Monday, November 28, 2011

Үргэлжлэл

Та бүхэндээ ийм дэмий балай муу мэдээ бичсэндээ эхлээд машид гэмшиж буйгаа илэрхийлээд хүлцэл өчиж байгааг минь хүлээж аваарай. Одоо нэгэнт эхлүүлчихсэн болохоор дуусгая даа. 

...Нэг их сайхан шаргал өвс халиурсан намрын шар талаар гараа алдлаад л гүйгээд байна, тэгснээ шувуу болоод нисчихлээ гэж зүүдэлж байтал "Wake up. Don't worry. Everything has done" гэж эмэгтэй хүн мөрөнд хүрэхэд сэрэв. Мэс заслын хувцастай эмч сувилагч нар нааш цааш явахыг хараад "Өө нээрэн би чинь хагалгаанд орж байсан шүү дээ" гэж бодтол нүдээ сайн нээж болдоггүй. Наркоз бүрэн гараагүй байгаа бололтой, хүмүүсийн ярихыг сайн сонсоод байгаа мөртлөө өөрөө юм дуугарах нь байтугай нүдээ гүйцэд нээж харж чадахгүй дөнгөж сүүмэлзэх төдий л харж байв. Хэдэн хүмүүс намайг сэвхийтэл хагалгааны орон дээрээс өргөөд насилк дээр тавьчихав. Түрж явсаар хагалгааны өрөөнөөс гарч ирсэн бололтой манай 3-ын шуугилдах сонсогдоод явчихлаа. "Хайраа зүгээр үү, намайг сонсож байна уу? Ээж ээ, над руу хар л даа, ээж ээ юм дуугараач дээ" гэх өнөө 3-ынхаа дууг сонсоод санааг нь амраачих юмсан гэж л бодогдож байв. Лифт рүү орчих шиг боллоо. Гараа арай гэж өргөөд ОК гэдэг тэмдэг үзүүлбэл "Зүгээр гэж байна, ээж зүгээр гэж байна. Харин тийм байна аав нь харлаа" гэхийг сонсоод жаал санаа амарлаа. Үүнээс хойш их хурдан сэргэсэн. 
Намайг 4 ортой, ор болгоныг хөшгөөр тусгаарласан тохилог гээчийн өрөөнд оруулж ирээд 3 сувилагч хүүхэн сэвхийтэл өргөөд орон дээр тавьчихлаа. Манай 3 хажууд цуг байцгааж байна. Ар гэрийнхнийг нь гадуур хувцастай энээ тэрээ гэж огт хөөж туудаггүй юм байна. Одоо би бүүр сэргээд хэвийн байдалдаа оров. Дахиад дусал залгаад халуун, даралт, бас зүрхний цохилт л үзээд байх шиг байгаан хуруунд нэг юм хавчиж үзүүрт нь байх даралтны аппарат шиг юмаар нэг юм үзчихээд сувилагч нар яваад өгөв. Манай хүн миний гарыг атгаад баахан сууж 2 хүүхэд маань эхлээд намайг тас ширтчихсэн зүгээр эсэхэд итгэж ядаад байх шиг байснаа сүүлдээ хоорондоо тоглож ор тойрч хөөцөлдөөд дуу шуу нь чангараад ирлээ хүүхэд л болсон хойно. Аав нь "Чиш энд өөр зөндөө өвчтэй хүмүүс байна шдээ" гэж мянга хэлээд үгэнд орохгүй болохоор коридор луу гаргаж сандал дээр суулгахаас өөр аргагүй боллоо. Бид хэдийг зөндөө шуугилдаж байхад хажуу 3 орон дээр ер хүн байгаа эсэх нь мэдэгдээгүй юм. Гэтэл хөшгөөр тусгаарласан тэр орнууд бүгд хүнтэй байсныг дараа нь мэдсэн шүү. Хүүхдүүд өлсөөд хоол нэхэж эхэлсэн тул аав нь тэднийг авч гарч хооллохоор болоод дагуулаад явав. Харин энэ хооронд намайг халамжлахаар нэг сувилагч ирлээ. "Нараа сан, дайжобу дэсүка? Шугэцү? Пэйн?" гэж асуулт бүрийг биеийн хөдөлгөөнтэй хослуулж асуугаад сүүлд нь "Туарэ?" гэв. "Хая" гэсэнд намайг өргөж босгоод сугадан дуслыг минь түрсээр 00-д хүргэж өгөөд 00-ын үүдэнд хүлээж байгаад гарч ирэнгүүт амралтын ширээ сандалтай хэсэг рүү аваачиж суулгаад буцаж сувилагчийн пост руугаа очоод миний оройн хоолыг авчирч өгөв. Тэгээд автомат машинаас ус цай кофе яаж авахыг зааж өгөөд явав. Тэд нар нь харин үнэгүй юм билээ. /Үнэгүй байхаас ч аргагүй юм билээ, ийм их мөнгө авч байж/ 
Манай гэрийнхэн эргэж орж ирээд орой болтол миний хажууд сууж байгаад бараг 11 болж байхад аргагүйн эрхэнд явцгаав. "За харья даа. Метро ч зогсох нь. Харьж 2 хүүхдээ амраая даа" гээд харанхуйд сүүмийтэл 2 хүүхдээ хөтлөөд явсан муу ханийгаа тэгэхэд ямар их өрөвдөв өө. Унтах гэсэн чинь нойр хүрдэггүй ээ. Ядаж байхад хажуу орны хүүхэн хордлого нь хөдөлсөн бололтой огиод бөөлжөөд эхэлдэг юм. Нөгөө талын орны хүүхэн мэгшээд байгаа юмуу ойр ойрхон нусаа татаад л. Тэгэж тэгэж арай гэж өнөө хүүхэн бөөлжихөө больтол хажуу өрөөнд нярай хүүхэдтэй ээж байгаа бололтой хүүхэд нь уйлаад сэтгэл санаа үймүүлээд. Сонсоод хэвтээд байсан чинь баруун тийшээ харж хэвтэхээр дэрний баруун тал нороод зүүн тийшээ харж хэвтэхээр зүүн тал нороод болдоггүй нулимс  асгараад. Босоод дуслаа түрээд 00 орж жаахан мэгшиж дотроо онгойлгов. Тэгэхэд хаа газрын хар шар цагаан ялгаагүй эмэгтэй хүний зовлон адилхан л байдаг юм байна даа гэж бодогдож байлаа. 
