Monday, November 14, 2011

Сонин сайхан

Манай гэрийнхэн ирчихсэн би гэдэг хүн баярласандаа бархирмаар л байна шүү. Би тэднийгээ орхиж яваад бүтэн сар болчихсон байх юм. Тэгээд тэд маань ирээд аль хэзээний 10 хоночихсон байх юм. Энэ цаг хугацаа нээрээ арай дэндүү хурдан өнгөрөөд байна уу даа. 

Би анх ирээд дасах гэж бөөн юм болсон шиг одоо манайхан бас дасах гэж бөөн юм л болж байна. Манай хүн анх бас дэлгүүр ороод юмны үнийг нь монгол төгрөгөндөө шилжүүлж бодоод нүд ам нь эргэлдээд л дуу алдаад байсан, намайгаа бодвол гадагшаа дотогшоо явж гахай шувууны мах идэж байсан юм болохоор одоо харин хурдан дасан зохицоод хямдхан дэлгүүр мэлгүүр олчихсон ч байх шиг. Би нэг удаа манай гэрээс нилээн урагшаа яваад хямд дэлгүүр байдаг гэнэ гэж хэлчихээд хичээлдээ явчихсан хойгуур 2 хүүхдээ дагуулж яваад өнөө дэлгүүрийг олчихсон баахан юм авчихсан байх юм. Манайхан ирснээс хойш гэрээ нэг сайхан цэгцэлж авлаа, шинээр баахан электрон бараа хамгийн гол нь шинэ ТВ авлаа. Харин даанч алдартай удаан Япон үйлчилгээ маань долоо хоногийн дараа гэрт чинь хүргэж өгнө гэж манай хүнийг дэлгүүрт ухаан алдаж унагаах шахсан. Бүх юм нь тэдэн хоногийн дараа, тэдэн долоо хоногийн дараа гэдэг болохоор би сонсоод нэг их гайхсан ч үгүй. 
Гэрийнхнээ ирснээс хойш би гэдэг хүн нутгийн идээ ундааны бараа харж нэг хэсэгтээ махсаа гарав. Би чинь одоо ганц сарын дотор 4 кг турчихсан байна лээ шдээ. 10 сарын 24нд эрүүл мэндийн үзлэгт орсон юм шинэ оюутнууд. Тэгсэн миний өндөр жинг үзсэн чинь монголоос наашаа гарахаас өмнө үзсэн жингээс 4-өөр бага тоо хэлдэг юм. Итгэхгүй "Энэ миний жин мөн үү?" гэж асуулаа шд. Манай хүн ирсэн эхний хэд хоногтоо миний турж эцэж нүднээс гарсныг л гайхаж шогшроод. Харин одооноос л гайгүй болж өнгө зүс маань засарч эргээд хуучин хэвэндээ орох гэж байгаа юм байхаа. 
Гэрийнхнийхээ ачаа барааг задлаад идэх юмнууд гаргаад хөргөгч рүү хийж байлаа. Тэгсэн баахан сарлагийн зурагтай борц гарч ирээд. Би өөрийн мэдэлгүй "Энэ сайхан амьтадыг гаргаад чанаж идэх юмсан" гэсэн чинь манай хүний нүд нь орой дээрээ гараад "Хүүе ээ, чи минь ингэтлээ махсаа юу?" гэж шогшров. Бас хүүхдүүддээ илжгэн чих авч өглөө. Манай хүн тайлбарлаад л "Энэ илжгэн чих гэдэг жимс. Зөөлхөн нь илүү гоё амттай, энээ тэрээ". Манай хоёр амтархан идэв. Маргааш нь манай хүү "Ааваа, нөгөө гахайн чихнээсээ ганцыг өгчих". 
За нэг иймэрхүү байдалтай амьдрал үргэлжилж байна даа. Манай хоёрт Япон нэг л таалагдахгүй байгаа бололтой, өдөр бүр л нэг юм олж өөлсөн улсууд байна. Тоглоомын талбай нь Солонгосынхоос шал миа тоглоомтой юм л гэнэ, хүмүүс нь их сонин царайтай юм л гэнэ, мэдрэл муутай аймаар хүмүүс их олон тааралдаж байна л гэнэ /тэр ч үнэний ортой шүү, метро зетро энд тэнд явж байхад хачин хачин хүмүүс тааралдаад байдаг юм/, хүмүүс нь муухай хувцасладаг юм байна л гэнэ. Хэхэхэ хүүхдийн нүдээр харахад тэгэж л харагдаж байгаа юм байлгүй. 
Өө нээрээ Япон жоом анх удаа үзсэн. Яг гэрийнхэн ирэхээс 2 хоногийн өмнө аймшигтай том бор хорхой явж байдаг юм даа. Ёоо ёстой айсандаа золтой л өмдөндөө шээсэнгүй. Манай хүн хэлээд байсан л даа, Япон Солонгосын жоом нь ёстой муухай том бас нисдэг, хэрвээ чи харвал битгий айгаарай энээ тэрээ гээд байсан юм. Гэхдээ би арай ч ийм том гэж бодоогүй. Шууд тэр чигээрээ гүйж гарч аптек орж баахан жоомны хорнууд аваад арай л гэрээ дэлбэлсэнгүй. Шүршдэг хороор нь баахан шүршлээ. Тавьдаг хорнуудыг нь энд тэндгүй тавилаа. Хамгийн сүүлд нь нэг утаа гаргадаг сүүпер дүүпер хор хэрэглэв. Кино минон дээр нэг нулимс асгаруулагч утаа цонх монхоор нь шидчихдэг дээ мина шиг. Яг тэр. Өрөө дүүрэн юу ч харагдахгүй утаа болно. Энэ утаанд нь амьд амьтан байж болохгүй, бас даавуун эдлэл ор дэрээ юмаар бүтээж эсвэл гаргаж тавина. Ганц ч үхсэн жоом олоогүй, бас түүнээс хойш дахиж хараагүй л байна. Нэг хэсэгтээ харахгүй л гэж найдахаас. Ёоо Гилийн хатан эгч энэ аймаар амьтан хааяа орон дотор нь явж байдаг байсан гэснийг бодсон чинь нурууны хамаг үс босоод байх юм. Би таавчиктай хөлөөрөө дээр нь гишгээд ч бяцалж алж дийлэхээргүй юм билээ ккк.     

