Thursday, March 17, 2011

Яг голомтын газартаа ийм л байна.

Зарим хүмүүс болсон явдлыг хэт дэвэргэж байна гэж үзээд байх шиг байна. Тэгвэл энэ зургуудыг хараад бодол нь өөрчлөгдөх байхаа. Байгалийн гамшиг гэдэг үнэхээр хэнийг ч өмнөө сөхрүүлж хоромхон зуурт амьдралыг орвонгоор нь өөрчлөх хэзээ ч ам гарч болохгүй хамгийн аймшигтай эд гэдэг эндээс харагдаж байна. 
Мияги муж. Цунами орж ирж байна.


Ивате муж. Аврагчид нисдэг тэргээр аврах ажиллагаа явуулж байна.

Фукушима мужийн эрэгт. Эргүүлэг үүссэн нь

Сэндайгийн онгоцны буудлын ойролцоо.
Токио дахь нэгэн оффис.
Сэндай. Аврагчид нэгэн нурсан үйлдвэрийн хажуугаар явж байна. Энд цас ороод эхэлжээ. 3 сарын 16.
Мияги муж. Минами Санрикуд цэргүүд байшингийн нурангийг ухаж байгаа нь.
Иватэ муж. Аврагчид Камайши тосгоны нурангин дундуур явж байна. 
Ибараки муж, Хитачи. Эмнэлгийн ажилтан Фукушима Дайчигийн атомын цахилгаан станцын ойролцоо газраас ирсэн эмэгтэйд цацраг идэвхит бодисын хордлого байгаа эсэхийг Гейгерийн хэмжигчээр шалгаж байна. Негатив гарсан гэж байна. Хордоогүй гэсэн үг.
Ивате муж. Мияако дахь сүйдсэн байшингаасаа эд зүйлс хайж байгаа хүмүүс.
Мияаги муж. Кесеннума тосгон.
Ивате муж. Мияако тосгонд ариутгалын бодис цацаж байна.
Оцучи хавиас олдсон цогцсуудыг сургуулийн зааланд түр тавьжээ. Гэр бүлээ хайсан хүмүүс. Энэ дунд битгий байгаасай гэж л залбирч байгаа байх даа.
Сюнсуке Дой. Сургуулийн заалан дахь мооргоос эхнэр 2 хүүхдийнхээ цогцсыг олжээ.
Офунато тосгон.
Сасакигийн гэр бүл сүйрсэн байшингаасаа эд зүйлсээ аваад явж байгаа нь. Тэдний гэр Рикүзэнтакатад байдаг байв.
Кесеннумад. Хохирогчийн цогцсыг авч явна.
Ишиномаги дахь хоргодох байранд Киоми Кимура охинтойгоо амьд уулзлаа.
Мияаги муж. Минамисанригу дахь хоргодох байранд хүмүүс лааны гэрэлд тараасан хоолоо идэж байна.
Акита хотын нэгэн хүнсний дэлгүүр. Хүмүүс хоол хүнсний зүйлс их хэмжээгээр авч нөөцөлжээ.
Корияама дахь шинжилгээний төв. Хүүгийн бие дэх цацраг идэвхит бодисийн түвшинг шалгаж байгаа нь.
Минамисанрику дахь сүйрсэн гэрээсээ юм олж авч буй охин.
Оцучи тосгон. Аврагчид хайж байна.
Цунами байшингуудыг хаман урсгажээ.
Газар хөдлөлт, цунамигийн дараах Сэндай хот.
Сүйрсэн Натори хотын зам дээр нэг бүсгүй уйлж сууна. 3 сарын 13.
Минамисанрикү хот газрын хөрснөөс арчигджээ.
Цацраг идэвхит туяанд хордсон хүмүүсийг тусгаарласан байрны шилний цаанаас ээж охин хоёр ярьж байна.
Ишиномакигаас нүүлгэн шилжүүлж авчирсан хөгшчүүд Улаан загалмайн эмнэлэгт хөнжлөөр ороон дулаацаж байна.
Натори хотын оршуулгын газар дахь булшны чулуунууд.
Ватари дахь сүйрсэн байшингийнхаа өмнө уйлах эмэгтэйг тайвшруулж байна.
Натори. Гал сөнөөгчид нэгэн эмэгтэйг аварлаа.
Газартай тэгширсэн Рикузентаката тосгонд гал сөнөөгчид нуранги доороос хохирогчдыг хайж байна.
Амь үрэгдэгсдийг олсон цэргүүд улаан даавуугаар таних тэмдэг үлдээжээ.
Хөнжил нөмөрсөн эмэгтэй цунамид сүйрсэн Ишиномаки хотыг харж зогсоно.
Сэндайгийн сургуулийн хашаанд хүмүүс ус авахаар оочерлож байна.
Шиогамад газар хөдлөлтөнд өртөгсөд дэлгүүрт оочерлож байна.
Сэндайг газар хөдлөлт цунами дайрсны дараа тэр хавийн тосгонд амьдардаг хамаатан саднаа мэдээллийн төвөөс хайж байна.
Рикүзентакатагийн ойролцоох тосгоноос амьд гарсан хүмүүс хоргодох байранд.
Мияаги мужийн Улаан загалмайн төв дээр.
Сэндайгийн хоргодох байранд.
Кесеннума хотод цэргүүд аврах ажиллагаанд.
Сэндайгийн ойролцоох Наторид эвдэрхий хэмхэрхий асар том талбайг бүрхжээ.
Цэргүүд цацраг идэвхит туяанд хордсон хүнийг Нихонмацу дахь эмнэлэг рүү авч явж байна.
Фукушимагийн атомын цахилгаан станцын ойр хавиас нүүлгэн шилжүүлсэн иргэдийг цацраг туяаны шинжилгээнд оруулж байна.
Сэндай. Бүх юм эвдэрч сүйрчээ.
Мияаги муж. Ээжийгээ амьд гарсныг мэдээд баярласандаа уйлж буй бүсгүй.
Фукушимагийн атомын цахилгаан станцын ойр хавиас нүүлгэн шилжүүлсэн хүмүүс Нами дахь хоргодох байранд тусламжийн хоол авч байна.
Кесеннума хотын гудамж.
Хитачигийн боомт дээрх хуучин машины зах.
Токиогийн ойролцоох Ичихарагийн Космо Ойлд гарсан галтай тэмцэж байна.
Камайши. Цунамид туугдсан усан онгоц байшин руу цөмрөн орж иржээ.
Сэндай. Сүйрсэн хотын гудамжийг харан зогсох аав хүү хоёр.
Энэ бүгдээс харахад элэг эмтрэхгүй байхын аргагүй. Нэг байшин болгоны цаана бүхэл бүтэн нэг бүлийн амьдрал сүйрч байгаа. Тэр тусмаа гэр бүлээ алдсан бол бүүр ч хэцүү.
Hope Japan and Japanese people will recover from these disaster and grieve soon.

