Tuesday, December 11, 2012

Сонин сайхан

Монгол мэдээ уншихаа больдог юм билүү. Маргааш чухал хуралтай байж энэ гайтай хөөтэй мэдээ уншсанаас болоод хамаг сэтгэл санаа үймрээд анхаарал төвлөрөхөө болиод пресентациа бичиж чадахаа байчлаа.
Ойрд их завгүй байлаа. Семестер дундаа орох гээд багш намайг зүгээр л чангалж байна дөө. Долоо хоног болгон ямар нэг байдлаар пресентаци тавих болгож хаячаад байх юм. Сониноос манай лабд шинээр филиппин охин ирсэн гэж хэлж байлуу? Тэр маань өөр department руу шилжиж байгаа шүү дээ. Манай лабын судалгааны ажлыг огтоосоо ойлгохгүй байна би бол sustainable environment талын л юм хийвэл таарах хүн гээд явах гэж байгаа. Судалгаа хийх сонирхолтой сэдэв нь ч e-waste буюу электрон хог хаягдал юм билээ. Гэтэл манайх чинь тэрнээс нь тээээээс өөр микробиологи болохоор халаад өмсөөд лабораторид туршилт хийдэг болоод явчиж байгаа юм л даа. Сая бас докторын дунд шатны хамгаалалтанд сууж үзлээ. Тэгсэн бас л нэг уламжлалт үзэгдэл давтагдах нь харагдав. Бусад лабын оюутнуудын судалгааны ажлыг бүх хүн ойлгоод байдаг харин манай лабын судалгааг зөвхөн манай багш тэнхмийн эрхлэгч 2 л ойлгодог. Би анх яг л энэ филиппин охин шиг юу ч мэдэхгүй амьтан орж ирж байлаа, харин одоо л нэг зүг чигээ ялгадаг болоод байгаан гээд байхгүй юу. Профессоруудыг юм асуухаар индэр дээр зогсож байгаа оюутны өмнөөс би чичирч өглөө шд.
Өөр чинь сонин сайхан юу боллоо. Охин нээрэн сургуулийнхаа марафонд оролцоод өнгөрсөн жил 60 хүүхдээс 58-д орж байсан амжилтаа энэ жил 60 хүүхдээс 30-д орж эрс ахиулсан. Марафонд орох өдөр нь бороотой болохоор маргааш нь болж хойшлогдохгүй юу. Тэгээд би өглөө болгон хоолоо идсэн халуун нь тэд байна марафонд орохыг зөвшөөрнө гэдэг картыг нь гарын үсгээ зурж тамгаа даралгүй явуулчихсан юм. Урьдных нь 20 өдрийг хориуланг нь бөглөөд явуулж байсан юм. Тэгсэн чинь л сургуулиас нь 4, 5 залгаад багш нь ч залгаад сүйд ээ. Яачив аа л гэж бодож байгаа юм чинь. "Та картан дээр нь тамгаа дараагүй байна, танай охиныг марафонд оруулж болох юмуу?" гэж асуух гэж өчнөөн залгасан байвал яах уу? Арай дэндүү хариуцлагатай хүмүүс шүү дээ.
Манай хоёр бас аквариумтай загас авсан. Өнөө манай найзын авчирч өгдөг яст мэлхий нь хоол идэхгүй байсаар байгаад үхчихсэн чинь манай хоёр сэтгэл санаагаар унаад бараг дагаад явчих шахаад, аргаа барсан аав нь өөрийнхөө мэддэг арчилж чаддаг амьтан авч өгсөн юм. Үхсэн яст мэлхийгээ гарч оршуулах юм болов оо. Их л удаан дуугүй хувцсаа өмсөцгөөгөөд байн байн үхсэн нь үнэн юмуу гэж асууцгаагаад тэгэж тэгэж гарцгааснаа хавь ойрын хамаг найзуудаа сааданд дуудаж бүгд өөр өөрсдийн мэддэг аргаараа үнэхээр үхсэн эсэхийг нь шалгаж үзэцгээгээд, тэгээд эцэст нь булчихаад орж ирсэн. Сэтгэл санаанд нь тун хүндээр тусаад байгаа учраас хайртай яст мэлхийг нь дурсахыг хориглосон. Манай хүү өвдсөн амьтныг эмчилдэг хүн болно гэдэг зорилгоо улам батжуулж харин охин дахиж амьтан тэжээхээсээ өмнө нухацтай боддог болно гэсэн. Одоо манай хоёр гэрийн хажуугийн номын сангаас янз бүрийн гэрийн тэжээмэл амьтдыг яаж тэжээх тухай номнууд авч уншаад л байгаа.

8 comments:

Nogoohon said...

Би нээрэн хэдэн мэдлэгийн чанартай пост бэлдээд л хадгалаад байгаа. Бичиж гүйцээгээд оруулнаа. Дуусгаж амжихгүй байна.

Naraa said...

za ter medlegiin chanartai postiig chin ih huleej bgaa shuu.

Robot mexatronok, Evt shaazgai buga barina gedeg 2 blog bas mergejliin post oruuldag. Unshihad unen uramtai shuu.

Microbiology geheer chin bas ih sonirholtoi sanagdaad bdag um. Hurdan ter postoosoo oruulaarai.

Aamregled said...

нараа ч сайхан мэдээ оруулдым шү ..
сайн байнашт хүүхдүүд чинь

Aamregled said...

нээрээ гоё гоё уншчихмаар ямар бологууд байдын болоо би бас нээх ухдаггүй болохоор мэддэггүйшт

Гэгээн Саран said...

монгол мэдээнүүд биштий унш өө, гэгээтэй юм бараг байхгүй. би монголд байгаан байж л бараг мэдээ үзэхгүй, мэдээ уншихгүй амьдарпаг болоод байгаа. ертөнцөөс тасарчихсан гэж шоолуулаад л, шоолуулсан ч муу муухай юм үзэж сонсохгүй сайхан л байна

Gerlee said...

tanaih chibad baidaguu. chibad amidardag bol yamar nertei gazar. bi bas nuhur huuhedteigee chibad amidardag yumaa.

zz said...

xuuxduuded bagaas ni amitan tejeelgeh n bs yag ene tal dr heregtei bdg gsn..amitan n uhehed bs iim uxel gj bdin bn gj oilgodog gsn.

mongolbusgui said...


Bi ch bas medee unshdaggui shdee, unshihaa boliod heden jil bolj bainaa. Urid n eh ornii tuhai medee uzehgui bol bolohgui gd idevhitei udur bur unshdag bsn, suuldee buhimdahiin nemer gd uzehee bolisoon. sardaa neg uzchihed l bolno gej zuvlumuur baina daa :)