Thursday, July 3, 2014

Гадаад төрхөнд татагдах сэтгэлзүй

Ийм нэг маш сонирхолтой судалгаа байхаар нь нааш нь аваад ирлээ. Хөөрхий эрчүүдийг сайхан бүсгүй рүү харц шидлээ гэж зэмлэх хэрэггүй байх нь байна шүү. Цаадуулын чинь генэнд нь ийм юм суучихсан байдаг болохоор өөрсдөө ч мэдэлгүй харчихаад байдаг байх нь кк. Бид ч бас өөрсдөө ч мэдэлгүй цаанаасаа л туръя гэж бодогдоод байдаг байх нь.


by memory-road
Эрчүүд эмэгтэйчүүдийн биений талаар эмэгтэйчүүд өөрсдөө мэдэхгүй зүйлийг “мэддэг”
Уран барималчид тэднийг урладаг. Яруу найрагчид тэднийг магтан дуулдаг. Жирийн эрчүүд ч тэднийг дээдэлдэг. Тооцоогоор америк эрчүүд жилд элсэн цаг шиг галбиртай буюу нарийн бэлхүүс, том таазтай бүсгүйчүүдийг харах гэж  3 тэрбум долларыг зардаг нь тогтоогджээ.
Сэтгэл судлаач Девендра Сингхийн 20 жилийн турш хийсэн судалгаагаар эрчүүд бэлхүүсний харьцаа нь таазныхаа 60-70 хувьтай адил хэмжээтэй бүсгүйчүүдийг хамгийн дур булаам гэж үздэгийг тогтоосон байна. Үүнтэй адил зуу гаруй судалгаагаар дэлхийн өнцөг булан бүрийн эрчүүд, бүр орчин үеийн мэдээллийн хэрэгслээс хол, тусгаарлагдсан бүлэг аймгуудын эрчүүд ч адилхан фигурт дуртай байдаг гэжээ. Сингх болон когнитив мэдрэл судлаач Стивен Платекийн тогтоосноор фигур сайтай бүсгүйчүүдийг ширтэхэд кокайн, геройн хэрэглэхэд идэвхждэгтэй адил хэсэг эрчүүдийн тархинд идэвхжин,  дотоод урамшууллан систем ажилладаг байна. 
Playboy гэх мэт сэтгүүлд мөнгө төлөн байж хардаг эдгээр бүсгүйчүүдийн галбир хувьслын нөлөөгөөр олон мянган жилийн явцад тогтсон аж. Яагаад ийм галбирт дуртай байдаг нь эрэгтэй хүний тархинд далд суусан байдаг. Том таазтай бүсгүйчүүдийг хүүхэд төрүүлөх чадвар сайтай гэж эрэгтэй хүн хардаг.
Гэхдээ яагаад эмэгтэй хүний элсэн цаг шиг галбир эх хүний чадвартай нь холбогдох юм бэ? Хариултыг нь нэг үгээр хэлвэл өөх тос. Гэхдээ ердийн нэг өөх тос биш ээ.

Эрчүүдийн өөрсдөө ч “мэддэг” гэдгээ мэддэггүй зүйл

Playboy сэтгүүл дээр гардаг бүсгүйчүүдийг playmate гэдэг. Тэгвэл дундаж playmate эсвэл насанд хүрэгчдэд зориулсан киноны одод 167 см өндөр, 52 кг жинтэй буюу Биеийн жингийн индекс (БЖИ) нь 18.5 байдаг. Тэдний цээж, бэлхүүс, таазны харьцаа дунджаар 89-58-89 байдаг буюу бэлхүүс нь таазных нь 66 хувьтай тэнцүү хэмжээтэй гэсэн үг. Харин америкийн их сургуулийн дундаж оюутны бэлхүүс таазныхаа 75 хувьтай адил байдаг. Playmate-ийн тааз ижил БЖИ-тэй оюутан бүсгүйчүүдийнхтэй адил, өндөр нь 53%-р илүү ч бэлхүүс нь 3 инчээр нарийн байдаг аж. Иймд эрчүүд дунджаас өндөр, харьцангуй бага БЖИ-тэйгээ харьцуулахад хэвийн хэмжээтэй таазтай, маш нарийн бэлхүүстэй эмэгтэйчүүдэд дуртай байдаг юм байна.

