Wednesday, July 27, 2011

Ажлын зар

Нэгхэн өдрийн сонин дээр гарсан ажлын заруудыг би залхууралгүй бичье гэж бодлоо. Хайран сайхан залуус ажил олдохгүй Солонгос явна гээд оочёрлож байгааг сонсохоор уур ч хүрэх шиг ичих ч шиг өмнөөс нь.

Эхний нүүрэнд ажлын зар алга, энд угаасаа байдаг ч үгүй юм.
2-р нүүр: Самтан Моурс гэдэг компани Туслах геологич авна гэж байна. Зар нь англи хэл дээр юм. 
3-р нүүр: Ориго Партнерс гэдэг компани Ахлах геологич-1, зүгээр Геологич-2 хүн авна. Зар нь англи дээр. 
Оюу Толгой компани шинээр сургуулиа төгсөж байгаа залууст хандсан хөтөлбөр зарласан байна. Энэ нь 2 жил Оюу толгойд юм сурах. Зар нь монгол хэл дээр.
4-р нүүр: Энэ нүүр тэр чигээрээ Хоган Лавеллз гэдэг гадаадын хуулийн фирмийн ажлын байрны зар байна. Хуульчид, Хууль эрх зүйн нарийн бичгийн ажилтнууд, Оффис менежер, Орчуулагчид авна гэдэг зараа англи монгол хэлээр тавьсан байна.
5-р нүүр: Хүннү Коал гэдэг компани IT-гийн ажилтан авна гэсэн байна. Зар нь англи хэл дээр.
6-р нүүр: SMEC гэдэг Австралийн компани Барилгын зураг төслийн инженер, Нягтлан бодогч, Орчуулагч авна гэж байна. Зар нь монголоор.
7-р нүүр: Оюу Толгой ХХК Trades Trainer - Mechanical Production Equipment /Механикийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн худалдааны сургагч зааварлагч гэх юмуу даа монголоор/ гэдэг нэртэй 4 долоо хоног ОТ дээр ажиллаад 2 долоо хоног амрах ажлын байрны зар тавьсан байна. Англи дээр.
8-р нүүр: "Засагтхан Стоунс" гэдэг компани Барилгын инженер-3, Талбайн инженер-5, Төсөвчин-1, Бетон арматурчин, Мужаан, Барилгын туслах ажилчид авна гэсэн байна. Монголоор.
9-р нүүр: Раффлс Институт гээд байдаг даа Hardford institute ч билүү тэднийх Маркетингийн менежер, Худалдааны ахлах  эрхлэгч /Senior sales executive/ гэдэг юмуу, мөн Номын санч ажилд авна гэж байна. Англи дээр байна зар нь.
10-р нүүр: Энэ нүүр тэр чигээрээ бөөн зар байна. Бүр энэ нүүрний гарчиг нь "АЖЛЫН БАЙР". 
За дурьдвал Капитрон банк: Бүтээгдэхүүн хариуцсан менежер, Хөрөнгө оруулалтын ажилтан-Дилер, Харилцагчийн менежер, Сүлжээний инженер авна гэнэ.
Хажууд нь TransWest гээд уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлдэг компани Оюу Толгой дээрх салбартаа Захиргааны туслах ажилтан авна гэнэ.
MSM компани Хөдөлмөр аюулгүй ажиллагаа хариуцсан менежер, Барилгын инженер авна гээд томоос том зар тавьчиж монголоор.
11-р нүүр: Кредит Монгол банк бус санхүүгийн байгууллага Зээлийн эдийн засагч-4 хүн авна гэнэ монгол хэл дээр байна зар нь. 
12-р нүүрэнд харин ажлын зар алга.
13-р нүүрт: New Zealand Mining Systems гэдэг компани Зургийн инженер, Нярав /эрэгтэй гэж онцолсон байна/, Токарьчин, Гагнуурчин, Цахилгаанчин авна гэжээ. Монголоор бичсэн байна. 