Орж ирээд хэвтэж байхдаа нэг юм ажигласан нь эмнэлгийн өрөөний хаалга нь төмөр хүрээтэй, бас коридорт ханын залгаасууд нь төмөр рамнууд байсныг санав. Газар хөдлөлтөнд тэсвэртэй байхын тулд ингэж хийдэг байх даа. Өвчтөний орны цагаан хэрэглэл ханын обой эд нар нь яг гэрийнх шиг цэцгэн хээтэй цайвар ягаан өнгөтэй, мөн орны хажууд нэг универсал ширээ байсан. Жижигхэн хавтгай телевизортой, компьютер тавьчих зайтай, доороо хөргөгчтэй, шургуулга нь сунаад хоол тавих тавиур болчихдог, хааш хаашаа 50 см хэмжээтэй хүний дайны өндөртэй хэрнээ хэрэгтэй бүх зүйлийг багтаасан байсан. Орны толгой дээр гэрэл, амьсгалын аппаратны залгуур хананаасаа гараад ирчихсэн, мөн миний нэрийг катаганагаар бичээд нэр хийдэг хэсэгт нь хийчихсэн. Бас ямар нэг хэрэг болвол сувилагчийг дууддаг дардаг товчлуур бүхий хүүхдийн дээсний бариул шиг хэлбэртэй emergency tool байх. Түүнийгээ хэрэг болвол дараарай гэж хэдэн ч удаа хэлсэн бэ бүү мэд эд нар. Манай эмнэлэгт ийм зүйл байдаг болов уу? Хөөрхий муу аав минь 1-р эмнэлэгт хэвтэж байхад нь очиход, уг нь хамгийн люкс гээд байгаа өрөө нь мөртлөө  том саарал баллонтой хүчилтөрөгч оруулж ирээд орных нь хажууд тавьчихсан үйлдвэр шиг их муухай харагдаж байж билээ. Тэгээд аавын маань бие муудахад хажуу орных нь хүн нь коридороор нэг орилж хашгирч гүйж эмч сувилагч нарыг нь дуудсан гэж байгаа юм. 
Хэдэн цагт ч унтсан юм бүү мэд өглөө болчихож. Өнөө англи хэлтэй эмч нэг сувилагчтай цуг хүрч ирээд намайг аваад явлаа. Эхогоор харж үзлэг хийгээд "Бүх юм зүгээр байна. Гэртээ харьж болно. Нөхөр чинь хэзээ ирэх вэ?" гэж байна. Тэгээд надад гэртээ гараад барих дэглэм, эргэж ирж үзүүлэх цаг товлосон хуудас, уух эмний танилцуулга болон заавар бүхий цаасан уут гээд баахан цаасыг нэгбүрчлэн орчуулж тайлбарлаж өгөв. Уг нь эд нарыг нь сувилагч нь тайлбарлаж өгдөг юм шиг байгаан. Даанч би япон хэл мэдэхгүй учир бүх үүрэг энэ эмчид оногдсон бололтой. 
Уух эмийг өдөрт тэдэн удаа тэдийд тэдэн ширхэгээр ууна гэсэн заавар бүхий цаасан уутан дотор уг эмний танилцуулга бүхий өнгөт хуудастай нь хийж өгч байгаа юм. Мөн тухайн эмчилгээний дараа барих дэглэм гээд 2 хуудас дүүрэн юм өгсөн. 
Буцаж өрөөндөө ороод жаахан дугхийж байтал сэв хийтэл хөшиг сөхөөд манай 3 ороод ирлээ. Би ч гаръя явъя харья гээд хувцсаа өмсөж гүйгээд. Тэгсэн нэг сувилагч миний нэр бүхий уг эмнэлгийн карт, төлбөрийн хуудас бололтой бөөн хүснэгт ханз бүхий 2 хуудас цаас, баахан жижиг сажиг цаас авчирч өгөөд "1-р давхар" гээд нэг юм хэлээд байна. Бодвол тэнд очоод төлбөрөө хийгээрэй гээд байгаа бололтой. Яанаа төлбөр нь хэд гарсан болоо гээд санаа зовоод байлаа. Өнөө цаасыг нь харахаар учир нь олдохгүй баахан тоо биччихсэн байх юм. Бушуухан 1-р давхарт ресепшн дээр нь очоод төлбөрийн цаасаа өгсөн чинь "37,400 иен" гэдэг юм даа. Эрүүл мэндийн даатгалын картаа үзүүлсэн чинь "Yes, this is 30% of your total payment" гэнээ. Яанаа, даатгалаар 70% хөнгөлөөд хөнгөлөөд энэ шүү дээ. Тэгээд даатгалгүй бол 124,600 иен төлөх байсан болж таарч байгаа юм. Аргагүй ч юмуу даа, төрөхөд 400,000 иен орчим болдог гээ биз дээ.
Ингээд эмнэлгээс гарахдаа ресепшн-ээр нь такси дуудуулаад гэртээ хүргүүлэв. Такси 3500 иен болсон. Ёоо би дахиж эдний үнэтэй таксинд нь суухгүй гээд ам гараад байсан чинь суучихдаг байна шүү. Дахиж элдэв юманд ам гарч байхгүй ээ. 
Гэртээ ирээд дөнгөж хаалгаа түлхүүрдээд зогсож байсан чинь араас хүргэлтийн үйлчилгээний хүн хүрч ирээд "Тереби" гээд нэг юм хэлээд байх юм. Тэгсэн манай ТВ ирж байгаа нь энэ байж л дээ.  

