Thursday, April 28, 2011

Чихрийн шижингийн тухай хэдэн үг

Амарч байхдаа хамаатныхаа эгчийг эргэж очлоо. Энэ эгч маань чихрийн шижинтэй байснаа мэдэлгүй явсаар нэг өдөр ухаан алдаж унаад комд орж амьсгалын аппараттай 9 хоног ухаангүй байж байгаад арай гэж нэг ухаан орж бүтэн 2 сарын дараа эмнэлгээс гарч одоо болтол гэртээ хүний асаргаанд байгаа юм. Эмч нар чихрийн шижингийн комд орсон хүн 3 хоног л тэсдэг, тэгэхэд та 9 хоноод тэгээд ухаан орж байна гэдэг гайхалтай байна гэж хэлсэн юм гэсэн.
Ухаан орсныхоо дараа яг л шинэ төрсөн хүүхэд шиг толгойгоо ч даадаггүй хэвтрийн байж байгаад аажмаар толгойгоо хөдөлгөж сураад дараа нь мөрөө нуруугаа эргүүлж сураад дараа нь 2 сарын дараа л хөл дээрээ гишгэж сурсан гэсэн. Аймаар байгаа биз. Эгч нь яг хүүхэд болчихоод дахин төрсөн юм шиг л болсон гэж байна лээ. Өвдөхөөсөө өмнө 86 кг байсан бол одоо 56 кг, яс арьс. Харин өөрийнхөө 9 хоног тэсээд одоо ингээд эргэж босч ирсэн гайхамшгаа комд орохоосоо 2 сарын өмнөөс эрүүл хооллолтын дэглэм барьж фитнест явж турах оролдлого хийж байсан маань тусалсан гэж байсан. Хэрвээ тэгээгүй байсан бол шууд тэр чигээрээ талийгаач болох байсан юм билээ. 

Чихрийн шижин гэж юу вэ, эгч маань яагаад үүгээр өвчилсөн байв?

 Чихрийн шижин (Латин хэл: Diabetes mellitus) нь нойр булчирхай хангалттай инсулин боловсруулж чадахгүй, эсвэл боловсорсон инсулин бие махбодид нөлөөлж чадахгүй болсон үед үүсдэг архаг явцтай өвчин. 
Өнөөдөр дэлхий дээр энэ өвчнөөр өвдсөн хүний тоо 264 саяд хүрээд байгаагаас Монголд 3500 нь байдаг гэсэн тоо баримт байдаг аж. Гэхдээ манайд өвчтөний бүртгэл хяналт хангалтгүй гэж үздэг.
  • Жил бүр энэ өвчнөөр долоон сая хүн шинээр оношлогдож байна.
  • Жил бүр энэ өвчний улмаас 3,8 сая хүн хорвоог орхиж байна.
  • Чихрийн шижин өвчний өвчлөл өндөртэй 10 орны долоо нь хөгжиж буй улсууд.
  • Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн тал нь 40-59 насныхан. Тэдний 70 гаруй хувь нь хөгжиж буй оронд амьдарч байна.
Ийм байдлаар цаашид үргэлжилбэл 2025 он гэхэд энэ өвчнөөр өвчлөгсдийн тоо 380 саяд хүрнэ гэсэн тооцоо байдаг. Манай орны хувьд 2005 оны судалгаагаар 8.2 хувийн тархалттай байна.

Нөлөөлөх хүчин зүйлс

  1. Удамшил
  2. Таргалалт
  3. Цусны даралт ихсэх өвчин, цусны судасны хатуурал
  4. Цусанд өөх тосны хэмжээ их байх
  5. Хөдөлгөөний хомсдол
  6. Буруу хооллолт
  7. Сэтгэл санааны сөрөг нөлөө
  8. Эмгэг жирэмслэлт, жирэмсний хожуу хордлого, 4.5-аас дээш кг жинтэй хүүхэд төрүүлэх
  9. Хорт зуршил, архи тамхины хэрэглээ
Эдгээрийн нэгээс хоёр тохиолдол танд байвал чихрийн шижин өвчнөөр өвдөх эрсдэл байна гэсэн үг.

Шалтгаан

  • 1-р хэлбэрийн чихрийн шижин - Инсулины туйлын дутагдал (нойр булчирхайн үйл ажиллагааны алдагдалтай холбоотойгоор үүснэ. Үүний улмаас цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг инсулин нэртэй дааврыг ялгаруулахаа больдог. Ихэвчлэн бага насны хүүхэд)
  • 2-р хэлбэрийн чихрийн шижин - Инсулины харьцангуй дутагдал (инсулиний ялгаралт хэвийн байдаг ч биеийн эсүүд инсулинийг мэдрэхээ байдаг. 35 буюу түүнээс дээш насныхан)
  • Шинж тэмдгийн чихрийн шижин - үндсэн өвчин бус өөр өвчний суурин дээр үүсч буй эмгэг
    • нойр булчирхайн удамшлын эмгэг
    • Эмийн болон химийн бодисын нөлөөлөл
    • Халдвар
    • Дархлал тогтолцооны урьдал өөрчлөлт
    • Таргалалт
    • Нойр булчирхайн өвчин, хорт хавдар, нойр булчирхайн үрэвсэл
    • Хэвлий, тархины гэмтлүүд зэрэг
  • Жирэмсний чихрийн шижин - жирэмсний явцад эмэгтэй хүний цусанд сахар ихэсдэг. Нэгэнт ихэссэн сахарын хэмжээ буурахгүй тохиолдолд чихрийн шижингээр өвдөх магадлал ихэснэ.
 