Хаан банк Эх үүсвэрийн хэлтэсдээ Эдийн засагч авна гэсэн байна монголоор.
14-р нүүр бас л тэр чигээрээ ажлын зар. Энд Сангийн яам Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж буй Multi-Sectoral Technical Assistance төсөл дээрээ Үндэсний зөвлөх, Хуулийн эксперт авна гэсэн байна.  Англиар бичжээ.
Доор нь Азийн Хөгжлийн Банк Бүс нутгийн зам хөгжүүлэх төсөл дээрээ Төслийн удирдагчийн орлогч авна гэжээ. Англи монголоор хоёулангаар нь бичиж.
15-р нүүрт ажлын зар алга. 
16-р нүүр бас тэр чигээрээ ажлын зар. Нэр нь үл мэдэгдэх нэг олон улсын мерчант банк Монголд салбараа нээж байгаа бололтой Ня-бо, ресепшн хоёр авна гэсэн байна англиар бичиж.
Орифлейм Бүсийн худалдааны менежер авна гэжээ англиар зараа бичиж.
Рэдпаф Монгол ХХК Барилгын бүтээц эдлэлийн технологич инженер, Зураг төслийн инженер, ХХАА-н ажилтан /англи хэлтэй/, Ня-бо, Бүртгэл тооцооны ажилтан, Арматурчин, Бетон зуурмагийн операторчин авна гэсэн байна. 
Чоно Групп Ерөнхий ня-бо, Хүний нөөцийн менежер, Мэдээлэл технологийн ажилтан, Гадаад худалдааны менежер, Геологич авна гэжээ. Зар нь монголоор юм. 
17-р нүүр: Говь Хангай мебель компани Гэрээт борлуулагчтай болно гэсэн байна.
18-р нүүр: EPTM гэдэг компани Барилгын даамал-2, Төслийн инженер-2 хүн авна гэж.
ЮниГаз копани Япон хэлний орчуулагч, Станцын эрхлэгч авна гэнэ.
Таван Богд Групп баахан хүн авна гэчихсэн байна. 
Монроуд гэдэг зам барилгын компани бас баахан хүн авна гэж. 
19-р нүүрт: Нэйшинэл Инженеринг Групп гэдэг газар бас баахан ажлын байрны зар тавьчиж. 
Мянганы Сорилын Сан билүү тэднийх Эдийн засагч, хяналт үнэлгээний мэргэжилтэн авна гэнэ. 
20-р нүүр: Оюу Толгой бас "Trades Trainer-Electrical" гэдэг ажлын зар тавьж. Үгчилбэл "Цахилгааны худалдааны сургагч" гэх юмуу. Тоног төхөөрөмж авахдаа цахилгаан талаас нь юуг анхаарах талаар сургалт хийдэг хүн юмуу даа. 
21-р нүүр: Лийман Лишү Монгол гэдэг газар Жолооч авна гэнэ. 
Олон улсын Техникийн Коллеж Програм Координатор авна гэнэ. 
Ти Эм Би: Маркетингийн менежер буюу Ня-бо авна гэнэ.
"МҮК" Монгол Японы компани Ня-Бо авна гэж байна.  
"Бласт" ХХК Гүйцэтгэх захирлын туслах 2 эмэгтэй хүн авах юмуу даа. Зараа 2 удаа тавьсан байх юм. 
22-р нүүр: Эдний зарын булан юм байгаан. Эндэхийн Ажилд авна гэдэг заранд нь өчнөөн зар байна. Зар мэдээ сонин шиг жижигхэн жижигхэн зарууд. 
23-р нүүр: Идлэг шонхорын хамгаалах төсөл дээр 8-12 сар хүртэл түр ажиллах хүн авна гэнэ. 
УБ хот дахь Америкийн барилгын төсөл дээр Хяналтын инженер авна гэнэ. 
24-р нүүр: Хамгийн арын энэ нүүрэн дээр хүртэл ажлын зар байна. Тэнгэр Трэйвэл компани 2 аяллын хөтөч /нэг нь англи, нөгөө нь хятад хэлтэй/, ня-бо, захирлын туслах нарийн бичиг авна гэнээ. 
За "Өдрийн сонин"-ы ганц өдрийн дугаарт л гэхэд ийм их ажил байна.

