Monday, December 10, 2012

Асар их хэмжээний мөнгөтэй болвол юу хийх вэ?

Сугалаанд хождог ч юмуу олдог ч юмуу асар их хэмжээний мөнгөтэй болвол би лав өнчин гэр орноосоо дайжсан гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг хүүхдүүдийг цуглуулж том асрамжийн газар сайхан сургууль цэцэрлэг байгуулна гэж боддог юм. Ганц ч гэсэн хүүхэд сайхан орчинд сэтгэл санаа амгалан өсч сайн боловсрол эзэмшиг. Бас гадаад дотоодод эмчлүүлэх гээд төлбөрөө дийлэхгүй байгаа бүх хүүхдийн төлбөрийг төлж өгнө.
3 жилийн өмнө Бадамлянхуа асрамжийн газар, Сансарын өнчин хүүхдийн цэцэрлэг, Кино үйлдвэрийн тэнд байдаг бас нэг асрамжийн газраар очсон юм. Жаахаан юм өгөх гэж очсон юм л даа. Сүүлийн 2-т нь бол хүүхдүүдтэй нь нэг их харьцаж чадаагүй, хүмүүс нь ч хүүхдүүдэд нь хамаагүй хүрэхийг нэг их таашаадаггүй санагдсан. Харин Бадамлянхуад би тэр хүүхдүүдтэй тоглож нэг хэсэг хугацаанд хамт байсан юм. Их өрөвдмөөр. Хүн харангуутаа л ойртох гээд л юм ярих гээд л дотносох гээд л. Нэг л өрөвдмөөр харцаар хараад л. Би хэд хэдэн хүүхдийг өвөр дээрээ тэвэрч бүүвэйлээд бүүр хайр хүрээд чанга гэгч нь ч тэвэрч үнсэж билээ. Зөвхөн ээж нь л хүүхдээ үнэн сэтгэлээсээ тэвэрч үнсдэг шиг тийм сэтгэлээр чанга гэгч нь тэвэрч үнссэн. Явахдаа уйлаад л хүүхдүүдийг харахгүйг хичээгээд гарсан даа.
Манайд байдаг ихэнх асрамжийн газрууд дандаа гадаад хүн байгуулсан байдаг юм билээ. Бас нэг удаа охиноо балетын курсээс нь авах гээд очсон чинь нэг гадаад хүүхэн баахан монгол бас нэг гадаад хүүхэд дагуулчихсан бүх охидыг нь дотогшоо балетын хичээлд нь оруулаад өөрөө хөвгүүдтэй нь хүлээгээд сууж байсан. Яах аргагүй нэг гэрт амьдардаг хүүхдүүд байсан, бүгд англиар ярьж байсан, өмссөн зүүсэн нь цэвэр цэмцгэр, нүд нь цаанаа л баяр жаргалтай гялалзаж байсан. Тэр гадаад эмэгтэйн өмнө би их ичсээн.

4 comments:

Piglet said...

Би бол өдөр өнжүүлэх байгуулна, хичээлээ тараад ирээд тоглоод, гэрийн даалгавраа хийгээд, бага зэргийн зууш идээд орой аав ээжийгээ ажилаасаа тарж иртэл байж байдаг. Тэгэхгүй бол манайхан хүүхдээ тарахад очиж авна гээд ажлын дундуур гарна, тэрийг нь хорих хэцүү байх хэцүү. Ингэж л залуу аав ээжийг дэмжиж юм л бол өвөө эмээ ах эгч нарыг дайчлахгүй байхад чиглэсэн арга хэмжээ авна. мэдээж бие дааж гэртээ харьж чаддаг болтол буюу бага сургуулийхан хамрагдана. Бас бага сургуульд сурдаг л бол баян ядуу өнчин гэлтгүй хамрагах эрхтэй.

Aamregled said...

хн харин тиймээ ..
би байсан бол асрамжийн газаргэж тийм хөндий хүйтэн газар байгуулж байхаар эцэг эхийг нь хөгжүүлнэ дээ

alice said...

Bi tiim gazar ochixoosoo aidag, setgel uragdaad, xezee ch edgexeergyi xundyyr bolox met sanagdaad bdag yum. Xayaa neg ochixoos uuriig xiij chadaxgyi, ochloo gexed tedniig yldeegeed l butsax ni ynen, tgd yldexdee xarax xartsiig ni bodoxoos l ix xetsyy sanagddag. Uuriiguu shanalax vii gej aisan xynii xuvia xicheesen zan bx l daa, gexdee l ynexeer xych muxus sanagdaad bdag yum aa. Xarin zoriglood xandiviin ajil xiij bgaa xymyystee bol bolonjooroo tusaldag. Uuruu ochij chadaxgyi bgaagaa l jaaxan ch gsn tsairuulax geed l. Gexdee magadgyi ee, xojmiin neg udur neeree l gaigyixen mungutei bolchixood ilyy ixeer tuslaad yavax ch yum bilyy.
Pigletiin sanaa ch bas l zuv shyy.

Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.