Thursday, March 24, 2011

Электрон ном унших буюу e-reader болох нь

Дээхнэ би e-reader авмаар байна гэж байсан даа. Энэ нь нэг талаас авч явахад авсаархан, маш олон ном багтана зэрэг давуу талаас гадна цаасан ном хэвлэх зардлыг хэмнэснээр таны байгаль дэлхийгээ хамгаалж үлдэх үйлсэд том хувь нэмэр оруулж байна гэсэн үг. Бод л доо. Тэр их цаасан номыг хэвлэхэд хичнээн их цаас, цахилгаан, ус, элдэв химийн бодис хэрэглэх вэ? Доорхи зургаас харвал та ойлгоно. Яахав уламжлалт сэтгэлгээгээр бол номын тавиуртаа дүүрэн гоё ном өрчихсөн байх, дуртай үедээ хараад уншиж байх сайхан л даа. Гэхдээ уншаад л өнгөрөх маш олон ном байдаг шүү дээ. Ядаж тэд нарыгаа электрон хэлбэрээр уншиж хадгалж байвал ганц ч гэсэн мод цаас болохын тулд огтлуулалгүй үлдэх юмуу гэсэн санаа.
Жишээ нь энд ингэж байна. Өнгөрсөн жил Amazon болон iTunes-ээр 7 сая 200 мянган э-ном зарагджээ. Хэрвээ энэ ном нь цаасан ном байсан бол үүнийг хийх гэж 1 сая 267 мянган модыг огтлох байжээ. Тэгэхээр энэ моднууд аврагдсан гэсэн үг. Хөөрхий энэ аврагдсан моднууд маань 5,000 машины ялгаруулах 30,412 тонн СО2-ыг жилд шингээж, 2 сая 534 мянга 400 хүнийг амьсгалуулах амьдруулах дайны хүчилтөрөгч ялгаруулна гэжээ.







Би ч бушуухан Samsung Galaxy tab эсвэл iPad 2 авах гээд сэтгэл догдлоод байгаа. Хэт их үйлдвэржсэн Америкийн хувьд бол аль нэг хэрэглээгээ ийм маягаар багасгах хэрэгтэй гэж бодож байна  Энэ tab, e-reader эд нарыг хийхэд зардал түүхий эд материал их ордог ч ядаж цаасны хэрэглээгээ багасгана гэдэг нь том үзүүлэлт шүү. Хэрвээ дэлхийн бусад улс орнууд яг Америк стилиэр амьдарвал 6 ширхэг дэлхий хэрэгтэй гэж үздэг юм билээ. 

5 comments:

mishkanka said...
This comment has been removed by the author.
Chandmani said...

Хэрэгтэй мэдээлэл байна.
E-reader-ийг Монголд хаанаас авч болох, ямар үнэтэй, багтаамж, хурд, ямар хэлээр уншиж болох зэрэг бусад шаардлагатай мэдээллүүдийг хаанаас олж болох бол?

naraa said...

e-reader-ийг amazon эсвэл bestbuy дээр байгаа үнээр нь татвар shipping-ээ төлөөд авч болох байхаа. миний америкаас бараа авчруулдаг online худалдааны газар их боломжийн үнээр авчраад өгдөг юм. би гэхдээ тэднийхээр notebook л авчруулж байсан л даа. дахиж юм аваагүй. одоо нэг tab гар утас хоёр авна гээд төлөвлөөд байна. Та www.bestbuy.com эсвэл Amazon's Kindle-ийг сайт руу нь ороод харчихгүй юу. тэгээд http://www.ezbuy.mn/ сайт дээр байгаа утас руу залгаад би ийм юм авмаар байна хэдэд авчирч өгөх вэ гэхээр за энэ үнэн дээр нь ийм л доллар нэмэгдэнэ дээ гээд үнээ хэлдэг юм билээ. тэгээд цаад тал нь 14 хоногийн дотор л аваад ирнэ. би ч их хөглөсөн шүү эднийхээр юм авчруулах гэж.

www.ulemj.com said...

Би ч заавал хэвлэмэл байдлаар уншиж байж санаа амардаг хүн гэхдээ яахуу e reader гоёо л байх

Yuri said...

Bi ch sony reader-dee buur durlaad baigaa shde. Bainga nadtai hamt