10 comments:

quarelle said...

sainuu bi japan ochij uzeegui bagaaldaa. gehdee uznee geed tolovloson bgaa,blog chin taalagdlaa,mani meted hergtei medeelluud bn shuu my blogoor zochlooroi

Dosu said...

ter tom nuhurch gadnaasl orj irsen bhda aimar baliar te yoooooooooo
suuliin ueiinh ni aimar bie ni siajraad hor tsatsaad bhad uhhee baisan geed neg japan ohin ineeged yariad bsan

Anonymous said...

болждээ,та хэд маань халуун ам бүлээрээ жаргалтай байвал,

мгл-н хилээр тэгээд борц,махан бүтээгдэхүүн авч гарч болжийн гэн үү Нараа,нөхрөөсөө асуугаад өгөөч.Хэд хоногоос гадагшаа явах санаатай.


Мандухай

ari said...

Еээээээ бурхааан над шиг жоомноос сүнс зайлдаг хүн бол будаа. Монгол жоомоо алж чадахгүй байхда. Хшш чинь юун хөөрхөний гахайн чих үү кккккккк. Манай нэг дүү тоорийн нэг налчгар төрлийн жимсийг нь хараад хооо хошногон жимс гэжийж билээ

Anonymous said...

Utaatai horoo tsatsaad ter doroo gereesee garch dor hayaj 2 tsag bolood oroo biz dee. Zaavar maavariig ni sain barihgui bol bolkuu sh dee.
ANh yapon tegj sanagdanaa, huuhduudee avaad Odaibagiin Mirai shinjleh uhaanii museum, Gibli-iin museum eter geed daguulaad yavbal salahaa bolino

Anonymous said...

By the way, bi hunsnii nogoo jims avahdaa Tohoku bolon Nagano haviinhiig avdaggui, Kyushyu bolon uragshaa zugiin nogoo jims avah, zagas mahaa ch gesen Norway geh metiig avch baigaa. Radiationaas sergiilehiin tuld. Huuhduud chin irsen bol ene tal deer anhaarval zugeer baih gej bodjiin.
Rakuten etrees hyamdhan avchdiin.
Yapond haa ochij haana hiisen, urgamliin hor hereglesen eseh bugd bicheestei baidag bolohoor songolt hiihed amar yum.