6 comments:

chuups said...

oo tv ni irehees omno iim yum bolsiimuu? yamar aimaar unteim bee? burhan min

Anonymous said...

iim zuil ih evgui shuu. Bi bas 3 udaa iim um bolson, bas l yor ni ijilhen l uil yavts boljee. iim um tohioldsond uneheer ih haramsch bna gedgee l heleh gesen um.

Гуталчин said...

emnelgiin daatgalaa hlgesen n boljee bas hogjiltei orni sn uilchilgee emchilgee avsn blhr sanaa zovohgui bj blh bha ghde gam sn barij biyee hurdan tenhruuleerei.

taxi aimaar unetei bgaaz metrond suusaar bgad mashind sj chdhaa baitsim shg bnle erteed taxid suugaad booljih gd suusanaasaa esen um blsn. bi ng mangaar taxidsan sht kkk odoo hurtel haramsaal bgaan. metro zogsood argaguin erhend suusan daa ternees bish ch

Anonymous said...

ouytan geed yu ch bish 34700 chin garsan bna geed bod. ajil hiideg hun ajil hiideg hunii ger bul ni ajilgui ch bsan chamtai ijil tohioldold 410 000 tolson. dochin man gesen ug. . torolt odoo 40 bhaa bolichson. bur hodoodoo 45 bdimuu gehees odoo bol torohod 480 000 yen- 600 000 yen bna lee. huviinh ni 520 0000 s ehelj bgaa

Anonymous said...

Bas neg talaar unetei nogoo talaar hyamd bainoo zarim gadaadiin ulsad zugeer huruunii hajuud jijig zusch huruu emchilcheed 1200$ nehdeg l yum.

Daarch bolohgui gamaa sain bariarai!!

zz said...

unetei ch yum shg..thdee uil yavts nudend haragdsnaar bol ix service uzuulsn bnaa..bainga orj irj daralt uzeh,,tgd ter xagalgaand ni tim olon emch orj bga bol tee..

xaritsuulahad hyamd bn aa..mgld bol uilchilgee une 2 chn shal oor shuudee..