шиг эмэгтэйчүүд байна уу.

7 comments:

byambaa said...

bna shde.

tsunhend mini goo saihnii buteegdehuun bdaggui, gantshan uruul ungulugchtei, teriig ni baga ohin uuriin yum shig heregledeg.

tsunh ni aimaar hund. nuhur yu hiitsiin geed gaihaad bdg, nom bas dahin nom l bdg.

humsnii laak bhgui. tegsen tom ohindlaak bdg, tuugeeree eejiihee huliin humsig budaj ugsun kkk

Piglet said...

Би ч олдмол минималист байх. Уг нь гайгүй байсан одоо бүр байхгүй. Яваандаа хаашаа ч эргэж магад. Ядаж охин маань намайг дуурайгаад, үсээ обручкаар хойш нь дараад, өмд өмсөөд гүйгээд байх нь тэр. Эндхийн тв-р охидод зориулсан нөгөө л ганган хүүхэлдэйнүүдийн тухай аниме гарсан чинь охин бид 2 нэг нэг рүүгээ хараад ярвайснаа за сувгаа солих уу гэж зэрэг хэлсэн шд. Заримдаа ч ингэж болохгүй гэж бодох л юм.

Gavaa Lkhava said...

bi bas iimerhuu boloh gd bna.
Urid huntei suuj huuhed gargahaas umnu ungu buriin huwtsastai,, buten sar davtagdahguigeer suuh eemegtei, udur bur ungiig n soliod budahad 1 sar uur uur ungiin humstai yawahaar ih laktai blaa. Gradiation gargaad l humsaa buddag, hagas buten saind gertee nuur amandaa mask tawiad, biyiin arisaa archilaad suudag blaa hu.
Odoo osoldohgui humsnii 3, 4 budagtai, 7 honog zuuh emegtei l uldeg. eemeg barag zuuhee baij, tsunhend BB crea, humsugnii harandaa 2 l bna. Nudee hurtel hums, huwtsasandaa tohiruulj buddag blaa ashdee hehe.

Working mom bidnuus chini uurt evteihen huwtsas l umsuhgui bol, haashaa l yawna guij yawdg blhr usgiitei gutal, ungu ungiin huwtsas umsuh bolomjgui ymaa.

gehdee haaya neg gangarhcihdag nuguu jijighen har daashinz, ulaan daashinz, undur usgiit geh met bhd zugeer shuu.

Bi huwidaa gangarah durtai, odoohondoo olon shaltgaanii ulmaas chadqu l yawna. Daraa jilees gangarnaa gej :)

Nzaa harin usiig bol uliraldaa neg zasuulsan zugeer shuu :P

Bi usee bol bainga buddag, unguu aldaad zus daraad bdiin. Shar, ulaan gd unguu soliod l budna. Odoo ulbar shar ustei bgaa, namaraas ulaan bolgonoo gechihsen bgaa :P

Zoey said...

bainoo baina hu. ugaasaa ch nihh gangan degjin baisangui, harin nas yavaad (kk neh nastai hun shig) joohon eemegtei hun shig goyj gangalmaar, eemeg bugj zuumeer, nuur am, hums huruugaa budmaar bolj irj bna shuu. unertei usand bol ayultai dontoj bna :p

Anonymous said...

Хэ хэ байлгүй л яахав. Өөрийнхөө тухай уншиж байгаа юм шиг санагдчихлаа.Дэлгүүр хэсэх дуртай. Тэхдээ өөртөө бараг юм авч чаддаггүй. Өөртөө авах гэж ороод охиндоо авчдаг талтай. Нөхөр шахсаар байж хүчээр авахуулсан ганц туфльтэй хэдэн жил ч болж байна. Бараг өмсдөггүй болохоор элэгддэггүй. Цаг огт байхгүй. Аав минь сургууль төгсөхөд бэлэглэсэн ганц монетон ээмэгтэй. Цоож нь хугараад гагнуулаад зүүнэ дээ гэсээр хэдэн жил болсон. хуримын бөгж одоогоор шүүгээнд байгаастай. 2хон цүнхтэй. Нэгийг нь дагнаад барьчдаг талтай. Гоо сайханд жилдээ нэг ордог байх. Бугуйвч зүүлт бөгж байхгүй ээ. сонирхдогчгүй.Ганц пудртэй тэр нь лав хагас жил болно. Маникюрт орж үзээгүй ээ. Ганц лак байгаа. Тэр одоо лав хатаад онгойхгүй байх. Костюмны ганц юбкатай. Үсээ хагас жилдээ нэг тайруулдаг. Амархан гандаад байдаг болохоор харин сардаа нэг өөрөө будчихдаг.Тэр нь л өөр юм байна. хэхэ

Мөнгөгүйдээ арчаагүйдээ биш. Тэгж гоёж гангалж байснаас тэр мөнгөө охиныхоо боловсролд хөрөнгө оруулалт хийсэн дээр гэж бодоод ном авч өгөх эсвэл төгөлдөр хуур англи хэлний дугуйланд явуулах зэрэг сургалтанд суулгахыг боддогдоо.

Anonymous said...

Ямар ч юмыг хэмжээнд л байлгах нь хамгийн чухал байх.

Anonymous said...

Ашгүй дээ. Адилхан хүн бас байдаг юм байна. Би бас яг ийм юм байна, минималист гэдгээ одоо л мэдлээ. Эрээн алаг хувцас өмсч чаддаггүй юм. 1 юмуу 2 л өнгөтэй хувцас өмсөнө. Хамаг хувцсаа хараад гайхаж билээ, дандаа цулгуй байсаан. Хумсаа буддаггүй, крем пудр түрхэж чаддаггүй, нүдээ хааяа теньдэнэ. Ээмэг зүүлт бараг байхгүй. Авуул бүүр үнэтэйг л авна, хоёрын хооронд хямд юм зүүхгүй гэж боддог. Тэгээд их үнэтэй ээмэг зүүлт авч байхаар хүүхдийн төлбөрийг төлье гэж бодсоор байгаад л өөртөө юм авдаггүй юмоо.