Wednesday, June 18, 2014

Ойрын сонин сайхан

Ажил гээд гүйсээр байтал 2 хүүхдээ агаарт гаргах гэдэг том ажил хоцрох гээд байх юм. Зуны 3 сардаа л агаарт гарч уушгиа цэвэрлэж, өвлийнхөө хүчилтөрөгчийг нөөцөлж авахгүй бол тэр их утааны саруудыг давна гэдэг хэцүү шүү дээ.
Найрамдлын захиалгаас хоцорчихсон. Онлайнаар зардаг болчихсон юм байна. Нээгдээд 30 минут дотор л бүх ээлжийнх нь бүх эрхийн бичгүүд нь дуусчихсан гэж байна. Тэгээд бусад зуслангууд бол 70,000-100,000 төгрөгийн хооронд байдаг юм байна. Харин хувийн зуслангууд бол 250,000-380,000 хооронд байна. Англи хэлний, спортын, оюун ухааны яадаг яадаг гээд зуслангууд байна. Гэхдээ арай л үнэтэй юмаа. 2 хүүхэд тэгээд 500,000-760,000 төгрөгөөр явах юмуу даа. Ганц хүүхэд бол яая гэхсэн, 2-р үржүүлэхээр чанга болчихоод байна. Та нар мэддэг аятайхан зуслан байвал хэлээрэй.
Ойрд хамаатны найз нөхдийн гээд олон гэр бүлд шинэ хүн нэмэгдэж байнаа. Энд тэндгүй л бөөн нярай, нялх, дөнгөж сууж байгаа, мөлхөж байгаа, хөлд орж байгаа бэйбинүүд байна.

Лагерь гарах гэхээр өдөрт 2 хүүхэд хараад өгчих хүн олдохгүй байгаа. Ээж аав завгүй, дүү нар ажилтай, эмээ өвөө өөрсдийгөө яая гэж байж юун хүүхэд харах гэх мэт. Тэгээд өдөрт 2 хүүхдээ гэрт нь цоожлоод ажилдаа яваад өдрийн цайны цагаар буцаж ирж хоол хийж өгч 3уулаа идчихээд эргээд ажил руугаа, тэгээд орой тараад ирнэ. 5 дахийн орой лагерь луугаа хөнжил пүүгээгээ чирээд очиж 2 хоночихоод бүтэн сайны орой хотын гэртээ буцаж ирнэ. Гэдэг ажил амьдралын хуваарьтай байгаа ойрд. Чингис зочид буудлаас ТИС хүртэлх зам хаачихсан болохоор 100 айл, төв зам 2 аймаар ачаалалтай, замын бөглөрөө гэж ёстой аймшигтай л байна. Энэ дундуур цайны цагаар нааш цааш явах хэцүү л юм. Лагерь луу өглөө оройд бас түгжрээтэй байгаа сурагтай байна лээ. За тэгээд УБ-д түгжрээгүй зам гэж ч алга дөө. Хувь тавилантайгаа л эвлэрэхээс хэхэ.
Ажлын сонин сайхан гэвэл, ойрд зуны slow down болоод зарим хүмүүсийн ажил их л багасаад хөнгөрөөд сайхан байгаа бололтой, гэтэл минийх л яг хэвээрээ. Хариуцлагатай албан тушаал гэдэг чинь бас их бодолтой байхгүй бол хариуцлагатай л ажил байдаг юм байна. Жишээ нь, гарын үсэг зурахдаа юун дээр зурж байгаагаа сайн харж байх, хэлж байгаа үг чинь зөвхөн чамайг биш танай байгууллагыг төлөөлж байгаа шүү гэдгийг санаж байх гэх мэт хэхэ. Шинэ шинэ ажил санаачилж, үйл ажиллагааны зарчим нэвтрүүлж талархал хүлээж байгаа, ямар ч ойлгомжгүй, хэн хариуцах нь тодорхойгүй бие бие рүүгээ чихсэн ажлуудыг бүгдийг нь хамж аваад нэг голдрил цогц ойлголтонд оруулж байна, шийдэж чадахгүй байсан асуудлуудыг араас нь уйгагүй хөөцөлдөж эцсийг нь үзэж байна гэх мэт. Ямар сайндаа намайг "Troubleshooter" гэж хочилж байхав дээ хэхэ.
Ойрд дэлхийн аварга эхэлчихсэн чинь нойргүй хонох шаардлага бас нэмж гарч ирээд ачаалал нэмэгдэж байна шүү. Ганц нэг шөнийн тоглолт үзээд маргааш нь чухал хурлаасаа хоцорч нам унтаад хаширсан. Одоо ажлын өдрийн шөнө тоглолт үзэхгүй ээ.
Нөгөө төлөвлөгөөт бичих юмнуудаа бичнэ ээ, заримаас нь draft-лаад хадгалаад л яваад байгаа. Ойрд бас ажлын хажуугаар нэг судалгаа хийх гээд гэртээ хүртэл ажиллаад зав муухан л байна. Сүүлдээ бүр компьютер харахаар дотор муухайрдаг болж байна шүү. Гэснээс энэ хүүхдүүд ipad, psp, computer, smartphone эд нарт аймшигтай донтож байнаа. Өглөөд явахдаа бүгдийг нь нуухыг нь нуугаад авч явахыг нь яваад, нөхөр бид хоёр бүр яахаа мэдэхээ болилоо. Миний энэ муу Mac-ыг хүртэл асаагаад нэт орж facebook-дээд тоглоом тоглоод байх юм. Тэгээд бүр аргаа ядаад энийгээ хүртэл ажил руугаа чирээд явдаг боллоо. Манай ажлынхан юу ч гэж боддог юм бүү мэд, энэ нэг хэнхэг юм ажлын рс байхад хувийн рс-гээ авчраад л гэж боддог байх даа.

2 comments:

Anonymous said...

Yamartai ch ajil amidraliin balance-aa barij bgaad bayar hurgeye! Bi bol neg medehed ali negiig ni orhigduulchihsan bdagiin. Tgd l genet -Huuee odoo teriigee hiihgui bol bolohoo bailaa gd l.

Gavaa Lkhava said...

amjilt nzaa! buhniig amjuulah ymaa.

Bi chamaas ih ulger duurial awdag shuu, Ar ger ajiliig amjuulaad bdg blhr. Bi ch bas ohinoo avchirsn amjuulah gd uzej tarj bna, boldog l ym bna hehe :)