Манай эгч бараг насаараа суугаа оффисийн ажил хийсэн хүн, сүүлийн жилүүдэд их жин нэмсэн, түүний хэвийн байх ёстой жин нь үсрээд л 65, тэгэхэд 90 хүрчихээд байсан юм билээ. Бас маш буруу хооллолттой, дандаа бялуу жигнэмэг, шоколад, гадуур рестораны хоол их иддэг, сүүтэй чихэртэй кофе байхуу цайны эрлэг байсан юм гэсэн. Өөрөө тэгэж хэлсэн. Мөн сүүлийн 2 жил нөхөр нь нас барж нас бие гүйцэж буй 3 хүүхдээ гадагшаа дотогшоо сургууль соёлд явуулах гээд сэтгэл санааны хүнд дарамт стресстэй байсан даа. Тэр ч нөлөөлсөн байх. 
Одоо идэж болох хоол хүнс нь хар гурил, ногоон навчлаг ногоонууд, огт өөхгүй хар мах /голдуу үхэр тахиа загас, харин хонины махнаас аль болох зайлсхийх хэрэгтэй гэсэн/, алим лийр, броколли, бор хальстай будаанууд /хөц, гурвалжин, шар гэх мэт/ тослоггүй сүү, зөөхий гээд л дуусаа даа.
Идэж болохгүй юм нь мэдээж зөндөө зөндөө. Цагаан будаа, цагаан гурил ба түүгээр хийсэн боов жигнэмэг, чихэр, ундаа жүүс, өөх тостой хуурсан хоол, төмс, шар лууван, улаан манжин, лаазалсан консервлосон хүнс, элдэв амтлагч сүмс гэх мэт.
Байнга бага багаар хооллоно, хэт идэж болохгүй бас хэт хоолоо холдуулж өлсөж болохгүй. 
Эгчийгээ эргэж очсоноос хойш би тоортонд нүд унаад байдаг болисон шүү. Дэлгүүрт ороод элдэв амттан хараад нуль өнгө оруулагч удаан хадгалагч химийн бодис гээд бодогдоод байдаг болчихсон байна лээ. Бас талх нарийн боовны тасаг дээр очоод нэг уут боов аваад харж байснаа энэ их цагаан гурилыг яаж иднээ гэж бодогдсон гээч хэхэ.  
Харин сүүлийн үед гадуур эрүүл хооллолт гэж их ярьдаг болсноос үндэсний үйлдвэрлэгч том компаниуд маань тослог багатай сүү, ширхэгтэй хар гурилын нарийн боов эд нар хийдэг болсон байна лээ. Соёолж гээд зохимжит хоолны газрын сайт дээр чихрийн шижинг ердөө л буруу хооллолт буюу хэт боловсруулсан цагаан гурил гэх мэт хүнсний бүтээгдэхүүн их хэрэглэснээс болдог гэж байна лээ.

Тэгээд ер нь юу гэж хэлэх гээд байна гэхээр аль болох цагаан гурилан бүтээгдэхүүн, саахар ихтэй амттангууд, элдэв хурц амтлагчтай хоол, сүүтэй чихэртэй кофе бага хэрэглэж түүний оронд хар гурил, бор будаа, ногоон навчлаг ногоонууд, өөхгүй мах идэж бай гээд л нөгөө улиг болсон юмаа хэлэх гээд байна. Бас өдөрт 15 минут босч суугаад босч суугаад дасгал хийчихэж бай.
Сониноос миний өтгөн хатаад бараг 7 хоног бие засахгүй туулга энэ тэр уугаад бөөн юм боловоо сарын өмнө юмуу даа. Тэгсэн эмч намайг гурилан бүтээгдэхүүн төмс 2-оо багасга гээд. Тэгээд би 7 хоног талх боов, хоолныхоо төмсийг идэлгүй харин орой болгон өргөст хэмх улаан лоолийн /огурцый, помидорный-оросоор, өгөрций помидоорны-монголжсоноор/ хийж идээд байсан чинь ёстой 00 ороод л санаан зоргоороо болсон шүү.       

3 comments:

chuups said...
This comment has been removed by the author.
chuups said...

thx heregtei medeelel baina, bi er ni toms ideh durgui ug ni bol zov l yum bn

Мишаа said...

eostoi hetsuuovchin shuu dee. manai emee buur arhag chikhriin shijintei bsiin. Mongold haramsaltai ni emch nar onoshilj chadahgvi bsaar tsag aldsan daa hoorhii