Anonymous said...

hi, tanai xuuxdiin uvchnii talaar chinii bichlegiig unshlaa, busdad tus bolog gj bichled oruulsand chin talarxaj bna, manai xuuxed bas tiim onoshtoi emchluulj bgaa yumaa, bas 4tei xuuxed, tegeed emchilgee ni bolood bgaa ni ch buu med oir oirxon tuuralt ni garaad l, budgereed l bx yum, yostoi xamt uvdchix yum bna,

Anonymous said...

chamaig japand bgaag chin medlee, naana chin iim uvchind yamar emchilgee xiidgiig sudalj uzsen uu, iluu sn em taria bdag yum bna uu? medsen zuil bval ni xelj ogooch xo, bold.otgonbayar geed yahuudval bolno shuu, chamd bolon tanai ger buld eruul enxiin az jargaliig xusie.

Гуталчин said...

hi, metronii buudal deer unegui tsenher, ulaan ongotei Work um um bilee dee tgd bichchihsen ajlin zartai setguul bdin bnle teriig avaad tend bgaa ajluudaas songoj bgaad l utasdaad ochij uulzaad orno do, ali esvel tanidag huneeree damjuulj ajild ordog um bnle. yaaaayaaa ajil ih hund umaa kkk bi lav 2 odor bosch chadku hodolj ch chadku hetsuuhen blaa kkk hicheeldee arai gj l yvsn kk 9n tsag zogsoogooroo jaahan huiten gazar ajillasan chn bas l changa bnle shuu kkk yeroosoo sul zogsoj blku bnga l gar hol hodolj bh ystoi japanchuud yg l robot shg ajildiin bnlee kk eregtei humuus golduu barilga, sonin shuudangin gazar, um zooh, ail nuulgeh ajil hdin bnle ug n ail nuulgeh ajild orchuul odort neg man avdag gj duuldsan ghdee japanese-gui huniig ajild avah durgui um bnle shu yuch gsn ter Work gd setguuliig avaad uzeerei. nuruu booroo hamgaalku bol bolohgui um bilee. surguuliinhaa ajild zuuchildag bagsh niigmiin ajiltnaas bas asuuj uzeerei

Nogoohon said...

Ок, баярлалаа Гуталчиндаа.
Болд.Отгонбаярт:
Манай хүү наашаа ирэхээсээ өмнө өгсөн шинжилгээнүүд нь гайгүй гарсан. Гэхдээ би энд жаахан зүгширхээрээ сайн бүрэн шинжилгээ өгүүлье гэж бодоод байгаа. Энэ өвчин хамгийн гол нь дэглэм сахих. Бид хоёр хүүгээ ёстой яс дэглэм сахиулсан. Бүх лаазалсан пакетласан хурц амттай хоол хүнс хорьсон. Жаахан махтай будааны сайн чанасан шөл, бантан, ногооноос хааяа байцаа л идүүлдэг байсан. Тэгээд өдөржингөө хэвтэх хэвтэх зөвхөн хэвтэх. Болж өгвөл хөл дээр нь зогсоож болохгүй. Ийш тийшээ явахдаа хүүгээ үүрээд л явдаг байлаа.
Хэрвээ танай хүүгийн тууралт дахин дахин гараад байвал дэглэм алдагдаад байна гэсэн үг. Сайн хэвтүүлэхгүй байна эсвэл ямар нэг болохгүй юм идүүлээд байна гэсэн үг. Эм нэг их нөлөөлдөггүй юм билээ. Эм тариа хийгээд шууд өргөс авчихсан юм шиг эдгэнэ гэж байхгүй, маш их тэсвэр тэвчээр дэглэм бариулах л шаардлагатай. Аан тийм, хэрвээ шээсэнд нь уураг гараад байвал Преднизолон уулгадаг юм билээ. Энэ бол гормоны эм учраас хүүхэд чинь маш их ховдог болно их таргална. Гэхдээ санаа зоволтгүй, эм уухаа болингуут эргээд зүв зүгээр болно. Хэрвээ шээсэнд уураг гарахгүй байгаа бол энэ эмийг уух шаардлагагүй. Тэгээд бас хамгийн гол нь маш их шингэн юм өгөөрэй хүүхдэдээ. Мөн шээсэнд эритроцид буюу цус гарч байгаа биз дээ. Тэр нь яваандаа л багассаар багассаар алга болох ёстой байдаг юм билээ. Түүнд тусгайлан зориулсан эм бэлдмэл байхгүй. Би мэдээж эндээс энэ өвчний талаар асууж сурагланаа. Тэгээд мэдсэн зүйлээ хуваалцах болноо блогоороо дамжуулаад.