7 comments:

Anonymous said...

xarin solongos yavj baigaa xumuus yagaad bolomjoo xaij uzeegui baij barag ijil tsalintai bolosn gazar luu yavj bainaa. mongoldoo ajillaxaar xetsuu bna geed baidag xernee. zaaval gadaadad xund ajil xiij baij mongonii amtiig mederdiin boluu. mongold zamiin kompanid lav saya 500 myangaar ajillax xun oldodgui xetsuu geed 3 xonood zugtaachdag gesen

Nogoohon said...

Өө ёооё арай ч дээ. Нээрээ юу?

Enkhtaivan BuBu said...

za iim baij bolno. gehde ochood uzhed nas, mergejil zaadag bhaa gj bi boddiin. mongold ajliin zaruud ih bailaa ch mergeshsen humuusig l avch bga, mergesheegui zuger hen negend hangalttai tsalin ogoh company gj bhgui bolov uu, harin solongost bol mergesheegui ch bai ymar negen uildveeriin ajil hiihed say orchim won avch bga uchraas, mongoliiin zasgin gazar ni ooroo demjeed bga uchraas, omno ni yavsan humuus ajillahad bolomjiin gj magtdag uchraas, uneheer ajliin bair tum bum bdag uchraas humuus tend haraar, tsaganaar ajillaj amidarch bh shig bn. mongol udahgui hogjnoo, yag odoo ch gsn hogjij bgaa. humuus l hogjuleh shn setgel ovortolj muu buhniig ni shuumjilseer bgaad bolj butej bgaa zuilsiig er ni durdahaa bolij. mongol hogjij bga

Anonymous said...

solongos yavjaa humuus ihevchlen l niigmiin baidalaas bolj baigaa gej boddog! Erunhiiduu mongolchuud hunii hudulmuriig unelehdee maruuhan uls shdee! Tiim bolohoor hudulmuruu uneluulehiin tuld tsagt ni tsalingaa avahiin tuld er ni l gadaad-g zoridog! Er ni tegeed ch koread ajilj baigaa ah egch nar-aasaa sonsohod er ni bol bolomjiin baidag! Sain ajilaa olood hiivel sard say garan-iig avdag gsn! (har ajil) tegeed ted hun l yum chin amidrahiin tuluu bairtai unaatai bolohiin tuluu mungu tsugluulna! mongold bol hunii hudulmuriig mash dooguur uneldeg iim l bainad aa :p

Nogoohon said...

Юунд уур хүрээд байна гэхээр хайран сайхан залуус эх орноо хаяад явж байна. Тэднийг барьж тогтоох хүч хөдөлмөрийг нь эх оронд нь шингээх талаар юу ч хийхгүй байна энэ төр засаг.
Юунд ичээд байна гэхээр нэр хүндтэй их сургууль төгсчихөөд ажил олдохгүй солонгос явж хар ажил хийнэ гээд зогсож байхаар нь өмнөөс нь ичиж байна. Гэтэл Хүмүүнлэгт орохын тулд 2 саяыг төлж байна шд энэ хүмүүс чинь. Тэгээд ч дөнгөж сургууль төгссөн бол цалин гололгүй ямар ч ажлыг хийж үзэх л хэрэгтэй шд. Би л лав тэгэж л ажиллаж байсан. Энэ сургууль төгссөн хүмүүсийг хараад байхад цалин ч юмуу байгууллагыг нь ч юмуу ажлыг нь ч юмуу голоод байдаг байх. Мэдээж дөнгөж сургууль төгссөн шинэковыг ажилд итгээд авах газар ховор л байх. Гэхдээ үнэхээр ямар нэг юмыг сайн хийж чаддаг л бол болно шдээ.

Anonymous said...

ug ni tiim l dee hen l aav eejiinhee zovj olson mongoor diplomoo avchihaad ajilguichuudiin egneeg duurgehiig hushevdee! magadgui edgeer humuus yagaad ajil oldku baina yagaad olon mongol bolowsroltoi zaluus hariin orniig zoriod baina gedgiig dorvitoi sain helj chadah hun baihgui l baina. Hari orniig magadgiu iluu saihanaar tusuuldug baij boloh yum! sonin deer duuren l ajilin zaruud gehdee ted geeer zaruudaar ochihod yag avna gevel bas l hudlaa! Hedii chi tom diplom teverch ochson ch chi gadnah uzemjeeree gologdood baigaan! zaza yostoi buu med! gehdee muu zuiliig ni bodohoos iluu tedgeer zaluusiigaa mongoldoo irj eh ornoo hugjuulne gedegt l itgej suuhaas uur zuil alga! Tur zasag buh salbariin buh l zuils deer humuusiig ingej zovooj baina gahai shig idej uuj baihaar edgeer humuustee ajiliin bairiig ni gargaad ugchihvul ter oyu tolgoi gehed l gadaad ajilchid ih baina l gehiin yostoi medeh yum alga!

Unknown said...

Англи япон хос хэлтэй барилгын инженер МАК д оры гэсэн 6 сар туршилтаар 600 000 огно гэнээ! юу гж бодож бн хүмүүсээ?