Ер бусын нарийн бэлхүүс нь Playmate-үүдийг маш галбирлаг харагдуулдаг биеийн цор ганц хэсэг байх нь. Бусад хэсгүүд нь харьцангуй хэвийн хэмжээтэй буюу өөхөн давхарга сайтай хөл, таазтай байдаг. Туранхай эмэгтэй ч хөл, таазныхаа хэсэгт гайхмаар их өөх агуулж байдаг буюу биеийн жингийнх нь ойролцоогоор гуравны нэгийг эзэлдэг байна. Тэр хэсэгт байгаа өөхийг эрчүүд шагшдаг. Барууны бус 54 омгийн бүлгүүдийг судлахад бараг бүгд тарган хөл, таазтай эмэгтэйчүүдэд дуртай байсан байна.

Эмэгтэй хүний биедээ агуулдаг нийт өөх тос нь бусад амьтдаас 7 дахин их, эрчүүдээс бүр ч их байдаг! Ичих гэж байгаа баавгай, хоолгүйгээр наргүй зун өнгөрөөх оцон шувуу, арктикийн усанд сэлж буй халим л ердийн, эрүүл, залуу гуалиг эмэгтэйтэй ойролцоо өөхний агууламж биедээ нөөсөн байдаг байна. Тэгвэл яагаад эмэгтэй хүн тааз, хөл, өгзгөндөө ийм их өөх тос агуулахаар зохицсон байдаг юм бол?
Нэг таамаг нь биеийн тэр хэсэгт агуулагдсан өөх тос хамгаалагдсан, биеийн жингийн өөрчлөлтөд өртдөггүй байна. Зөвхөн жирэмсний сүүлийн хэдэн сард болон хүүхэд асрахдаа л эмэгтэй хүн доод биений өөхөө задалж эхлэн, хурдацтай өсч буй нярайд онцгойлон зориулдаг байна. Тэр хэсэгт хадгалагдсан ямар нэг зүйл хүүхдэд маш чухал байдаг.

Эх хүмүүс амьтдаас 7 дахин их өөх тос биедээ агуулдагтай адил хүний хүүхдэд мөн бусад амьтдаас долоо дахин том биеийн хэсэг байдаг – эхний хоёр жилд хамгийн хурдацтай хөгждөг тархи. Уснаас бусдаар хүний тархины дийлэх нь өөхнөөс бүрдэх ба төрөл бүрийн өөх тосыг агуулдаг: DHA (докозагексаеновийн хүчил) хэмээх омега-3 өөх тос. Бид омега-3 өөх тосыг үйлдвэрлэж чадахгүй, үүнийг идсэн зүйлээсээ гаргаж авдаг ба эмэгтэйчүүд DHA өөх тосоо эрчүүдийн дуртай тааз, хөлөнд хадгалах хандлагатай байдаг аж.

DHA нь ялангуяа мэдээлэл дамжуулахад оролцдог мэдрэлийн эсийн мембранд агуулагддаг ба хурдацтай томрох тархиа тэжээхэд хүүхдэд маш их хэмжээний DHA өөх тосны хэрэгцээ байдаг бөгөөд эх нь үүнийг өдөр тутмын хоолноосоо хангалттай өгч чадахгүй юм. Эхийн сүүн дэх DHA өөх тосны ихэнх нь эмэгтэй хүний биеийн доод хэсэгтээ агуулсан өөх тосноос гардаг. Гэсэн хэдий ч эхийн өөх тосны хангамжинд хязгаар гэж бий, учир нь энэ нь хүүхэд бүрийн тоогоор багасдаг. Эмэгтэй хүний DHA өөх тосны түвшин эхний хүүхдэд хамгийн өндөр байх учир анхны хүүхэд бусад дүү нараасаа илүү ухаантай байдаг шалтгаан нь байж болох юм.
Эрэгтэй тархины бидэнд хэлж буй тэгэхээр энэ байх нь. Эмэгтэй хүний галбир түүний DHA өөх тосны хангамжийг илтгэх бөгөөд элсэн цаг шиг галбиртай эмэгтэйчүүдэд DHA өөх тос илүү байдаг нь судалгаагаар ч тогтоогдсон юм. DHA өөх тос тархины үйл ажиллагаанд сайн учир тэдгээр галбирлаг эмэгтэйчүүд ухаантай хүүхэдтэй болох магадлал их, мөн өөрсдөө ч ухаалаг байдаг байна.