8 comments:

Улаан Малгайт said...

Харамсалтай.

Хурдан сэргээсэй дээ.

Anonymous said...

Гоё зурагнууд байна

Ёстой ногоохон блог байна :P

Луу&Мэлхий said...

Ийм юм болчоод байхад манайхан ойлгохгүй орилоол байхийн, хэцүү юмдаа

Цагаан said...

Үнэхээр аймшигтай юм болжээ... Манай сургууль дээр хандивын хайрцаг байсан чадах чинээгээрээ тусламж өгнөө.

Гилийн хатан said...

zuragnuudiig haraad uillaa, gazar hudluud horgodoh bairand baihad hetsuu l sanagdaj bsan 2007 ond

chuups said...

God bless Japan! aimaar yumaa,chadah chineegeeree tuslah yumsan

etvgen said...

аймшигтай юм :((

dbd muruudugch said...

Ёоох энэ зургуудыг үзээд уйллаа. Би энэ аймшигт газраас саяхан ирсэн болохоор сэтгэл хичнээн их өвдөв. Аз болж бидний байсан газар цунами нь орж ирээгүй болохоор бид амьд гарсан. Япон хүмүүс үнэхээр агуу хүмүүс байна лээ. Удахгүй сайхан болоосой л гэж залбирах юм даа.