Wednesday, April 13, 2011

Бөөн л газар хөдлөлтийн тухай юм...

Өчигдөр Японы газар хөдлөлттэй кино үзээд яг энэ сэдвээр бичлэг хийчихээд нэг хүний ажил дээр нь очиж уулзаад явж байтал яг "Газар хөдлөлтийн үед авах арга хэмжээний үзүүлэн тоглолт"-той халз тааралддаг байна шүү. Нөгөө хүнээсээ гуйж байгаад ажлынх нь тагтан дээр гарч байгаад хэдэн зураг дарлаа. Нэг тоног төхөөрөмжний зураг авах гээд ажлаасаа аппаратаа аваад гарсан байсныг ч хэлэх үү.

Зам хааж байгаад замын голд том даавуу шиг зүйл дэлгэж байгаад баахан түргэний, гал командын, онцгойгийн гэх мэт машинууд
Замын цагдаа наанаас ирж байгаа машинуудыг хажуу тийш нь явуулж байна.
Тэгтэл ч наад талын цагаан байшингаас хүн дамжлаад гараад ирэв. Энэ улбар шар хувцастай нь Онцгой байдлын аврагчид, утас нь 105. Гал командынхан цаашаа явцгааж байна хар хувцастай. Харин энэ хөх дүрэмт хувцастай нөхдүүд бол Онцгой байдлынхан гэхдээ офицерууд нь. Наана нь байгаа цэнхэр бэлтгэлийн хослолтой цэнхэр малгайтай нөхдийг бол мэдэхгүй юм байна.
Энэ нөгөө замын голд дэвссэн том даавуу шиг зүйл. Бодвол гэмтсэн бэртсэн хүмүүсийг хэвтүүлж анхны тусламж үзүүлэх гэж байгаа юм байлгүй.

Энэ цагаан жилеткатай хүүхдүүд анагаахын оюутнууд байх гэж тааварлав. Онцгойгийн аврагчид гаргаж ирсэн хүнээ эд нарт хүлээлгэж өгөв. Энэ хөх формтой нөхөр бодвол одоо ингэнэ гээд зааварлаад байгаа бололтой. Цаана нь нэг онцгойгийн хөх формт баясгалантайгаар зургийг нь авч байна.

Бас хэсэг эрээн жилеткатай хүмүүс байна.

Энэ халзан нөхөр гол зохион байгуулагч нь бололтой.
Гэмтсэн хүнээ түргэний тэргэнд суулгав. Цаад насилкан дээр хиймэл хүн байгаа биз.

Бас нэг орилж чарласан хүүхнийг насилкан дээр дарж авчраад энэ түргэний тэрэг рүү хийчихсэн. Бодвол гамшгийн үед хүн шоконд орсноос ямар ч зан авир гаргаж болдог гэж үзүүлж байгаа байх. Тэр хүүхэн нь их үнэмшилтэй орилж чарлаж ноцолдож байна лээ шүү. Даанч маш хурдан гүйгээд зургийг нь авч амжсангүй, би бас орилох чимээнээр нь жинхэнэ юм болов уу гэж гайхаж харж байгаад өнгөрөөчихлөө.
Дахиад нэг хүнийг түргэний тэрэг рүү оруулав. Ингээд түргэний болон гал командын тэргүүд яваад өгөв. Нөгөө халзан толгойт командлагч.
Гал командын машинууд явж байна.
Хоёр дахь гал командын машин явчихлаа.
Ингээд ерөнхий зохиомжит гол үйл явдал нь дуусчихаж байгаа юм. Дараа нь энэ өнгө өнгийн хувцастай хүмүүсийг ялгаж зогсоогоод нэг юм цагаан хоолойгоор яриад байсан. Миний ажил хэцүүдээд явахаас өөр аргагүй болсон л доо.

1 comment:

Anonymous said...

хүүеээ ямар аймар юм бэ. Яг газар хөдөлсөн юм шиг түгшүүртэй санагдаж байна.