Өөр нэгэн судалгаагаар, орлогоос үл хамааран эхийн сүү нь DHA өөх тос ихтэй орны хүүхдүүд олон улсын шалгалтуудад дээгүүрт ордогийг тогтоосон юм. Америк хүүхдүүд 64 орноос 31-т бичигдсэн байна. Хамгийн өндөр оноотой хүүхдүүд омега-3 өөх тосны хэрэглээ өндөртэй Япон, Хонг Конг, Сингапур гэх орноос гаралтай байсан ба эмэгтэйчүүд нь туранхай, элсэн цаг шиг галбиртай юм. Япон эмэгтэйчүүдийн цусан дахь DHA америк эмэгтэйчүүдийнхээс дөрөв дахин их ба хүүхдүүд нь өндөр оноо авдаг, таргалалтын түвшин доогуур байдаг.

Эмэгтэй хүний тааз нь омега-3 өөх тосных нь агууламжийг илтгэх бол бэлхүүс нь бүр ч мэдээлэл агуулдаг байна. Омега-3 ихтэй байхаас гадна нарийн бэлхүүстэй бүсгүйчүүд урьд нь (эсвэл саяхан) хүүхэд төрүүлсэн байх магадлал бага, иймд хүүхэд төрүүлэх потенциаль нь өндөр байна. Тэдний төрөхийн хүндрэлээр нас барах магадлал бага байдаг. DHA өөх тосоор хангах ёстой том тархийг эхийн умайгаар багтаана гэдэг хэцүү. БЖИ өндөртэй, бэлхүүс хэсгээрээ тарган эмэгтэйчүүдийн анхны хүүхэд төрүүлэхэд хэтэрхий том, хагалгааны аргаар л төрүүлэхгүй бол эх, хүүхэд хоёрт аюултай байдаг ба арван эмэгтэйн нэг нь эх бариулж чадалгүй нас барж байна. Намхан эмэгтэйчүүдэд энэ асуудал тохиолдол магадлал мөн бий. Учир нь дотоод эрхтнүүдээ багтаах зай багатай учир өргөн бэлхүүстэй байх хандлагатай байдаг. Playmate-үүд шиг өндөр эмэгтэйчүүдэд нарийн бэлхүүстэй байх илүү хялбар бөгөөд хүүхэд төрүүлэхэд ч мөн илүү хялбар байдаг байна.

Нарийн бэлхүүстэй байх нь ийм олон ашигтай байдаг аж. Эрэгтэйчүүд өөрсдөө ч яагаад ийм биеийн галбирт дуртайгаа мэддэггүй ба хүүхэд төрүүлэх чадамжийг нь олж харах нь генэнд нь суусан байдаг бололтой.

Ц.Цэрэндолгор
 

4 comments:

Keesh said...

Сонирхолтой юм байна

mongolbusgui said...

Yostoi sonsoogui zuil bna, bi belhuus, taaznii uuhiig turuhtei l holboj oilgodog bsnaas, urgun belhuustei hun turuhud hundreltei bdg gej bodoj bsngui shuu.

Tugsuh duhuud targalaad bgaa n DHA-tai holbootoi bsn bna shde :P

mongolbusgui said...

zavugi bj blog erguuleed l bolii gej uurtuu mun ch olon helj bna daa

номин said...

хэхэ том хөхөнд дурладаг нь ч адилхан шалтгаантай гэж боддог. Том хөхтэй байна гэдэг нь автоматаар сүү сайтай буюу хүүхдээ сайн хооллож чадна гэдэг мессеж илгээдэг байх.